Дотоод аудиторуудын институтийн тэргүүн Л.Отгонбаяр
2013.11.05

Л.Отгонбаяр: Аудит бол баялгийг бий болгож хүнд суртал, авилгалыг байхгүй болгох зүйл

Монголын дотоод аудиторуудын институтийн тэргүүн Отгонбаярыг зочны цагтаа урилаа.

Төсвийн хуулинд төсвийг ерөнхийлөн захирагч нар хажуудаа дотоод аудиторуудын хороог байгуулна гэж заасан байдаг. Энэ ажил хэр явагдаж байна, Хуулийн хэрэгжилт бодит байдал дээр ямар байна вэ, Хяналт шалгалт тавьж эхлэсэн болов уу?

Төсвийн тухай хууль батлагдан гарсан. Уг хуулиар төсвийн ерөнхийлөн захирагч бүрт өөрсдийнхөө төсвийг захиран зарцуулах эрх бүрэн шилжсэн байгаа. Гэхдээ эрхийн шилжүүлэхтэй зэрэгцээд ард иргэдийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх асуудал, төсвийн хууль, засгийн газрын тогтоол, сангийн сайдын тушаалаар батлагдсан байдаг.

Энэ нь төсвийн ерөнхийлөн зарцуулагч нэг бүрийн дэргэд  аудитын хороо байгуулагдана гэсэн үг.  Аудитын хороо гэдэг нь доод тал нь есөн хүний бүрэлдэхүүнтэй намаас ангид, иргэдийн хяналтын, мэргэшсэн, хараат бус гишүүд байх ёстой гэж хуульчлагдсан байгаа. Аудитын хороо нь яаж байгуулагдах, ямар хүмүүс байх, ямар стандарттай, дүрэм журамтай байх талаар ойлголтууд маш бага байгаа учраас энэ чиглэлээр товч мэдээлэл өгье.

Ерөнхийлөн захирагч гэдэг нь сум болон аймгийн засаг дарга нар, аймаг сумын иргэдийн хурлынхан. Төсвийг ерөнхийлөн захиран зарцуулж байгаа бүх хүмүүсийг ерөнхий зарцуулагч гэж нэрлэдэг. Энэ бүх төсвийн ерөнхийлөн зарцуулагч нарын дэргэд аудитын хороо байхыг хуульчилсан байдаг.

 Аудитыг дотоод гадаад гэж 2 ангилна. Гадаад аудит нь үндэсний аудитын газар, татвар, монгол банк, хувийн аудитын компаниуд байна.

Дотоод аудит нь монголд нэр томъёоны хувьд цоо шинэ байж магадгүй ч, дэлхийд аль хэдийнээ засаглалын нэг сайн хэлбэр болсон. Байгууллага дотор нь ажиллаж, зөвхөн санхүү нягтлан бодох бүртгэл биш, эрсдэлд суурилсан аудитын бүхий л арга хэмжээ төсөл хөтөлбөр, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулдаг дотоод аудиторуудыг байгуулах тогтолцоог бид хэрэгжүүлэх гэж оролдож байна.

Гарч буй хүндрэл нь дотоод аудит, аудитын хороо, дотоод хяналт, хяналтын систем гэж юу болох талаар гол хүмүүс болох төсвийн ерөнхийлөн зарцуулагч, холбогдох хүмүүс нь мэдэхгүй байна. Мэргэжлийн холбоо болохын хувьд бид энэ чиглэлээр олон талт сургалт явуулдаг. Мөн олон нийтэд түгээх, сурталчилан таниулах зорилгоор 11-р сарын 07-нд нэг мөр ойлголт өгөх зорилгоор форум зохион байгуулах гэж байна.

2013 он дуусах гэж байна. Энэ ондоо дотоод аудитын хороо байгуулж амжаагүй төсвийн ерөнхийлөн зарцуулагч нарын төсвөө юунд хэрхэн зарцуулсан, хувиарлалт хэрхэн явагдсан эсэхийг яаж мэдэх вэ?

Энэ нь маш аюултай төсвийн хуулиар нэгдүгээр сарын нэгнээс захиран зарцуулах эрх нь нээгдсэн бөгөөд мөнгөө зарцуулж байгаа. Хуулийнхаа дагуу дотоод аудитын хороог байгуулах ёстой гэж заасан тул хэрэгжүүлээгүй тохиолдолд төсвийн хуулийг зөрчсөн болно.

Хууль зөрчвөл муугаар бодоход жилээр эцсээр маш олон төсвийн ерөнхийлөн зарцуулагч нар  шоронд орно, сайнаар яривал ажлаасаа чөлөөлөгдөнө. Өмнө нь төсвийн хууль зөрчөөд сайд огцорч байхыг бид үзсэн. Бүх аймаг, суманд ийм зүйл давтагдвал сонирхолтой зүйл болохоор харагдаж байна.

Форум нь энэ алдааг бүү гаргаач, он дуустал 2,3 сар үлдсэн энэ хугацаанд ядаж аудитын хороогоо орон тоогоор нь байгуулж хуулийнхаа хэрэгжилтийг хангаж ажиллая гэсэн гол зорилготой.

Монгол улс шинэчлэлийн төлөө, төсвийн байгууллагууд сайн хяналттай байхын төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэх шаардлагатай байна.

Төсвийн ерөнхийлөн зарцуулагч нь өөрөө санал болгож дотоод аудитын хороог байгуулна гэж заасан байна. Энэ нь өөртөө хяналт тавих хүнээ өөрөө сонгоно гэхээр бодит хяналт болж чадах уу?

Компанийн  тухай хуулинд ХК, Төрийн өмчит компани нь аудитын хороотой байна. Аудитын хорооны дарга нь гаднаас хараат бус хүн байна гэж хуульчилсан байдаг.

Харин төсвийн хувьд төсвийн ерөнхийлөн зарцуулагч нь нэгдүгээр гарын үсэг зурахгүй, шууд захирагч нь гарын үсэг зурах бол хоёр дугаар гарын үсгийг ерөнхий нягтлан бодогч нь зурна.

Төсвийн ерөнхийлөн захирагч нар бид бол улстөрийн албан тушаалтан, аудитынхаа хороог бид удирдахгүй бол улс төрийн гар хөл их орж, улс төрждөг. Иймээс аудитынхаа хороог өөрсдөө удирдан зохион байгуулна гэсэн байгаа.

Бидний зүгээс үүнийг байж болох хувилбар гэж харж байгаа. Гэхдээ ерөнхийлөн зарцуулагч нь өөрөө аудитынхаа хороог байгуулахгүй, өөрийн бүтцийн хүмүүстээ байгуулаад, тэдгээртээ итгэж найдаад явна гэдэг маань өөрсдөд нь л муу.

Манай төсвийн ерөнхийлөн зарцуулагч нар аудитын хороо, дотоод аудит гэхээр л санхүү нягтлан бодох бүртгэлийн ханалт, хүний мууг үздэг муу, муухай юм гэж ойлгодог. Дотоод аудит нь эрсдэлд суурилсан, хүний нөөц, төсөл арга хэмжээнүүдэд байж болно.

Тэр мөнгө нь үнэхээр эдийн засгийн үндэслэлтэй тооцоо судалгаатай эсэх, хяналт нь бодитой эсэхийг хэн ч мэдэхгүй.

Үүнээс гадна гол нь аймаг сум хөгжүүлэх мөнгө хэрхэн зарцуулагдаж байгаа асуудал. Хамгийн багадаа сум 241 сая төгрөгийг сум хөгжүүлэх мөнгөөс авч байна. Энэ мөнгийг юунд зарцуулах вэ гэдэг дээр ард иргэдээс санал авч байгаа хэдий ч тэр мөнгө нь үнэхээр эдийн засгийн үндэслэлтэй тооцоо судалгаатай эсэх, хяналт нь бодитой эсэхийг хэн ч мэдэхгүй.

Сумын засаг дарга, төсвийн ерөнхийлөн зарцуулагч нарыг тойрон хүрээлж буй хүмүүс, нам, төрөл садан, эдийн сонирхолтой этгээдүүдийн захиран зарцуулж байгаа зүйл болж хувирч байгаа бол энэ нь бидний хийх гэж байгаа өөрчлөлт шинэчлэлт биш. Буруу замаар будаа тээж байгаа хэрэг.

Тэгэхээр үүнийг сонссон иргэд маань шууд Засаг дарга, ИТХ-ынхантайгаа уулзаж аудитын хороо байгуулахыг шаардах ёстой. ИТХурлын дэргэд аудитын хороо байгуулж чаддаггүй юм гэхэд дотоод аудитор байлгахыг шаардах хэрэгтэй. Санхүү төсөв мөнгө бүх үйл ажиллагааны хүрээнд дотоод аудитор хяналтаа тавьж байх ёстой.

Төсвийн байгууллагуудаас гадна хувийн сектерүүдээч гэсэн зөв хянаж явахад энэ нь эерэг засаглалын бүтэц юм. Баялгийг бий болгож хүнд суртлыг арилгаж, авилгалыг байхгүй болгох сайн зүйл учраас нийтээрээ хэрэгжүүлцгээе.

Форумын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.

11-р сарын 07-нд Чингис зочид буудалд форум хийх гэж байна. Форумын зорилго нь төр хувийн хэвшил, мэргэжлийн экспертүүдийг цуглуулаад холбогдох хүмүүст нь мэдээлэл хүргэх явдал.

Энд дотоод аудитын хороог ойлгохгүй байгаа, буруу зөрүү ойлгож байгаа төсвийн ерөнхийлөн зарцуулагч нар, ХК, болон ТӨКомпанийн ТУЗ-ын гишүүд, байгууллагын дээд удирдлагад харьяалагдаж байгаа бүх хүмүүс ирж суувал нэг мөр ойлголттой болно.

Ойлголтын зөрүүгээс болоод дотоод аудитын талаар шат шатандаа өөр өөр өнгөөр ярьдаг. Энэ нь бидний хүрэх гэж буй зорилгод саад болж байна. Монгол улс нийтээрээ аудитын хороо, дотоод аудитын талаар нэгдмэл нэг ойлголттой цул болж хөгжмөөр байна.