2013.11.06

Төсвийн үр ашиггүй зардлыг бууруулна

Ийгл телевизийн “Сая санаа” тоймчийн хөтөлбөрөөр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн байр суурийг онцолж байна.

Тоймч: Засгийн газар орлогооосоо давсан зарлагатайгаар жил жилийн төсвийг оруулж ирдэг байсан. Өнгөрсөн жил төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдсанаар төсвийн зарлагыг хүчээр барих боломжтой болж, сахилга бат сайжирсан гэж харах талууд олон бий.

Ирэх оны төсвийн төсөл харьцангуй сахилга баттай хариуцлагатай болсон. Урсгал зардлыг л гэхэд өмнөх жилээс таван хувиар бууруулсныг Төсвийн байнгын хорооны дарга онцолж байна.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид улс төрийн амлалтуудаас шалтгаалаад төсвийг хэтэрхий өсгөж байсан.

Өнгөрсөн гурван жилд бид улс төрийн амлалтуудаас шалтгаалан төсвийг хэт өсгөж байсан.

Харин одоо улс төрийн амлалт юм уу нийгмийн шинж чанартай бэлэн мөнгө зарцуулах зүйлүүд ороогүй учраас яг өмнөх оныхоо түвшинд, харин сүүлийн гурван жилд анх удаа ийм төсөв орж ирж байгаа нь сайн зүйл. Юманд бодитой хандах ёстой. Учир дутагдалтай зүйлүүд байж болзошгүй. Зарим тооцоо судалгаан дээр бид анхаарна.

Зарим салбар байгууллагуудын урсгал зардал сүүлийн гурван жилийн төсвийн өсөлтөд хэтэрхий өсчихсөн зүйл байгаа байх. Байнгын хорооноос гарсан ажлын хэсэг энэ дээр нилээн нягталж үзнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэлээ.