Төсвийн ерөнхийлөн захирагч нарыг иргэд хянана
ЕТВ телевизийн өдрийн зочноор Монголын дотоод аудиторуудын институтын тэргүүн Л.Отгонбаяр оролцож байна.
Яг одоо УИХ 2014 оны төсөв хэлэлцэж байна. 2013 оны төсвийн тодотголыг хийсэн нь нилээн шүүмжлэл дагуулж байна. хяналт байхгүйгээс төсөвт ямар мөнгө яаж зарцуулагдаад байна гэдэг асуудал сул орхигдож байгаа шүүмжлэл гарч байна. гэтэл 2014 оны нэг сарын нэгнээс эхлэн төсвийн эрх мэдэл орон нутагт маш ихээр шилжиж байгаа. энэ хяналтыг яаж хийх вэ гэдгийг одооноос хөндөх хэрэгтэй байна. Энд дотоод аудиторууд хяналт тавих ёстой энэ ажил хэр урагштай явна вэ?
Бид бүгд л төсвөө шүүмжилж байгаа. Төсвийн төвлөрөл орон нутагт төсвийн эрхийг шилжүүлэх эрх мэдлээ мэдэхгүй байна гээд төсвийн тухай хуулийг шинэчилсэн. Үүнд хамгийн гол иргэдээр хяналт тавиулахаар энэ оны нэг сараас төсвийн бүх хөрөнгөө захиран зарцуулах эрх нь төсвийн ерөнхийлөн захирагч нарт шилжин үүнийг хянах бүтцийг иргэдэд өгсөн.
Төсвийн ерөнхийлөн захирагч гэдэгт сум, аймгийн засаг дарга, иргэдийн төлөөлөгч хурлын төлөөлөгч яам агентлаг харьяалан төсвөө зарцуулах удирдах албан тушаалтныг хэлдэг. Төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэд есөн хүний бүрэлдэхүүнтэй аудитын хороо гэдэг нэршилтэй хяналтын бүтцийг байгуулах ёстой. Аудитын хорооны есөн хүний гурав нь хараат бус гишүүн байх ёстой.
Эдгээр хүмүүс нь намаас ангид, мэргэшсэн байх ёстой юм. Энэ нь эргээд сум, аймгийн төсөв, сум хөгжүүлэх гэх мэт нэг суманд дунджаар 241 сая төгрөгийг сумын засаг дарга зарцуулж байгаа. аймагт бол тэрбумаар нь яригдаж байгаа. Энэ мөнгийг захиран зарцуулах талаар иргэд олон нийт цуглаж байгаад шийдвэрээ гаргана.
(2-р хэсэг)
Гэтэл захиран зарцуулах асуудлаа хөндөөд түүнд зориулсан тооцоо судалгаа нь яг үнийн дүндээ таарч байгаа юу гэдэг дээр асуудалтай байгаа. Мөн гүйцэтгэл төлөвлөгөөний дагуу чанартай болж байгаа юу гэдэг эргэлзээтэй байгаа. Энэ хяналтыг сумын иргэд л тавих ёстой. Тэгэхээр сумын засаг даргын аудитын хорооны бүтцэд орсон тэр гурван хүн сумын иргэдийн нэрийн өмнөөс суманд болж байгаа бүхий л ажлыг хянаж зөвлөгөө заавар өгөх хуулиар олгогдсон эрхтэй юм.
Мөн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дор аудитын хороо байгуулах ёстой. Үүнд дотоод аудиторууд ажиллах ёстой. Энэ нь эргээд сумын засаг даргаа хянах ёстой.
Аудитын хороог хэн томилох вэ?
Төсвийн ерөнхийлөн захирагч болгон өөрсдөө томилохоор хууль дүрэмд орсон байгаа.
Хараат бус байж чадах уу?
Энэ их маргаан дагуулж байгаа. үүнийг ярихын тулд компанийн тухай хуулийг ярих хэрэгтэй болно. Хуульд хувьцаат компани болон төрийн өмчид компани заавал туузтай байна гэж хуульчилж өгсөн. Мөн туузын хараат бус гишүүн гэж байх ёстой. Энэ гишүүд нь гурван хүнээсээ аудитын хороог заавал байгуулах ёстой. Аудитын хорооны дарга гишүүд нь хараат бус гишүүд байна гэж компанийн хуульд зааж өгсөн. Энэ бол олон улсын туршлага.
Манай төсвийн ерөнхийлөн захирагч, сайд нар улс төрийн албан тушаалтнууд учир хянаж байгаа аудитын хорооны дарга өөр хүмүүс байх нь улс төрждөг, сөрөг үр дагавартай байдаг. Мөн төсвийн ерөнхийлөн захираг хөрөнгө мөнгийг захиран зарцуулдаг биш учир төсөв зарцуулах дараагийн шатны хүмүүсээ хянахын тулд өөрөө аудитын хороог толгойлно гэсэн үзэл баримтлал явж байгаа. энэ хүрээнд хуульчлагдсан байгаа.
Гол нь хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой. Энэ 10 сарын хугацаанд ямар ч аудитын хорооны бүтэцгүй явж байгаа, зарим нь хийх гэж оролдож байна. Гэхдээ ихэнх нь байгуулаагүй учир гэмт хэрэг гэж үзэж байгаа. Төсвийн хуулийг зөрчинө гэдэг нь гэмт хэрэг.
Магадгүй ингэсээр хоёр сарын дараа засгийн газар хяналт хийх үед төсвийн ерөнхийлөн захирагч дотоод аудитын хороог байгуулаагүй бол албан тушаалаас нь түтгэлзүүлэх хууль зүйн үндэслэл бүрэн нээгдэнэ. Энэ бол засаглалын хямрал хийх ёстой ажлаа дутуу хийсэнтэй холбоотой хортой үр дагавар гарах гэж байгаа учир анхааруулахгүй бол болохгүй байна.