Монголын дотоод аудиторуудын институтийн тэргүүн Л.Отгонбаяр
2013.11.05

Л.Отгонбаяр: Ард иргэдийн хяналтыг бий болгохгүй байгаа нь гэмт хэрэг

Орон нутагт хуваарилагдсан мөнгийг юунд, хэрхэн зарцуулах вэ гэдэгт иргэдийг оролцуулдаг болсон нь сайшаалтай хэдий ч хэр их хөрөнгийг яаж зарцуулж байгааг нь хянах боломжгүй байгаа гэж Монголын дотоод аудиторын институтийнхан үзэж байна.

Монголын дотоод аудиторуудын институтийн тэргүүн Л.Отгонбаяр:

Хөрөнгө мөнгөө зарцуулах болохоороо төсвийн ерөнхийлөн зарцуулагч нар зарцуулж болдог.

Гэтэл үүндээ ард иргэдийн хяналт, хяналтын системийг бий болгохгүй байгаа нь гэмт хэрэг юм. 2013 он дуусахад 2 сар үлдэж байна.

Энэ хугацаанд байгуулж чадахгүй бол ирэх жил төсвийг үр ашиггүй зарцуулсан, төсвийн хуулийг хэрэгжүүлэгүй гэдэг үндэслэлээр маш олон төсвийн ерөнхийлөн зарцуулагч нар ажлаасаа чөлөөлөгдөх, гэмт хэрэгт холбогдох нөхцөл байдал үүсээд байна.