Ц.Даваасүрэн: Танах тодотгол хийхийг бид дэмжээгүй
Ардын парламент нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт олны анхааралд байгаа төсвийн асуудлыг нээлттэй хэлэлцэх юм.
Нэвтрүүлэгтээ УИХ-ын бие даагчдын зөвлөлийн гишүүдийг онцлон оролцуулж байна. Ингээд студид УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нар хүрэлцэн ирээд байна.
Маш их маргаантайгаар 2013 оны төсвийн тодотголыг хийлээ. Бие даагчдын зөвлөлийн зүгээс харж байхад төсвийн тодотгол ямархуу болов
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
Энэ удаагийн төсвийн тодотголын агуулга орлого төлөвлөсөн хэмжээнээс давсантай холбоотой зардлаа танах тухай л асуудал яригдаж шийдэгдлээ. Төсвийн орлого нэг их наядаар буурлаа. Зарлага мөн 800 гаруй тэрбум төгрөгөөр буурсан.
Энэ нь зах зээл дээрх худалдан авах буурч байна гэсэн үг. Худалдаа, аж ахуй эрхэлж байгаа иргэдийн орлого тэр хэмжээгээр буурч татвар төлөх чадвар мөн буурна гэсэн үг. Энэ талаас нь харах юм бол төсвийг танана хасна гэдэг нь эдийн засгийн хөгжилд сайн зүйл биш гэдэг байр суурийг бие даагчдын зөвлөлөөс илэрхийлсэн.
Ерөнхийдөө танах тодотгол хийхийг бид дэмжээгүй гэхдээ засгийн газар өөрөө төсвийн тогтвортой байдал, төсвийн хуулийн заалтаар төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээ 2013 оны төсвийн алдагдал бол ДНБ-ны долоон хувь хүрэх юм байна гэсэн үндэслэлээр оруулж ирсэн учраас тодотгол хийх нь зүйтэй гэж үзээд тодотгол хийгдсэн. Танах чиглэлд хийгдсэн тодотгол гэсэн үг.
Төсвийн тодотгол гэдэг зүйлийг хийх шаардлага байдаггүй гэсэн байр суурь илэрхийлж байсан. манай улсын хувьд баталсан төсөвт жил бүр гар хүрдэг уламжлалтай болчихсон заавал төсөв тодотгож байх шаардлага байгаа юу?
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Герман бусад Европын хүчтэй орнууд юм үйлдвэрлэдэг түүнийгээ зардаг мөнгө нь орж ирдэг урсгал нь тодорхой байдаг. Манай орны хувьд зөвхөн зэсийн баяжмалын үнийн хэлбэлзлээс, валют доллартай харилцах хэлбэлзлээс манай төсөв ихээхэн шалтгаалдаг. Төсөв тодотгол хийхгүй байна гэж байхгүй. Манайх шиг төсөв алдагдалтай баталдаг.
Дэлхийн эдийн засгийн тэр том судалгааны багуудтай холбоотой ажиллаж чадахгүй байгаа үед тодотгол хийж болно. Төсөв тодотгол хийх болоход төсвийн сахилга бат алдагдаад байна. Тодотгол хийж байгаа хамгийн том шалтгаан нь сайн дарга улс төрчид, зарим улсын их хурлын гишүүдийн дарамт шахалтаар яаманд ямар ч төсөв, төлөвлөгөө, тооцоо судалгаа газрын зөвшөөрөлгүй ийм хөрөнгө оруулалтууд суугддаг.
Мөнгийг зориулалтын бус зарцуулж байх үнээс нь нэмж бичдэг зэрэг утгагүй байдлаас төсөв тодотгол хийхээс аргагүй байдалд ордог. Барууны оронд бол тодотгол хийнэ гэдэг нь гэнэт орлого орж ирэх, эсвэл гэнэтийн орлого буурах үед авах арга хэмжээний талаар ярихыг төсвийн тодотгол гэж ярьдаг бид бол төсвийн сахилга батаа нэмэгдүүлэх ёстой.