Г.Ганбаатар: Дорноговь аймаг эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж байна
Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатартай орон нутгийн хөгжлийн асуудлаар ярилцлаа.
-Аймгийг хөгжүүлэх эдийн засгийн хөгжлийн гарцыг хэрхэн харж байна вэ. Ямар хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна вэ. Ямар үр дүн гарсан бэ.
Нийгмийн хөгжил нь хүний хөгжлөөс хамаарна. Хүн нь хөгжихгүйгээр улс орон хөгжинө гэж ярих нь утгагүй. Энэ ч үүднээс гадаадын их дээд сургуульд хүн ардаа сургахыг чухалчилж байна.
Манай аймаг бол эдийн засгийн хөгжлийн гарцаа хамгийн тодорхой тодорхойлсон аймаг. Газар нутгийн хувьд маш том давуу талтай. Замын-Үүдийн боомтоор хиллэдэг бөгөөд төмөр зам, засмал замтай болохоор дэд бүтцийн хувьд давуу талтай. Дээрээс нь Сайншандын цогцолбор аж үйлдвэр баригдахаас шалтгаалж Монгол улс цаашдаа эдийн засгийн реформ хийж аж үйлдвэржсэн орон болж чадах уу гэдгийг шийднэ.
Түүнээс гадна эдийн засгаа төрөлжүүлж хөгжүүлэх чиглэлд түлхүүл анхаарч байна. Замын-Үүдийн боомтоор өдөртөө монгол улсын нийт ачаа, бараа эргэлтийн 70 хувь нь дамждаг.
-Танай аймгийг аялал жуулчлалыг брэнд болгох чиглэлээр ажиллаж байгаа гэж сонссон. Энэ талаар ямар арга хэмжээ авсан бэ?
Тийм ээ. Аялал жуулчлалыг брэнд болгохоор зорьж байна. Хамрын хийд,
Хамрын хийд нь ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Шарилийн уулын 3 хийдийн нэг, түүний аж төрж, уран бүтээлээ туурвиж байсан дурсгалт газрын нэг.
Энергийн төв бол дотоодын аялал жуулчлалын хамгийн том урсгал болсон. Энэ чиглэлээр цаашдаа эдийн засгийн томоохон орлого олох төв болгоно. Тийм учраас улсын төсвийн 17 тэрбумын хөрөнгө оруулалтаар Сайншандаас Хамрын хийд хүртэлх 42 км замын ажлыг хийж, одоо ашиглалтад орж байна. Тууз хайчлах л үлдсэн.
-Уул уурхайн хувьд ярихад ямар байгаа вэ. Хариуцлагатай уул уурхай л хүний хөгжил, орон нутгийн хөгжлийг авчирна шүү дээ?
2016 он гэхэд Эрдэнэт үйлдвэрийн дараа орох Цагаансуваргын зэсийн баяжмалын үйлдвэр ашиглалтад орох ёстой.
Зүүн талд Төмрийн хүдрийн баяжмалын үйлдвэр энэ онд ашиглалтад орж байна. Цаашдаа сая тонны цементийн үйлдвэр Олон овоот дээр ашиглалт орно. Түүнээс гадна жижиг төмрийн үйдвэр, жижиг уурхайнууд бий. Гэхдээ үүнд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд л анхаарах хэрэгтэй. Бид Өмнөговийн алдааг давтаж болохгүй. Дэд бүтэц, иргэдийн амьдрах орчин, орон нутгийн давуу байдал, байгаль орчны асуудлаа тов тодорхой тавьж байгаа.
- Хүн амын шилжилт хөдөлгөөн ямар байдалтай байгаа вэ. Ажиллах хүчний байдал?
Бусад аймгуудаас эдийн засгийн бүтцээрээ ялгаатай зүйл нь хөдөө аж ахуйн салбарт нийт хүн амын 18 хувь нь ажилладаг. Төв суурин бүсдээ ойрхон төмөр зам, уул уурхай хөгжиж буй аймаг.
Хөдөө аж ахуйн салбарт нийт хүн амын 18 хувь нь ажилладаг
Хүн амын хувьд 2008 онд намайг ажлаа авч байхад 55’752 хүн байсан. Одоо 61900 болтлоо өсч, жил тутам мянган хүнээр нэмэгдэж байна. Сүүлийн үеийн судалгаагаар Өмнөговь, Дорноговь руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн их байгаа. Хүн хаана амьдрах нөхцөл сайжирч байна тийшээ л очно шүү дээ.
-Иргэдийн оролцоотой төсвийг хэрхэн зохистой хэрэгжүүлж байна вэ. Тухайлбал иргэдийн санаачлагаар ямар ажлуудыг хийсэн бэ?
Би сумаар явахдаа хоёр зүйлийг сонирхож хардаг. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр өгсөн зээл, төслүүд үнэхээр эзнээ олсон уу, зээлийн үр дүн нь ямар байна гэдгийг хардаг. Ингээд үзэхээр үнэхээр нүдээ олоод амжилттай ажиллаж байгаа гар урлал, мужааны цехүүд байна. Муу тааруухан газар ч байна. Зээлийг танил талдаа өгчихсөн тохиолдол байна. Түүнээс гадна иргэдийн оролцоотой төсвийн тухайд ярихад халуун ус, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнг иргэд түлхүү хүссэн учир иймэрхүү төрлийн бүтээн байгуулалтууд хийгдсэн.
Ярилцсанд баярлалаа.