”Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлэг боллоо.
2013.11.06

“Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгээр аймгуудын шинэлэг ажлуудыг нэрлэлээ

Орон нутагт өрнүүлж буй бүтээн байгуулалтын явц, орон сууцжуулах төлөвлөгөөг ”Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгээр хөндлөө. Аймгууд дор бүрнээ шинийг санаачилж, бүтээлч ажиллаж байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг сайшаагаад, тэр дундаас бусдад үлгэр жишээ болох таван аймгийн шинэлэг ажлыг онцлон сонслоо.

Ховдчууд энэ жил анхны есөн давхар, цахилгаан шаттай орон сууцаа хүлээн авлаа, 600 гаруй машины зогсоол барьж дуусгалаа, 18 мянган га талбайд ногоон байгууламж байгууллаа, он гарахаас өмнө битүү захаа нээнэ гэж аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан хэллээ. Энэ жил эхлүүлсэн ч он дамжин гүйцэтгэх ажлууд ч олон бий.

Ирэх тавдугаар сард шинэ дулааны цахилгаан станцаа ашиглалтад оруулна, 456 айлын орон сууцаа барьж, 480 айлын хашааг жишиг хороолол болгон тохижуулж дуусгана гэлээ. Ажил бүрийн ард далайцтай, бодит үр дүн гарна.

Дулааны цахилгаан станц гэхэд одоо ажиллаж буй 83 уурын зуухыг халж, Улаанбаатараас дутуугүй утаатай болсон Ховд хотын өнгө төрхийг өөрчилнө, одоо 40 мянган хүн амтай Ховд хотод 120 мянган хүн амьдрахад ч дулаанаар хангах найдвартай эх үүсвэртэй болно. 

Өвөрхангай аймаг энэ жил хамгийн олон орон сууц ашиглалтад оруулсан байна.Энд шинээр 620 айлын орон сууц босчээ. Орон сууцны 1м.кв-ийн борлуулалтын үнэ ч боломжийн, 1 сая орчим төгрөг байгаа гэнэ. 2013 онд Арвайхээр сумын шинэ төвд орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулсан байна.

“Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгээр ажлаа танилцуулсан Ховд, Өвөрхангай, Төв, Баянхонгор, Сүхбаатараас гадна бүх аймаг бүтээн байгуулалтад ахиц гаргасныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцоллоо.

Төлөвлөлтөд 3870 айлын орон сууц, сургуулийн нэг, цэцэрлэгийн барилга дөрөв, түүнчлэн төрийн захиргааны байр, багийн төв, өрхийн эмнэлэг, кино театр, судалгаа шинжилгээ болон худалдаа, үйлчилгээний төвүүд багтаахаар тусгасан гэж Засаг дарга Д.Тогтохсүрэн хэллээ.

Төв аймгийнхан оны эхэнд ээрмэл утасны үйлдвэр нээж, үүндээ түшиглэн цаашид даавууны үйлдвэрлэл хөгжүүлэхээр зорьж байна. Одоо энд сурагчдын дүрэмт хувцасны оёдлын хоёр үйлдвэр ажиллаж байгаа аж.

Энэ онд ашиглалтад орсон Салхин парк, удахгүй босох “Их Майдар” цогцолбор, Хөшигийн хөндийн онгоцны буудал зэрэг бүтээн байгуулалтын цэг дээр байгаа энэ аймагт ирэх жилүүдэд 1000 айлын орон сууц барихаар төсөл төлөвлөлтөө гаргаж, эхний ээлжийн 128 айлын орон сууцны барилгын суурийн ажлыг эхлүүлжээ.

Хот төлөвлөлтдөө Баруун-Уртын туршлагыг хэрэгжүүлж, одоогоор 94 өрхийн хашааг шинээр барьж байна. Сүүлийн 30-аад жилд засвар хийгдээгүй байсан орон сууцны 14 байрны гадна фасадыг бүрэн засварласан, “Зуунмод” кино театраа удахгүй нээнэ гэж аймгийн Засаг дарга Д.Баярбат танилцууллаа.

Иргэдийн амьжиргааны түвшинд тохируулан олон төрлийн орон сууц барьж, хашааны газрыг ч инженерийн байгууламжтай холбосон нь Сүхбаатарчуудын гол ажил юм.

Баянхонгор аймагт энэ онд 520 айлын орон сууц, 43 айлын хаус шинээр ашиглалтад оржээ. Хөдөөгийн сумдын төсвийн байгууллагууд тус тусдаа галлагаатай, зардал ихтэй байгааг халахаар Шинэчлэлийн Засгийн газар улсын хэмжээнд гурван сумыг жишиг болгон шинээр барьж байгаагийн хоёр нь тус аймгийнх.

Сумын төвийг нэгдсэн инженерийн байгууламжтай болгож, орчин үеийн технологиудаар тохижуулж буй “Шинэ сумын төв”-үүдийг энэ ондоо багтаан хүлээн авахаар зорьж байгааг Засаг дарга Д.Жаргалсайхан танилцуулсан юм.

Харин Сүхбаатарчууд хот төлөвлөлтийн ажлаараа улсдаа жишиг болж байна. Иргэдийн амьжиргааны түвшинд тохируулан олон төрөл, хэлбэрийн орон сууц барьж, хашааны газрыг ч инженерийн байгууламжтай холбосон нь эдний гол ажил юм.

Бага орлоготой иргэддээ зориулан хашааны жишиг хороолол барьж, үүнийгээ дэд бүтэцтэй холбосон бол дунд орлоготой иргэддээ 180 айлын нийтийн орон сууц барьж, харин чинээлэг өрхүүдэд 200 орчим хаус босгож ашиглалтад оруулжээ.

Орчин үеийн иж бүрэн шийдэлтэй орон байртай болоход нь санхүүгийн талаас нь ч дэмжлэг үзүүлж, уян хатан нөхцөлтэй зохицуулалтууд хийсэн гэж Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга П.Мөнхжаргал онцоллоо. Бүтээн байгуулалтын энэ мэт шинэлэг ажлуудаас гадна дээрх аймгууд төрийн үйлчилгээндээ ч олон шинэчлэл эхлүүлж, иргэдийн ахуй амьдралд тустай оновчтой зохион байгуулалт хийж байна.

Сүхбаатарчууд хот төлөвлөлтийн ажлаараа улсдаа жишиг болж байна.

Ховд аймагт тонн нүүрсний үнийг 120 мянгаас 80 мянган төгрөгт хүргэж бууруулсан бол Увсад шатахууны, Төв аймагт түлээний үнийг хямдруулжээ. Иргэдийнхээ үгийг сонсох, санал хүсэлтийг нь ажилдаа тусгах чиглэлээр аймгууд олон ажил эхлүүлсэн байна.

Ховдчууд төсвийн зарцуулалтаа ил тод болгосон бол Төв аймгийнхан 70271111 дуудлагын утас, Иргэний танхим тогтмол ажиллуулж байна. Баянхонгор аймгийн удирдлагууд “Өрхтэй харилцах дэвтэр” нээж, төрийн албан хаагчид тодорхой тооны өрх хариуцан байнгын эргэх холбоотой ажиллаж байгаа аж.

“Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгээр ажлаа танилцуулсан Ховд, Өвөрхангай, Төв, Баянхонгор, Сүхбаатараас гадна бүх аймаг бүтээн байгуулалтад ахиц гаргасныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг дахин дурьдаад ирэх жилүүдэд барих орон сууц, барилгын төлөвлөлтөө энэ ондоо багтаан нарийвчлан гаргаж дуусгахыг хэлэлцүүлгийн төгсгөлд аймгийн удирдлагуудад даалгалаа.