Оролцогч 18
Эксперт Байр суурь
Д.Ганбат Монгол улсын их хурлын гишүүн (2012-2016)

Д.Ганбат: Баянхонгор аймаг Хятадтай хил залгадаг мөртлөө ганц ч боомтгүй

Өнгөрсөн онд хөрөнгө оруулалтын хуулийг баталсан. Миний бие их хуралд орж ирээд Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн ажлын хэсгийг ахалж батлуулсан.Бэлчээрийн мал аж ахуйдаа Монголы

2014.05.09
Ж.Батсуурь Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд

Ж.Батсуурь: Шинэ хууль гарах болгонд нэг агентлаг нэмэгдэж байна

Саяхан гэхэд боомтын тухай хууль батлагдаж, үүнийг дагаад сайдын дэргэд том агентлаг байгуулагдлаа. Орон нутаг маш цөөхөн хүн амтай боловч аймаг сум болгон улс төрийн сонгууль явуулж байна. Сумдууд д

2014.04.18
М.Аззаяа "Оюуны эрэл" оюутны холбоо ТББ-ын гадаад харилцааны менежер

М.Аззаяа: "Орон нутгийг хөгжүүлэх залуусын хөдөлгөөн"-ийг зохион байгуулав

2010 оноос орон нутгийг хөгжүүлэх залуусын хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулж эхэлсэн.Оюутнууд маань энэ удаад 18 төсөлт ажлыг хийж, 10 лекцийг 100 удаа уншиж нийт 1500 орчим сурагч, 80-аад ажилчд

2014.02.17

И.Батнасан:Багахангайд ложистикийн төв байгуулах боломжтой

Манай дүүрэг нийслэлийн есөн дүүргийн хамгийн отгон нь бөгөөд 4000 хүн амьдарч байна.Монгол улсын босоо тэнхлэгийн хэсэг болох Замын-Үүдийн төмөр зам болон Багануур луу салсан салаа зам дайран өнгөрдө

2013.11.18
Г.Баасан Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн

Г.Баасан: Орон нутгийн өөрөө удирдах ёсыг анхаарах цаг болсон

Монгол улс гэж бүхэлдээ нэг улс байхад Баянхонгор гэж өөрийн гэсэн онцлогтой улсын дотор улс байна гэсэн үг.Орон нутгийн өөрөө удирдах ёсны жинхэнэ эзэд бол нутгийн иргэд. Монгол улс бол олон жилийн

2013.11.18
С.Бүрэнбат Сэлэнгэ аймгийн Засаг дарга

С.Бүрэнбат: Төрийн үйлчилгээ, боловсролын асуудлыг нэн тэргүүнд шийднэ

Ургац хураалт дууссаны дараа нийт дүнгээр 183 мянган тонн үр тариа хурааж авсан. Аймгийн хэмжээнд 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг есдүгээр сарын 16-наас аравдугаар сарын 13-ны хооронд 17 сум, зурга

2013.11.12
Х.Нямбаатар Монгол улсын их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга

Х.Нямбаатар: Дарга нар дуугарах цаг нь болсон, “Шинэ нийслэлийг байгуулцгаая”

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ 900 микрограмм буюу гамшгийн хэмжээнд оччихсонӨөрөөр хэлбэл хотын хэт төвлөрлийг сааруулж, дахин шинэ суурьшл

2013.11.09
Л.Батчулуун Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга

Л.Батчулуун: Уул уурхайгаас үл хамаарах тогтвортой хөгжлийг ярих ёстой

Сүүлийн жилүүдэд дэд бүтцээ сайжруулахад нэлээд анхаарч хөрөнгө оруулалтыг хийсэн.Энэ жил нүүрсний экспорт багассан учир аймгийн хувьд ч, иргэдийн хувьд ч хүндхэн байлаа. Тэгэхээр бид цаашид уул уурха

2013.11.08
Г.Ганбаатар Дорноговь аймгийн ИТХ-ын дарга

Г.Ганбаатар: Дорноговь аймаг эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж байна

Манай аймаг бол эдийн засгийн хөгжлийн гарцаа хамгийн тодорхой тодорхойлсон аймаг. Газар нутгийн хувьд маш том давуу талтай.Аялал жуулчлалыг брэнд болгохоор зорьж байна. Хамрын хийд, Энергийн төв бол

2013.11.08
Б.Отгонбаатар Завхан аймгийн ИТХ-ын дарга

Б.Отгонбаатар: Завхан аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой

Цаашдаа аялал жуулчлалыг хөгжүүлсэн ногоон аймаг болохоор ч бид төлөвлөөд явж байгаа.Ирэх жилээс 100 мегаваттын шинэ дулааны цахилгаан станц баригдаад эхэлвэл жилийн дотор ашиглалтад орох боломжтой. Э

2013.11.08
С.Бүрэнбат Сэлэнгэ аймгийн Засаг дарга

С.Бүрэнбат: Суурин газрын дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарч ажиллана

Засгийн газраас Алтанбулагийн хилийн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгоход анхаарч хөрөнгө оруулалт хийж байна.Томоохон хөрөнгө оруулалтаас дурдвал ийм. Үүнээс гадна сумдад хувийн хэвшлийнхэн нутгий

2013.11.05
Г.Тунгалагтуул Энхийн Төлөө Үйлчлэхүй ТББ-ын Гүйцэтгэх захирал

Г.Тунгалагтуул: Сайн дурын үйл ажиллагаа нь орон нутгийг хөгжүүлэх арга зам мөн

Сайн дурын үйл ажиллагаанд оролцсоноор бусдыг ойлгох, хайрлах, амьдралын зорилтуудаа тодотгох, нийгмээ мэдрэх, нийгэмдээ хэрхэн хувь хэмэр оруулах боломжуудаа олж харах гээд олон бодит чадваруудыг эзэ

2013.10.30
Ц.Батхүү Баянзүрх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ц.Батхүү: Иргэдийн зөв зүйтэй санал санаачилгыг жижиг гэлгүй дэмжиж чадвал орон нутаг хөгжинө

Иргэд үнэхээр хүүхэддээ хэрэгтэй цэцэрлэг барих асуудалд ухамсартай хандсан. Бид ч сайн тохиролцож, нөхөн олговор олгосон. Бид түүнийг дэмжиж, хоригдож байсан хорихын эмэгтэйчүүдэд нь 14 хоногийн эсги

2013.10.24

С.Пүрэвжав: Ард иргэддээ оюуны хөрөнгө оруулалтыг хийнэ

Одоогийн байдлаар Соёл спорт, аялал жуулчлалын яаманд ажлын хэсэг байгуулагдаж, Эзэн Чингис хааны түүхэн цогцолборын зураг төслийн ажлын шалгаруулалт гурав дах шатандаа явж байна.Мэдээж хүний хөгжил

2013.10.23
А.Ганболд Налайх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Арс.Ганболд: Бид суудаг дарга нар биш гүйдэг барлагууд болсон

Налайхын 100 жилийн ойг 2015 онд Нийслэлийн хэмжээнд тэмдэглэх нь Ардчиллын ёс зүйд гарцаагүй нийцнэ. Учир нь Налайхын уурхай, дүүргийн 90 жил гэдэг чинь огт худлаа зүйл байсан шүү дээ.Төв аймгийн Эрд

2013.10.23
Дарга Д.Батбилэг Хан-Уул Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Д.Батбилэг: Хан-Уул дүүрэг сэрж, урам зориг дүүрэн байна

Одоо ч гэсэн бид явуулын иргэний танхимыг санаачилж, төвөөс алслагдсан 25-30 км зайд байрлах гурван хороодод ажиллуулсан.Сум хөгжлийн сангийн хөрөнгийн хүрээнд иргэдээс нийт 58 төслийн санал ирүүлсэн

2013.10.23
Д.Жаргалсайхан Баянхонгор аймгийн Засаг дарга

Д.Жаргалсайхан: Хүмүүсийн бэлэнчлэх сэтгэлгээг өөрчлөхгүй бол ажил хийхгүй хойргошиж байна

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр цэвэрлэх байгууламж ариутгах татуургын хүчин чадлаа нэмэгдүүлэв.Ирэх сард төв замын хатуу хучилт хийгдээд ашиглалтад орох юм. Мөн Мазаалай паркын урд зам, аю

2013.10.22
Б.Баттүвшин НИТХ-ын Ажлын албаны Иргэний Оролцооны Хэлтсийн дарга

Б.Баттүвшин: Хамгийн гол хөгжил хүмүүсийн тархинд явагдах ёстой

Энэ бүх зүйл иргэншсэн газар л бий болдог. Одоо харж байнаа шүү дээ хаана хөгжил явагдаж байна гэхээр Улаанбаатарт л галзуурсан хурдаар хөгжил явагдаж байна. Хаана хоцрогдож байна?Өнөөдөр малчдын сонг

2013.10.01
Г.Маналжав Монголын нутгийн удирдлагын холбооны дэд тэргүүн

Г.Маналжав: Сум, багийн удирдлагын бие даасан байдал нэн чухал

Даанч өнөөдөр орон нутагт тийм хөгжил алга. Төрийн бодлого зөвхөн Улаанбаатарт төвлөрөх биш Орон нутаг руугаа чиглэх ёстой. Орон нутаг гэхээр аймгаасаа илүүтэй сум, баг руу хөгжлийн бодлого чиглэх хэр

2013.10.01
Эксперт Сэтгэгдэл

багийн бие даасан байдал гэхээр төрийн бодлогын гадуур үлддэг асуудал байх юм. эдийн засгийн, нийгэм соёл, иргэдийн оролцоотой хөгжлийн гол асуудалаа баг өөрөө хэлэлцэж шийдвэрлэж байдаг баймаар байх хугацаа одоо болсон. багийн бие даасан байдлыг хангахад 3 чухал асуудлын хууль эрх зүйн орчинг тодорхой болгож өгөх шаардлагатай. 1. багийн хилийн цэсийг хүн ам, тухайн багийн иргэдийн амьралын хэв шинж, ирээдүйн хэтийн төлөвд нь тулгуурлан шийдвэрлэж өгөх 2. багийн нийгэм, эдийн засгийн асуудлаа шийдвэрлэхэд нь шаардлагатай төсөв, санхүүгийн бие даасан бодлого, татаасын асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчинг бий болгох 3. захиргааны болон болвсон хүчний хувьд нь бэхжүүлэх, бий болгох эрх зүйн орчинг бий болгох асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй Тухайлбал: аймгийн ИТХурал, ЗДТГ-ын статусийн тодорхой хувийг суманд шилжүүлэх, сумын статусийг багд шилжүүлэх замаар шийдвэрлээд явбал улсын хөгжлийн үндэс болно гэж бодож байна

2019.10.30
Ц.Цэрэнпүрэв ОСНААМХ-ны Хуулийн зөвлөх

Орон нутагт нийтийн албан тушаалтнууд хувьд МУ-ын ҮХ-ийн үндсэн тэгш эрхийн зарчим алдагдаад байгаа нь харамсалтай аль нэг нам дагаж, дэмжиж байж л төрийн албанд ордог. Түүнээс залуучуудад бие даан нам бус байж ажил орох нь бараг л үлгэр адил юм. Сүүлийн үед нам нэрийн ард томилогдож байгаа албан тушаалтнууд Төрийн албаны болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлага тухай хуулиудад заасан наад захын шаардлага хангах нөхдүүдийг улс төрийн шахаагаар албан тушаалд тавьж байгаа нь орон нутгийн хөгжлийг хойш татах, мөн улс төржилт намчирхал орон нутаг их, төрийн албан хаагчдын мэдлэг чадвар дутмаг байгаа нь гол шалтгаан нөхцөл болоод байна.

2019.10.15
Б.Наранбаатар УИХ-ын тамгын газар УИХ -ын гишүүний байгаль орчны бодлогын зөвлөх, "Ногоон Эвсэл" ТББ-ын Экологийн эдийн засагч

Залуу боловсон хүчин, ажиллах хүчний хомсдол нь орон нутгийн хөгжлийн хамгийн гол саад бэрхшээл болж байна. Сэргэлэн сэтгэдэг толгойнууд, чадварлаг мэргэжилтэнүүд гадаадад эсвэл Улаанбаатарт биш орон нутагтаа санаа тавьбал гарц шийдлүүдийг арай л ухаалаг хувилбараар тодорхойлох байх даа.

2014.09.23

00000000000000

2014.05.04

Èðãýäèéí àëèâàà àæèëä èäýâõèòýé îðîëöóóëàõ íýã õºø¿¿ðýã íü ìºí㺠ø¿¿ äýý. Òèéìýýñ áàãò èðãýäèéíõýý õ¿ññýí ç¿éëèéã õèéãýýä ºãºõ ìºí㺠õóâààðèëàõ õýðýãòýé áàéíà. Òýãâýë òýä ººðñ人 á¿òýýãýýä õèéãýýä èðýõýýð óðàìøèíà, õàéðëàíà ø¿¿ äýý.

2013.11.16

ºíººäºð èðãýä ìààíü òóñ òóñäàà îðëîãî îëîõ ãýæ ÿâñààð íèéãýìøýýã¿é, çºâõºí ºäºð õîíîãîî ºíãºð¿¿ëñýí õàðèóöëàãàã¿é õ¿ì¿¿ñ áîëæ áàéíà. Õàðèóöëàãàòàé õàìò îëîí íàéç, íºõºä áàéäàãã¿éãýýñ àðõèäàëò, ãýð á¿ëèéí õýð¿¿ë ìàðãààí òàñàðäàãã¿é. èéìä èðãýäýä ìààíü íýã õàìò îëîí áîëæ ýñðýã ñàéõàí õàðèëöààã áèé áîëãîõ àæëûí áàéð, õàìò îëîí èõ õýðýãòýé áàéíà.

2013.11.16

миний бие Сэлэнгэ аймгийн Мандал суманд багийн Засаг даргын албыг хашдаг ýíä ÿðèëöëàãà ºãñºí õ¿ì¿¿ñ ìààíü á¿ãä áèäíýýñ äýýã¿¿ð àëáàí òóøààëòíóóä áàéíà. òàíàé ôîðóì òºðèéí àíõàí øàòíû ¿éë÷èëãýýã ¿ç¿¿ëäýã, èðãýäòýé õàìãèéí îéð áàéäàã áàãèéí çàñàã äàðãà íàðòàé ÿðèëöàí òýäíèé ñàíàë, õ¿ñýëòèéã ñîíñâîë æèíõýíý èðãýäèéí õ¿ñýæ õ¿ëýýæ áàéäàã ç¿éëñèéã õýëæ ºãíº ãýæ áîäîæ áàéíà. ìàíàé áàã 3100 õ¿í àìòàé 850 ºðõòýé. èõýíõ èðãýä ìààíü àæèëã¿é íîãîî òàðüæ àìüäàðäàã. ãýòýë ìàíàé ñóìàíä íîãîî áîëîâñðóóëàõ, êîíñåðâëîõ ãàíö ÷ ¿éëäâýð áàéõã¿é, íîãîîíû ø¿¿ñýýð óíäàà, æ¿¿ñ õèéõ, íîãîîã êîíñåðâëîõ 100-150 õ¿íèé àæëûí áàéðòàé ¿éëäâýð íýýõýä ìàíàé èðãýä àæëûí áàéðòàé áîëæ òýð õýðýýð íèéãýìøèæ õàðèóöëàãàòàé áîëíî ø¿¿ äýý.

2013.11.16
Энхбаяр.Х Говь-Алтай аймгийн ИТХ-ын Дарга

Манай аймаг бол үнэхээр эдийн засгийн үндэс нь гарцаагүй мал аж ахуй. Энэ боломжоо ашиглаж мал аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэрийг түлхүү хөгжүүлэх шаардлагатай байгаа учраас уул уурхайн салбараасаа дэмжлэг авна. Үүнээс гадна барилгын материал үйлдвэрлэл түлхүү хөгжих боломжтой. Бетон, зуурмаг, карер үйлдвэрлэл, дүүргэлтийн материал үйлвэрлэл одоогоор хувийн хэвшлийн оролцоотойгоор хөгжиж байгаа. Ер нь манай аймаг хөгжиж байна. 1000 айлын орон сууцны зураг төслийг хийсэн. Хамгийн гол нь дэд бүтцийг шийдвэрлэх нь чухал учир энэ жилийн бүтээн байгуулалтыг ийшээ чиглүүлсэн. Орон нутаг хөгжлийн сангийн мөнгөөр орчны нөхцлийг сайжруулах, зарим сумуудад өвс тэжээлийн агуулах, бэлчээр усжуулалт нэмэгдүүлэх чиглэлд зарцуулсан байгаа. Алтай нуруу маань өндөр даваа ихтэй учир зам, давааг засах чиглэлд зарцуулсан байгаа.

2013.11.12
Зоригт.Г Орхон аймгийн Засаг дарга

Манайд Эрдэнэт бол бусад аймгуудаас өвөрмөц онцлогтой хот юм. Ойрын үед барилгажилтын ажил нэлээд явагдах төлөвтэй байна. 2013-2016 он хүртэлх хугацаанд 10 гаруй мянган айлын орон сууц ашиглалтад орохоор төлөвлөсөн. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2005 оны үед хийгээд засгийн газраас баталгаажуулсан. Гэхдээ 2030 он хүртэлх хотын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийлгэх шаардлагатай. Эдийн засгийн хөгжлийн үүднээс харвал манай хотод уул уурхай, уулын баяжуулах үйлдвэрээ түшиглэсэн хэвээр байх болно. Эрдэнэтийн үйлдвэрийн дахиад дөчин жил ашиглах боломжтой судалгаа гарсан. Шинээр нөөцөө өсгөх тал дээр геологи хайгуулын ажил хийж байгаа. Түүнчлэн зэсийн баяжмалаа эцсийн бүтээгдэхүүн гаргах чиглэлд анхаарч удахгүй баригдах аж үйлдвэр технологийн паркийг хөгжүүлж, хүмүүсээ ажилтай орлоготой болгох зорилготой байна. Эрдмин компани гэхэд жилдээ 3000 тонн цэвэр зэс үйлдвэрлэж төрөл бүрийн зэс утас, кабель хийгээд эхэлсэн. Цаашд нэр төрлийг нь олшруулах шаардлагатай. Үүнээс гадна манай улсад уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж буй өнөө үед бид уул уурхайн тоног төхөөрөмж техникүүдийг засдаг, сэлбэг үйлдвэрлэдэг засварын бааз болох боломж байна. Гуравдугаар манай хот хангайн бүсийн хөгжлийн тулгуур төв болохоор яригдаж байгаа учраас хөдөө аж ахуйн чиглэлээр мах боловсруулах чиглэлийн үйлдвэрүүд, арьс шир, ноос ноолуур гээд хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хөгжүүлэх боломжтой.

2013.11.12
Цэвээнравдан.Д Ховд аймгийн Засаг дарга

Ер нь манай аймаг төвөөс алслагдсан баруун аймаг гэдгээрээ хөгжлөөс хоцрогдсон байгаа. Үүнийг богино хугацаанд бусад аймгуудтай жигд хөгжүүлэх шаардлагатай. Ингэхдээ хөдөө аж ахуй, үйлдвэр, уул уурхайтай хослуулсан хөгжлийг явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Дан ганц мал аж ахуйгаар яваад амжилт олохгүй. Тиймээс аялал жуулчлалыг ч хөгжүүлэх шаардлагатай. Этно аялал жуучлалыг хөгжүүлэх санал гаргаад байгаа. Эдгээр ажлуудыг хэрэгжүүлэхэд боловсон хүчний хангалт сайтай ч хөрөнгө санхүүгийн хувьд асуудалтай. Гэхдээ энэ асуудлыг түр зуурын байх гэж харж байна. Ер нь төвөөс алслагдсан аймгуудад амьдардаг хүмүүст бүсийн нэмэгдэл олгох биш, бүсийн хөнгөлөлт олгодог тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй гэсэн санал байна. Яагаад гэвэл бүсийн нэмэгдэл гэхээр тэтгэвэр, төсвийн цалин дээр л нэмэгдэл болж байгаа. Яг үнэндээ аймгийн хүн амын 20 хувьд нь л бүсийн нэмэгдэл ирээд 80 хувьд нь ямар ч урамшуулал ирдэггүй. Энэ нь хохиролтой байна. Татвар, НДШ зэргээр зохицуулж өгчихвөл орон нутагт хүмүүс илүү амьдарна .

2013.10.21
Буджав.С Дундговь аймгийн ИТХ-ын дарга

Манай Дундговь аймаг бол газар зүйн байршлын хувьд их хөгжих боломжтой. Улаанбаатар хот, уул уурхайн томоохон бүс нутаг болсон Өмнөговь аймаг, аж үйлдвэрийн паркийн Дорноговь аймгийн дунд оршиж байгаа нь боломжийг өгч байна. Энэ жилийн хувьд УБ-Мандалговь зам ашиглалтад орж байгаа нь зах зээлийн хүрээг өргөжүүлэх, хүн амын нягтаршлыг сайжруулж байгаа нь нэг талаас манай аймагт үйлчилгээний салбар хөгжих боломжтойг харуулж байна. Нөгөө талаас Хөшгийн хөндийн онгоцны буудал ашиглалтад орох нь манай аймгийг дайран өнгөрөх зорчигчдод үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ. Зам хөгжил дэвшил авчирна. гэхдээ гол нь хүн бол хөгжлийн эзэн учир аймагтаа хүний нөөцөө бүрдүүлэх нь чухал. Үүний тулд аймагтаа их дээд сургуулийн салбар сургууль байгуулах, цэргийн ангиудын салбарыг байгуулах зэргээр механикаар хүн амаа өсгөх шаардлагатай.

2013.10.21
Тогтохсүрэн.Д Өвөрхангай аймгийн Засаг дарга

Орон нутгийн хөгжлийн гарц олон байна. Нэгдүгээрт бид мал аж ахуйн түүхий эдэд түшиглэсэн үйлдвэрүүдийг хөгжүүлэх, хоёрдугаарт уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой, гуравдугаарт аялал жуулчлалыг хөгжүүлэх гэсэн гурван гарц байна. Орон нутгаа хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө болон боловсон хүчний дутагдалтай байдал нь саад болдог. Үүнээс гарахын тулд орон нутагт чадавхитай аж ахуй нэгжүүдийг дэмжих явдал юм.

2013.10.21
Мөнхжаргал.П Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга

Бид Сүхбаатар аймаг Монгол улсынхаа жишиг аймаг болгохоор зорилт тавьсан. 2012 оны ажлаараа улсад хоёрдугаар байранд орсон. Бичигтийн боомтыг Замын-Үүд шиг хөгжүүлэх нь аймгийн хөгжилд маш том хувь нэмэр оруулна. Манай аймаг бол далайд хамгийн ойрхон аймаг. Бид хөгжлөөрөө тэргүүлнэ гэсэн зорилт тавьж байгаа. Бид энэ жилийн хувьд Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр гурван ажилд төвлөрсөн. Эхний ээлжинд хогноосоо салах, хоёрдугаарт нохойноосоо салья, гуравдугаарт бүх сумандаа хөгжлийн төлөвлөгөөг хийлгээд явж байгаа. Хөгжлийн төлөвлөгөөтэй байж байж орон нутгаа хөгжүүлнэ. Ер нь манай аймгийн хүн ам сайн нэмэгдэж байгаа нь хүн хүчний бололцоо ихэсч байгааг харуулна. Тиймээс ард түмнээсээ санал авч байж сум орон нутгаа хөгжүүлэх нь хамгийн зөв зүйл.

2013.10.21
Чимид.Ч Увс аймгийн ИТХ-ын дарга

Манай аймгийн хувьд орон нутгийн хөгжлийн хүрээнд тулгамдсан асуудлууддаа хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа. Улаангомд гэхэд ногоон байгууламж, дэд бүтэц гээд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэж байна. Манай аймаг төсвийн орлогынхоо 19 хувийг өөрийн дотоодын боломжоороо бүрдүүлдэг. Бие даагаад төсвөө бүрдүүлэх нөөц одоохон алга байгаа ч бүс нутагтаа байгаа нүүрсний ордыг түшиглэсэн цахилгаан станц, боловсруулах үйлдвэр байгуулах замаар орлогоо нэмэгдүүлж, хүн амаа хөгжүүлье гэсэн бодлоготой байгаа. Төр засгаас төсвийн эрх мэдлийг бага багаар шилжүүлж байгаа нь сайшаалтай. Бүс нутгаа тэгш хөгжүүлэх шаардлага байгаа. Тухайлбал агаар, төмөр зам, авто замыг хөгжүүлэх хэрэгтэй. Ирээдүйд баруун бүс нутагт байгаа ард түмнийг дэд бүтэцтэй л холбож өгөх хэрэгтэй байна. Манай аймаг руу замууд явж л байгаа ч томоохон хөрөнгө оруулалт алга. Манай аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хөрөнгө хаяад хил залгаа ОХУ-ын аялал жуулчлал хөгжсөн улсуудтай харилцан хамтарч хөгжих боломж бий.

2013.10.21
Сэлэнгэ.Ц Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ИТХ-ын дарга

Манай аймаг бол газар тариалангийн хөгжилтэй. Үүн дээр түшиглээд техникийн шинэчлэл хэрэгтэй байна. Мөн улаанбуудайны үнийг өсгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хоёр жилд нэг удаа ургац авдаг болохоор тариаланчдад хүндрэлтэй байдаг. Өндөр үнэтэй техник ажиллуулж байна. Үүнээс гадна энэ жилийн хувьд сум хөгжүүлэх сангийн мөнгөөр наадмын талбай, худаг гаргах, зам гүүр янзлах ажлууд хийгдэж байна. Манай сум орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй байгаа ч санхүүгийн гарц нь хэцүү байна. Ирж байгаа зээл нь хүрэлцдэггүй. 5 сая төгрөгний зээл нь бизнесээ эхлүүлэхэд л хүрч байгаа ч цаашдын үйл ажиллагаанд хүрэлцэхгүй байгаа. Гэхдээ хязгаарлагдмал хүрээнд хэрэгжиж байна. Тухайлбал оёдлын цех, зургийн студи, бичиг хэргийн дэлгүүр гэх мэтийн ажилд зээл авсан нь амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ цаашид зээлийг өртөтгөх үүднээс сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай.

2013.10.21
Г.Жадамбаа Төв аймгийн Дэлгэрхаан сумын ИТХ-ын дарга асан, иргэн

Манай сум тал хээрийн бүсэд байдаг болохоор газар тариалан, мал аж ахуйгаа түлхүүл хөгжүүлэх боломжтой. Малын тэжээлийг нэмэгдүүлэх талаар л арга хэмжээ авмаар байгаа юм. Хавар цаг хүндрэхэд малчдад их хэрэгцээтэй байгаа. Ногоон тэжээл тарих ажлыг хэрэгжүүлвэл малчид их дуртай байна. Малын тэжээлийг нь ойртуулаад өгчихвөл мал аж ахуйд их нэмэртэй.

2013.10.21
Отгонбаатар.Б Завхан аймгийн ИТХ-ын дарга

Манай аймгийн хувьд уул уурхай хөгжсөн аймаг биш учраас аялал жуулчлалаа хөгжүүлж, ногоон аймаг болох зорилт тавьж байгаа. Өнгөрсөн жилээс сум хөгжүүлэх сангаар дамжуулж аймгуудад төсвийн эрх мэдэл өгч байгаа. Гэхдээ харамсалтай нь шинэ төсвийн хуультайгаа зөрчилдөж байна. Мөнгөө бүтнээр хуваарилахгүй тэр суманд нь төдөн хувь гэж өгөхөөр болохгүй байгаа юм. Одоо Ерөнхийлөгчийн санаачилж байгаа шинэ төслөөр бол сангийн мөнгийг хүн амын тоогоор хуваарилна гэвэл манай аймагт хөрөнгө очихгүй болж таарах нь ээ. Гэтэл Засгийн газар болон аймаг, ИТХ-аар ийм ч хөтөлбөр, тийм ч дэд хөтөлбөр гээд олон ажил төлөвлөдөг. Гэтэл хэрэгжүүлэх гэхээр сум хөгжүүлэх сангийн мөнгөөр тийм ажил хийнэ заачихсан байдаг нь эргээд зөрчилдөөд байдаг. Энэ байдлыг шийдэж, зөвөөр зохицуулах хэрэгтэй. Нутгийн босоо удирдлага нь аймагт муугаар нөлөөлж байгаа. Улс төрждөг, намын үүднээс ханддаг байдал нь бүр дэвэргэдэг учраас босоо удирдлагыг халах хэрэгтэйг харуулж байна. Гэхдээ энэ жилээс байгаль орчны яамнаас байгаль орчны газрыг нь аймагт өгсөн нь их зөв зүйл болсон.

2013.10.21
Зоригтбаатар.Р Дорнод Аймгийн ИТХ-ын дарга

Аливаа орон нутаг орон өөрийнхөө нөөцөө түшиглэж хөгжих ёстой. Тухайлбал манай аймаг өргөн том газар нутагтай, хадлангийн бэлчээр талбай ихтэй. Нэгдүгээрт: Уул уурхайн баялагтай учраас үйл ажиллагаа явуулж буй компаниуд орлогийн албан татвараа тухайн орон нутагт нь төлдөг болмоор байна. Энэ утгаараа бас тухайн орон нутагт үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байгаа жижиг дунд үйлдвэрийн газруудыг татвараас нь чөлөөлж дэмждэг болвол орон нутаг хөгжинө. Төр дөрвөн том татвар авдаг. А.а.н орлогын албан татвар, гаалийн татварыг бүгдийг нь авдаг. Эндээс а.а.н-ийн татварыг аймаг нь авдаг болчихвол уян хатан бодлого явуулмаар байна. Ажилтай хүмүүсийн тоо ч нэмэгдэх боломжтой. Хоёрдугаарт манай аймаг ОХУ олон БНХАУ-тай хил залгаа оршдог онцлогтой. Энэ онцлогийг ашиглаж, хоёр том зах зээлд бүс нутгийнхаа түвшинд хамтарч ажиллах боломжтой. Хил залгаа аймгуудыг гадаад харилцаагаа хөгжүүлэхэд нь төрийн зүгээс анхаарал тавибал хөгжлийн том үүд хаалга нээгдэнэ. Одоогийн байдлаар бүсийнхээ хэмжээнд ажил зохиодог ч хангалттай түвшинд байж чаддаггүй.

2013.10.21
Базарханд.Н Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга

Орон нутгийг хөгжүүлэх оролцооны аргаар хөгжүүлэх талаарх тав хоногийн сургалтад бид суулаа. Сургалтын хүрээнд орон нутгийн болон сум хөгжлийн төлөвлөгөөг бодитой болгохын тулд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлсэн байдлаар хийх талаар мэдээлэл авсан. Иргэдийн оролцоог хангахын тулд төлөвлөсөн ажлаа танилцуулаад, юунд хамгийн түрүүлж хөрөнгө оруулалт хийх вэ гэдгийг олон нийтийн санаа бодлыг тусгахад анхаарч байна. Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн алийг нь сум хөгжлийн тэргүүлэх салбар болгох вэ гэдгээ ярилцана. Сум хөгжүүлэх сангийн мөнгөөр иргэдэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд зориулж зээл олгож байгаа. Сумын хөгжлийн сан нь сумын хөгжилд хөрөнгө оруулалт хийнэ. Энэ хөрөнгөөр сумын засаг дарга хэрхэн юунд зарцуулах вэ гэдгийг нь зааж өгсөн байдаг. Ингээд харж байхад иргэд маань 20 гаруй ажил төлөвлөсөн. Ихэнхи нь хэрэгжиж байна. Иргэд маань эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрахыг их хүсдэг. Хоггүй байх, нохой устгах, гэрэлтүүлгийг сайжруулах чиглэлээр түлхүү санал өгдөг. Мөн томоохон эмнэлэг, сургууль барьж байгуулах чиглэлээр мөн санал өгч байгаа.

2013.10.21