“Ард түмний индэр” нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг боллоо
МАН-ын байр
2013.11.19

“Ард түмний индэр” нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Ард иргэд, намын гишүүд, дэмжигчдээ Тусгаар тогтнолын ордноо хүлээн авч, санал бодлыг нь сонсох “Ард түмний индэр” нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг уламжлал ёсоор өнөөдөр боллоо.

Энэ удаагийн уулзалтад Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, намын Гадаад харилцаа, төрийн бус байгууллага хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн, нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цогтбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн П.Анужин, Нийслэлийн намын хорооны Тамгын газрын дарга Б.Баатарзориг нар оролцлоо.

Монгол Ардын нам үйл ажиллагааныхаа шинэчлэлийн хүрээнд долоо хоног бүрийн мягмар гаригт энэхүү уулзалт хэлэлцүүлгийг тогтмол явуулж байхаар болсон билээ. Энэ өдөр намын удирдлагууд иргэдэд бүтэц, үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулж байхаас гадна, нийгэм, эдийн засагтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байх юм.

Өнөөдрийн уулзалтаар 2013 оны төсвийн тодотгол, 2014 оны төсвийн талаар мэдээлэл өгч,  санал бодлоо солилцлоо. Мөн УИХ-аар хэлэлцэж байгаа бусад асуудлын талаар ч хэлэлцсэн юм.

Өнөөдрийн уулзалтаар 2013 оны төсвийн тодотгол, 2014 оны төсвийн талаар мэдээлэл өгч, санал бодлоо солилцлоо.

Ийнхүү Монгол Ардын нам долоо хоног бүр иргэд, дэмжигчидтэйгээ уулзаж, ярилцаж байхаас гадна нийслэлийн есөн дүүрэг, хөдөө орон нутагт очиж, XXVII Их хурлын бодлого, шийдвэрийг гишүүд, дэмжигчиддээ танилцуулах, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцах сарын аяныг зохион байгуулж эхлээд байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын удирдсан баг бүрэлдэхүүн өнөөдөр Дундговь аймгийн иргэд, дэмжигчидтэй уулзаж байгаа бол УИХ-ын гишүүн О.Содбилэг Өвөрхангай аймагт ажиллаж байна. Тэд маргааш Өмнөговь, Баянхонгор аймагт тус тус ажиллана.

Аяны хүрээнд намын дарга М.Энхболд энэ сарын 23, 24-нд зүүн гурван аймагт, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат 28-наас эхлэн тав хоног баруун таван аймагт очиж, иргэд дэмжигчидтэй уулзана.

Эдгээр нь Ардын нам ард түмний нам байж, ард иргэд, намын гишүүн бүрт хүрч ажилладаг байх гэсэн том зорилтын эхлэл юм.