2013.11.20
Д.Батцогт давхар албатай боллоо
УИХ-ын гишүүн Д.Батцогт “Монголын усны түншлэл” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байгаа гэнэ.
Тэрбээр усны инженер мэргэжилтэй УИХ-ын ганцхан гишүүн учир усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагынхан түүнийг төрийн бус байгууллагынхаа тэргүүнээр ажиллахыг санал болгожээ.
УИХ-ын гишүүн Д.Батцогт тэрхүү хүслийг нь хүлээн авч, усны асуудалтай холбоотой хурал, чуулган болгон дээр тэднийхээ эрх ашгийг хамгаалан үг хэгж яваа сурагтай.