“Усны тулгамдсан асуудлууд” сэдвээр чуулна
УИХ-ын гишүүн, “Монголын усны түншлэл” ТББ-ын тэргүүн Д.Батцогт
2013.11.25

“Усны тулгамдсан асуудлууд” сэдвээр чуулна

Энэ сарын 28-нд Төрийн ордны их танхимд “Усны тулгамдсан асуудлууд” сэдэвт чуулганыг зохион байгуулахаар болжээ. Тус чуулга уулзалтыг “Монголын усны түншлэл” ТББ-аас санаачилж байгаа бөгөөд ус болон усны чиглэлийн төр, төрийн бус байгууллагын нийт 400 гаруй төлөөлөгчид оролцох ажээ.  

“Монголын усны түншлэл” ТББ нь Дэлхийн усны түншлэл байгууллагын салбар байгууллага бөгөөд тэргүүнээр УИХ-ын гишүүн Д.Батцогт ажилладаг юм.

Бүрэлдсэн нөөц нь Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсгалгүй ай савуудад хуваарилагдах ба тэдгээрт багтах 17 томоохон гол, мөрөн, тэдгээрийн цутгалуудыг тэжээж, ихэнх голууд нийлэн хөрш орнууд руу урсан гардаг онцлогтой.

Тэрээр усны инженер мэргэжилтэй болохоороо усны асуудалд ихээхэн санаа тавьдаг юм. Өнгөрсөн зургаан сард иргэний танхимд “Усны тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион явуулж байсан.  Тэрээр юун түрүүнд усны хэмнэлтийн технологийг нэвтрүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллах ёстой гэдгийг хэлдэг. Байгалийн нөөц, усан санд зөв менежмент хийж, аюулгүй байдал, цэвэр байлгах тал дээр анхаарах шаардлага бий. Нийслэлийн тухайд гэвэл Туул, Сэлбэ голын урсацыг хамгаалах, бохирдлыг арилгах, далан хийх, цэвэрлэх байгууламжийн  чанарыг сайжруулах асуудал тулгамдаж байгаа.