УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2013.12.05
Монгол Улсын Их Хурлын Гишүүн Д.Сумъяабазар хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо
Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын эрхэм гишүүн Д.Сумъяабазар Нийслэлийн тэргүүний 76, 65 дугаар сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож багш, сурагчдад амжилт хүсэн сургуулийн номын санд шаардлагатай номыг гардууллаа.
Энэ жил тус дүүрэгт 13662 сурагч суралцаж байгаагийн 4200 орчим нь 1 дүгээр ангид шинээр элсэн орсон багачууд байна. Сургуулиудад анги танхимын хүрэлцээ муу байгаатай холбоотой 3 ээлжээр хичээллэж, хүүхдийн хөгжилд чиглэсэн ажлын үр нөлөөг сайжруулах боломж тааруу байгааг Д.Сумъяабазар гишүүн анхааралдаа авч, хамтран ажиллахыг сургуулийн удирдлагуудаас хүслээ.