Монголын ногоочид өвлийн хүлэмжийн талаар туршлага судална
Хүнсний ногооны нэр төрлийг олшруулах, өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй талаар Монголын хүнс хөдөө аж ахуйн ассоциацийн ерөнхийлөгч Р.Мөнхбат хэлж байсан.
Аймаг бүрт нэг нарлаг хүлэмж байгуулахад өвөлжин нарийн ногоо идэх боломж бүрдэх боломжтой учир манай улс өвлийн хүлэмжийг байгуулах шаардлагатай байгаа юм. Энэ ч үүднээс ассоциацийн санаачлагаар энэ сарын 12-нд хорь гаруй төлөөлөгчид Хөх хотын хүлэмжийн аж ахуйтай танилцаж, туршлага судлах долоо хоногийн аялал хийхээр болжээ.
2011 онд Хятад улс болон Монгол улсын Засгийн газар, мөн Дэлхийн зөнгийн хамтарсан “Хүнсний аюулгүй байдал” гурван талт хэлэлцээрийн хүрээнд Монголын Хүнс, хөдөө аж ахуйн ассоциацийн өмнөдийн төслийн хүрээнд хоёр улсын хооронд газар тариалангийн чиглэлээр туршлага солилцох сургалт, танилцах аялалуудыг зохион явуулдаг болсон ажээ.
Өмнө нь Хятадын талаас манай улсын цаа бугыг сонирхож, төлөөлөгчид ирж цаачдын амьдралтай танилцаж байжээ.