Ахлах ангийн сурагчдын дунд парламентийн мэтгэлцээн зохион байгууллаа
“Монголын Эмнести Интернэшнл”, “Нийслэлийн Боловсролын Газар”-аас хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулсан “Эрхээ мэдье” сэдэвт Нийслэлийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохиогдсон парламентийн тэмцээнд нийт 16-н сургуулийн сурагчид оролцов.
Мэтгэлцээн нь Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн “ХУУЛЬЧДИЙН ТАНХИМ”-д болж тус тэмцээнд Нийслэлийн есөн дүүргийн ЕБС-иуд оролцсоноос гадна Дархан-Уул аймгаас “Од” цогцолбор болон 19 дүгээр сургууль; Орхон аймгаас “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн нийт 18 баг оролцсон нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгов.
Парламентийн мэтгэлцээн нь өсвөр үеийнхний чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх; харилцан бие биенээ сонсож сурах; асуудлын шийдлийг тодорхойлохдоо үндэслэгээ, нотолгоотой хандах; сурагчдын илтгэх чадвар зэрэг хувь хүний хөгжилтэй холбоотой олон чадварыг олгодогоороо давуу юм.
Энэхүү тэмцээний нэгдүгээр байрыг “ХОББИ” дунд сургуулийн сурагч Г.Янжинлхам, Х.Цэлмэг нар, хоёрдугаар байрыг Нийслэлийн СБД-ийн 11 дүгээр сургуулийн сурагч Т.Мөнх-Очир, Д.Биндэрьяа нар, гуравдугаар байрыг Нийслэлийн БГД-ийн 28 дугаар сургуулийн сурагч А.Өлзийжаргал, А.Пагамдулам нар тус тус эзэлсэн байна.