Д.Батцогт гишүүн “Ажилчин зөгий”-өөр шалгарчээ
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2014.01.06

Д.Батцогт гишүүн “Ажилчин зөгий”-өөр шалгарчээ

УИХ-ын гишүүд “Их Тэнгэр”-т шинэ жилийн баяраа тэмдэглэжээ. Албан байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэн, байгуууллагын шилдэгээ шалгаруулдаг нь бараг л хууль болчихсон үзэгдэл.

Тэгвэл парламент ч бас энэ "хууль"-иас татгалзаагүй байна. Гэхдээ тэд 2013 оны шилдэгүүдээ тун өвөрмөц байдлаар шалгаруулж, өвлийн өвгөний бэлэг гардуулжээ.

Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд хичээл тасалдаггүй гишүүн, Д.Батцогт хамгийн олон ажлын хэсэгт орж, ахалж ажилласан тул ажилчин зөгий, С.Ганбаатар анхны “Босоо” имиж бүрдүүлсэн, А.Бакей хамгийн олон хуулийн төсөл өргөн барьсанаар өвлийн өвөөгөөс бэлэг гарджээ.