МҮЭХ олон улсын зөвлөх байгууллагуудтай хамтарч ажиллана
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар болон GOPA зөвлөх байгууллагын төлөөлөгч Вернер Трутт
2014.01.13

МҮЭХ олон улсын зөвлөх байгууллагуудтай хамтарч ажиллана

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, GOPA зөвлөх байгууллагын төлөөлөгч Вернер Труттийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооноос Мэргэжлийн боловсрол сургалтын үйл ажиллагааг дэмжих талаар хөгжлийн зорилтоддоо тусган хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа хэлээд, энэ салбарын өнөөгийн байдал, хийж хэрэгжүүлсэн ажлын талаар саналаа хуваалцлаа. GOPA зөвлөх байгууллага нь Мэргэжлийн боловсрол сургалтын салбарыг хөгжүүлэх, чадамжид суурилсан сургалт, үйлдвэржилтийг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөр боловсруулж байгаа юм байна. Энэ салбарт оролцож байсан төслүүдтэй харьцуулахад GOPA зөвлөх байгууллагын хэрэгжүүлэх төсөлд Нийгмийн түншлэлийн талуудыг түлхүү оролцуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ талаар МҮЭ-ийн холбооны саналыг авч, цаашид хамтран ажиллахаар боллоо.