Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.01.17

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлж байна

Мөнгөө төлсөн хүн эмнэлгээ бүр эмчээ өөрөө сонгодог иргэндээ ээлтэй даатгалтай болохоор төслийг нь боловсруулж байгаа. УИХ, эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

УИХ-ын зарим гишүүний санаачилсан иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслөөр бол даатгалын сангаар санхүүжүүлэх эмчилгээ үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, даатгуулагч иргэн эмнэлгээ өөрсдөө сонгох, хоёр жил болон түүнээс дээш жил эрүүл мэндийн даатгалын зардлаа ашиглаагүй тохиолдолд урамшуулал олгох саналыг гаргаад байна.

УИХ-ын гишүүүн С.Одонтуяа "Нийтийг хамарсан аян хэлбэрээр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношилгоо шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтийг хориглох заалтыг шинээр тусгасан" хэмээн хэлллээ.

Харин эрүүл мэндийн сайд Н.Удвал "Эрүүл мэндийн яам өнгөрсөн жил эмнэлгийн тусламж үйлчилгээний бодит зардлыг тогтоох судалгаа хийсэн байгаа. Үүний дагуу даатгалын тарифыг өөрчлөх асуудлыг энэ оны төсөвт суулгаад явж байгаа. Тусламж бүрээр, шатлал, мэргэжил бүрээр бодит өртгийг гаргасан судалгаа хийгээд санхүүжилтийн баримт болгож оруулахаар тусгасан" гэдгийг хэллээ.  

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр "Эрүүл мэндийн яам үнэ тогтоогоод оролцоод эхлэхээр улс төр явна. Эмчилгээний үнийг нэмчихлээ гэдэг асуудал тавигдах учир даатгалд оролцох ч эмнэлгийн оролцоог бий болгохгүй юм уу? Улсын болон хувийн эмнэлэг өөрсдийн үнийн саналыг хэлэх хэрэгтэй" хэмээн саналаа хэлсэн юм.

Эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгүүдэд санхүүжилтийг урьдчилан олгодог одоогийн зарчмыг өөрчилж ажлын гүйцэтгэлээр олгодог байхаар хуулийн зохицуулалт хийх чиглэлтэй байна.