Даатгалаас олгох мөнгө нэмэгджээ
Эрүүл мэндийн даатгалын сан
2014.01.08

Даатгалаас олгох мөнгө нэмэгджээ

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар энэ сарын нэгнээс эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчдад олгох эмнэлгийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг багагүй хувиар өсгөснийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

Даатгуулагч улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол өвчний оношоос нь хамааран дунджаар 300 мянган төгрөг, хувийн хэвшлийн эмнэлэгт дунджаар 175 мянган төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр болжээ. Энэ нь өнгөрсөн онд мөрдөж байсан хэмжээнээс 25-60 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Түүнчлэн амбулаторийн тусламж, иүйлчилгээний хувьсах зардлын хэмжээг 15, оношилгоо шинжилгээний зардлыг 55, уламжлалт эмчилгээний зардлыг 117, нөхөн сэргээх туслламж, үйлчилгээний зардлыг 110 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон нь өмнөх оныхоос 40 гаруй хувиар нэмэгджээ.