Үндсэн Хууль батлалцсан депутатуудаа хүлээн авлаа
Ахмад депутатууддаа ИТХ-ын зүгээс баярын мэнд хүргэж, гарын бэлэг өгсөн байна. Түүнчлэн дүүргийн “Баянзүрх-Шижир” ахмадын амралтанд депутатуудаа амраана гэдгээ ч хэллээ.
“Үндсэн хууль” батлалцаж явсан ахмадууд хууль эрх зүйн мэдлэг өндөр, амьдралын туршлага арвинтай юм. Тиймээс дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр болохуйц үнэтэй саналаа хэлж байхыг хүслээ. Депутатууд өөрсдийн амьдарч буй дүүрэгтээ “Үндсэн хууль” батлагсдын салбар хороог байгуулах санал гаргасан байна. Энэ салбар хороо цаашид дүүргийн тулгамдсан асуудлаар санал гаргаж, туршлагаасаа хуваалцаж байх юм.
Монгол Улсын тусгаар тогтнолын цөм болж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох үндэс болсон “Үндсэн хууль” батлагсдсаны 22 жилийн ойн баяр тохиож байна. Бүх хуулийн эцэг болсон Үндсэн хууль батлагдахад өөрсдийн оюун уханаа зориулах түүхэн чухал үйлст 430 депутат оролцжээ.
Эдгээр депутатуудаас 33 нь Баянзүрх дүүрэгт аж төрж байна. Эдгээр депутатууддаа хүндэтгэл үзүүлэхээр Баянзүрх дүүргийн ИТХ-ын Хурлын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Тэргүүлэгч Б.Уранбаатар, Д.Нарангуа, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.Мэндсайхан болон Засаг даргын орлогч Т.Батцогт, С.Гантулга нар хүлээн авч уулзлаа.