С.Бямбацогт: Тэрийг заавал квотоор хязгаарлах нь зохимжтой биш
УИХ-аас баталсан Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль хэр чамбай хууль болсон бэ гэдэгт УИХ-ын гишүүдээс байр суурийг нь сонирхлоо. Тус хууль 16 жилийн турш парламентаар боловсруулагдаж байж, батлагдсан юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
-Урьд нь яригдаад байсан тодорхой асуудлууд шийдвэрлэгдэнэ. Ялангуяа төрийн үйлчилгээний салбарт ажилладаг эмч багш нарын тухайд хүйсийн тэгш байдал хангагдах нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Улстөрийн намуудын өөрсдийнх нь дүрмэнд тодорхой квот орчихсон байдаг. Хүн болгонд тэгш боломжийг олгож байгаа. Түүнийг заавал хуульчлах гэх албагүй. Жишээлбэл, манай МАН-ын дүрмэнд бага хуралд 25-аас доошгүй эмэгтэй төлөөлөл оруулдаг. УИХ-д нэр дэвшүүлэхдээ тодорхой квот оруулж ирдэг. Дэвшээд ялах, ялахгүй нь тэр хүмүүсийн асуудал. Тэрийг заавал квотоор хязгаарлах нь зохимжтой биш.