2008.08.16

Д.Ганхуяг: 76-уулаа тангаргаа өргөх ёстой

-Гишүуд өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх нь буруу биш ч парламентад суудалтай нам багийн шийдвэр гаргаж, түүнийгээ дагах нь зөв. Хамгийн гол нь хууль дээдлэх ёстой. СЕХ соигуулийн дүнг хуулийн дагуу тогтоол гаргаж оруулж ирээгүй учраас тангараг өргөх боломжгүй. Тангараг өргөх үйл явц хууль зөрчөөд эхэлбэл дараа нь маргаан гарна. Ард түмэн хууль тогтоох дээд байгууллагадаа итгэл хүлээлгэн биднийг сонгосон учир СЕХ сонгуулийн дүнг тогтоолын дагуу танилцуулах учиртай. Ерөнхийлөгчид хууль бус дүнг хүлээн авахгүй байх эрх бий.
Нөгөө талаар УИХ 76 гишүүнтэй байх ёстой. 76 гишүүн Тойргийн хо-рооноос түр үнэмлэхээ авчихсаи учир СЕХ хуралдаад тэдний нэрийг нэг мөсөн оруулах нь зөв.

-Э.Бат-Үүл, Б.Батбаяр иарын байр суурииаас АН дотроо хоёр хуваагдсан байна гэж харагдах юм?

-Тэд байр сууриа л илэрхийлсэн. Анхдугаар чуулганд оролцох эсэх асуудлаар бол олонхоороо гаргасан намын шийдвэрийг л дагана. Тангараг өргөх хэрэгтэй л дээ. Харин хуулиа зөрчиж болохгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.