Г.Батхүү: Даяаршиж буй дэлхийд Монгол Улс хэлний тусгаар бодлоготой байх ёстой
УИХ-ын гишүүн Г.Батхүү
2014.02.11

Г.Батхүү: Даяаршиж буй дэлхийд Монгол Улс хэлний тусгаар бодлоготой байх ёстой

УИХ-ын гишүүн Г.Батхүүгээс дараах тодруулгыг авлаа.

-Та Монгол хэлний тухай хуулийг санаачлагчдын нэг. Хуулийг ямар шаардлага, үндэслэлээр гаргав?

-Дэлхий дээр 14 хоног тутамд нэг хэл мөхөж байдаг гэсэн судалгаа байдаг. Хэл мөхнө гэдэг тухайн үндэстний өв соёл, зан заншил, ахуй тэр чигээрээ устаж байна гэсэн үг. Тиймээс аль ч улс орны төрийн бодлогод эх хэл, бичиг үсгийн бодлого чухал байр суурь эзэлдэг. Даяаршиж байгаа дэлхийд Монгол Улс хэлний талаар өөрийн бодлоготой байх ёстой. 1993 онд батлагдсан Төрийн албан ёсны хэлний тухай хууль төрийн бодлогод нийцүүлэхийг эрмэлзсэн.

Гэхдээ л өнөөдөр монгол хэлэнд хэрэглээнээсээ эхлээд олон асуудал байгааг хүн бүр мэднэ. Манайд Монгол хэлний дүрмийг зохиох, мөрдөх, монгол хэлээ хэрэглэх тал дээр ямар ч хуулийн зохицуулалт алга. Эрдэмтэд өөр өөрийн судалгаанд үндэслэн толь бичиг зохиож, монгол хэлний зөв бичих дүрмийн нэгдмэл байдал алдагдаж байна. Нэг үгийг хэдэн янзаар бичдэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нар хичээлээ заахад ч түвэгтэй болсон. Малчид хөдөөнөөс хотод ирээд гудамж талбай, албан байгууллагын хаягийг эх хэлээрээ уншиж чадахгүйд хүрлээ. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн ч монголоороо ярьж бичиж, сэтгэж чаддаггүй залуучууд олон болж. Хувийн дунд сургуулиуд монгол хэлний хичээлийг сургалтын хөтөлбөртөө бараг л тусгахгүй байна. Энэ мэт олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж. монгол хэлийг хамгаалах зорилгоор нэр бүхий гишүүд Монгол хэлний тухай хуулийн төслийг боловсрууллаа.

-Хуульд тусгасан хамгийн гол зохицуулалт юу байх вэ. Гудамж талбайн хаягийг бол монгол хэлээр заавал бичих үү.Монгол хэлийг яаж хэрэглэх талаар тодорхой зааж өгсөн гэсэн үг үү?

-Хэлийг зөвхөн хэрэглээ гэдэг талаас нь харж болохгүй. Хэл гэдэг тухайн үндэстний оршин тогтнох нэг үндэс. Төрийн албан ёсны хэлний тухай хуульд бол төрийн албан ёсны байр сууринаас хандсан. Тэгвэл Монгол хэлний тухай хууль монгол хэлний асуудлыг олон талаас нь авч үзэх боломжийг нээж байгаа. Юуны түрүүнд монгол хэлний өв соёл, өв уламжлалын асуудлыг хуулийн үзэл баримтлалд суулгаж өгөх ёстой гэж хууль санаачлагчид үзсэн.

Монгол үндэстэн үүсч бүрэлдсэн цагаасаа өөрийн хэлтэй байсан. Тэгэхээр Монгол Улсын түүх хэлтэй холбоотой. Тухайлбал, монголчууд түүхэндээ 10 гаруй төрлийн бичиг үсэг хэрэглэж ирсэн. Энд хадны сүг зургийн тухай онцлон хэлэхийг хүсч байна. Хадан дээр сүг зураг тэмдэглэдэг байсан үндэстэн дэлхийд цөөхөн. Хадны сүг зурагт тухайн үеийн монголчууд ахуй амьдрал, эдлэл хэрэглэл, шашин шүтлэг гээд бүх зүйлг тэмдэглэсэн байдаг онцлогтой.

 Цаг хугацааны хувьд аваад үзэхээр хэдэн мянган жилийн түүхтэй. Мөн Хүннү гүрний түүхтэй холбоотой утгын бичиг байна. Ер нь монголчууд энэ олон бичиг үсгийг хэрэглэж ирэхдээ хүн төрөлхтний бичкиг үсгийн түүхэн замналаас гажаагүй. Дүрс үсэгнээс эхлээд утгын үсэг хүртэл хөгжиж ирсэн. Тиймээс Монгол хэлний тухай хуулий төсөлд монгол бичгийн талаа тодорхой тусгаж өгсөн байгаа. Хууль санаачлагчдын зүгээс уйгаржин, худам, хуучин монгол бичиг гэж нэрлэх санал гарч байсан. Гэхдээ хэл шинжлэлийн нэршиж тогтсон нэр томьёоны дагуу монгол бичиг гэж нэрлэх нь зүйтэй гэж миний бие үзэж байгаа. Монгол бичиг хэд хэдэн чухал онцлогтой. Нэгд, босоо бичиг. Дэлхийн таталцлын хуулий бичиг үсэгтээ шингээж өгсөн цорын ганц ард түмэн бол монголчууд Хоёрт, монгол бичиг таталгын хэлбэртэй.

Албан хэрэг хөтлөлтийг шуурхай явуулахад зохимжтой гэсэн үг. Одоо монгол бичгийг уран бичлэгтэй холбож хэрэглэх болж. Тэгвэл эвхмэл бичгийн төрлийг нь бас сонирхоод үзээрэй гэсэн санааг энд хэлмээр байна. Монгол хэлийг хэрэглэх талаар хуулийн хоёрдугаар бүлэгт маш тодорхой заасан байгаа. Тухайлбал, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хэвлэн гаргах мэдээлэл, товхимол, байгууллагуу- дын бичиг хэрэг хөтлөлт, бүх шатны шүүхийн баримт бичиг, тэмдэглэл, гудамж талбай, албан байгуул-лагын нэр хаяг, нийтийн зар мэдээ, олон нийтэд хандсан зааварчилгаа, аюулгүй ажиллагааны'санамж, гадаад паспорт, боловсролын үнэмлэх, гэрчилгээ, Монгол Улсаас гадаадын дипломат төлөөлөгчийн газарт илгээх ноот бичиг гэхчлэн. Түүнчлэн хүнсний болон эм, эмийн бүтээгдэхүүний мэдээлэл, хэрэглэх заавар, анхааруулга, санамж мон- гол хэлээр байхаар заасан. Шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ хөрвүүлэн ашиглах, бо ломжгүй тохиолдолд монгол хэлний үгсийн санд оновчтой хэлбэрээр хэвшүүлэн буулгана гэж зааж өгөх саналтай байгаа. Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд төрийн байгууллага, иргэдтэй монгол хэлээр харилцаж, санхүү, татвар, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой баримт бичгийг монгол хэлээр хөтлөх тухай ч тусгасан.

-Зарим хувийн дунд сургуульд монгол хэл заадаггүй. Хуулиар үүнийг яаж зохицуулах вэ?

-Монгол хүн бүр эх хэл, бичиг үсгээ сурах, эх хэлээрээ мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Харамсалтай нь өнөөдөр гадаад хэлний сургалттай зарим сургуульд монгол хэлийг заадаггүй. Заалаа гэх ор нэр төдий. Өндөр төлбөр төлчихөөд монгол хэлээ сурч чадахгүй хүүхдүүд хохироод үлдэж байна. Үр хүүхэддээ олон хэл эзэмшүүлье гэж хэн ч бодно. Гадаад хэл сурч дэлхийн боловсролтой хөл нийлүүлэх нь чухал. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ монгол хүн эхлээд монгол хэлээ сайн эзэмших ёстой. Тиймээс сургуулиудад монгол хэлний боловсрол олгох сургалтыг тасралтгүй явуулна гэж заасан. Түүнчлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангиас эхлэн төгсөх хүртэл нь монгол бичгийг тусгайл- сан хөтөлбөрөөр заана гэсэн заалт хуулийн төсөлд бий.

-Үндэсний цөөнхийн хэлний эрхийг хамгаалах талаар хуулийн төсөлд яаж тусгаж байгаа вэ?

-Монгол хэл бол Алтай язгуурын хэл. Казах, тува бол Түрэг язгуурынх. Казах иргэд Баян- Өлгий аймагт голлон, бусад аймаг, дүүрэгт тархан суурьшсан. Тувачуудын хувьд Хөвсгөл аймгийн Цагааннуур, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд амьдардаг. Ховд, Увс аймагт цөөн тооны тувачууд бий. Энэ хүмүүсийн хэлний эрхийг хамгаалах талаар хуулийн төсөлд тусгасан байгаа. Өнөөдөр Баян- Өлгий аймагт ерөнхий боловс- ролын сургуульд казах хэлийг сургалтын хөтөлбөрийн дагуу заадаг. Гэхдээ ингэж дунд сургуульд хэлээ эзэмших боломж бүрдүүлсэн байж цаашаа нийгмийн харилцаанд яажррох талаар тусгаагүй, тодорхой бус байгаа. Хөвсгөл аймгийн Цагааннуурттува хэл заадаг нэг сургууль бий. Тэгэхээр казах, тува иргэдийн хэлийг хамгаалах талаар төрөөс тууштай дэмжих шаардлагатай. Тэдний уламжлалт өвөрмөц зан заншил, соёл түүх, өвийг хадгалж хамгаалах учиртай. Энэ талаар хуульд тодорхой зохицуулалт хийж өгч байгаа.

-Албан бичиг төлөвлөж чадахгүй төрийн албан хаагчид олширлоо гэж шүүмжилдэг. Төрийн алба хаагчдад хэлний мэдлэгийн шалгуур тогтоох ёстой юу?

-Ганц төрийн алба хаагч гэхгүй хэлний харилцаанд орж байгаа хүмүүсийн нийтлэг асуудал бол хэлний боловсрол. Өөрөөр хэлбэл, монгол хэлэнд найруулгын олон төрөл байдаг. Сонин сэтгүүлийн, албан бичгийн, ярианы, шинжлэх ухааны зэрэг. Эдгээр найруулгын төрлийг бид эх хэлний боловс- ролоор эзэмших ёстой. Тийм учраас хэлний боловсролын асуудлыг заавал хөндөж, бүх шатанд энэ боловсролыг эзэмшүүлэх талаар анхаарах шаардлагатай. Монгол хэлний тухай хуульд энэ талаар тодорхой заалт бий. Төрийн албан хаагчдын тухайд Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс баталсан агуулгын дагуу төрийн албанд элсэгчдээс монгол хэлний шалгалт авахаар хуулийн төсөлд тусгасан байгаа.

-Эрдэмтэд монгол хэлний дүрмэнд өөрчлөлт оруулах асуудлыг байсхийгээд л хөнддөг?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд Хэлний бодлогын үндэсний зөвлөл ажиллана. Үндэсний зөвлөл нь төрөөс монгол хэлний талаар баримтлах бодлогыг боловсруулж Ерөнхийлөгчид өргөн барина. Мөн эрх бүхий судалгааны байгууллагын боловсруулсан дүрмийг батлахаас эхлээд монгол хэлийг хамгаалах, дэлгэрүүлэх, хөгжүүлэхтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг зохион байгуулна. Хуулийн хэрэгжилтэд жил бүр үнэлгээ хийх үүрэгтэй.

Хууль батлагдснаар монгол хэлний хэрэглээ, зөв бичих дүр- мийн талаар нэгдсэн бодлоготой болно. Хэн дуртай эрдэмтэн зөв бичих дүрмийг өөрчилж засна гэсэн ойлголт, эсвэл олон янзын толь бичиг зохиодог байдал цэгцэрнэ. Нэмж хэлэхэд, эрх бүхий судалгааны байгууллага гэхээр хэнийг хэлэх юм бэ гэж асуух байх. Хуулийн төсөлд тусгаснаар энэ бол шинжлэх ухааны төв байгууллагын бүтцэд ажиллах Хэл, зохиолын хүрээлэн юм. Энэ хүрээлэн монгол хэл бичгийн нэгдмэл дүрэм боловсруулах, монгол хэлний шалгалтын агуулгыг гаргах, цахим орчинд монгол хэл бичгийн алдааг хянах программ боловсруулах гээд олон үүрэг хүлээнэ.

-Цахим орчин гэснээс мэдээллийн болон төрөлжсөн вэб сайтууд маш их алдаатай бичдэг. Хэвлэл мэдээллийн бусад хэрэгсэл ч үг, үсгийн алдаа гаргах нь цөөнгүй. Үүнийг яаж зохицуулах вэ?

-Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл монгол хэлний бичиг үсгийн дүрмийг чанд баримтална гэдгийг хуулийн төсөлд заасан байгаа. Түүнчлэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны ур чадварын шалгалтад хэл бичгийн мэдлэг шалгах шалгуурыг тогтоосон байна гэсэн заалт бий. Зөвхөн хэвлэл мэдээлэл гэлтгүй монгол хүн бүр монгол хэл бичгийн нэгдмэл дүрмийг мөрдөх, эх хэлээ хамгаалах, өвлүүлэх, уламжлалт монгол бичгээ сурах үүрэгтэй. Энэ бүхнийг Монгол хэлний тухай хуулиар зохицуулна.