Монголын Хүнсчдийн Холбооны ээлжит VI Их хурал болно
Тус хурал нийт 200 – 220 төлөөлөгч оролцоно
2014.02.21

Монголын Хүнсчдийн Холбооны ээлжит VI Их хурал болно

Монголын Хүнсчдийн Холбооны ээлжит VI Их хурал, Хүнсний аж үйлдвэрийн салбарын ажилтан, ажилчдын өдрийн хүндэтгэлийн хүлээн авалтыг гуравдугаар сарын 26-28-ний өдрүүдэд болох ажээ.

Тус хурал нийт  200 – 220 төлөөлөгч оролцох бөгөөд салбар тус бүрээр нь үйлдвэрлэгчдээс санал хүсэлтийг авч нэгтгэн МХЕГ, СХЗГ, ШӨХТГазар, Оюуны өмчийн газартай хамтран ажил хэргийн уулзалт зохион байгуулах юм.

Манай улс 2010 оны жилийн эцсийн байдлаар хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн салбарт  24.1 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн, 31.0  сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн, 143.3 мянган тонн гурил, 21.7 мянган тонн талх үйлдвэрлэж,  2008 онтой харьцуулахад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл 51 хувиар өсөөд байна.