Мал аж ахуйн салбарыг бүсчилэн хөгжүүлнэ
Эдийн засагт хамгийн чухал нөлөөтэй хоёр салбарын нэг нь хөдөө аж ахуй. Манай улс энэ салбарт баримтлах 10 жилийн бодлогоо тодорхойлсон байна. Мал аж ахуйн салбарыг бүсчилэн хөгжүүлэх нь зүйтэй гэж салбарынхан санал нэгджээ.
Шинэ хөдөөд шинэ малчин тохилог хауст амьдарна. Харин энэ бодлого уламжлалт мал маллагаа буюу бэлчээрийн мал ахуйд сөрөг нөлөө үзүүлэх вий гэж малчид санаа зовниж байгаагаа хэлсэн. Манай улсын хувьд 146 мянган малчин, өрх 289 мянган малчин, 2100 гаруй эрчимжсэн фирмийн аж ахуйтай. Үйлдвэр хөдөө аж ахуйн салбарын бодлого боловсрлуулагчид уламжлал, шинэчлэлийг хослуулан хөгжүүлнэ гэдгийг хэлж байна.Тодруулбал төвийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйн гол түшиц болох юм.
Сэлэнгэ аймгйин хувьд газар тариалангийн үйлдвэрлэл зонхилдог ч цэвэр эрчимжсэн үүлдрийн мал нийт малын 60 хувийг эзэлж байна.
Сэлэнгэ аймгйин хувьд газар тариалангийн үйлдвэрлэл зонхилдог ч цэвэр эрчимжсэн үүлдрийн мал нийт малын 60 хувийг эзэлж байна. Хангай, Ерөө, Орхон үүлдрийн мах, ноосны чиглэлийн хонь энэ аймагт бий. Нийт сүргийн бүтэц дэх ямааны тоогоо цөөлж, үхрийн тоогоо нэмэх бодлого барьж байна. Эрчимжсэн мал аж ахуйн гол бүс нутаг сэлэнгэ юм. Харин Баян-Өлгий аймгийн хувьд бэлчээрийн мал ахуйг дагнан хөгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Учир нь эрчимжсэн мал аж ахуйн гол амин судас бол тэжээлийн асуудал энэ аймагт дутагдалтай гэнээ. Энэ мэтчилэн мал аж ахуйн салбарын хөгжлийн газрын зураг аймагт бүрт өөрөөр гарах нь ээ. Ирэх жилүүдэд энэ салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ нэмэгдэнэ гэсэн төсөөлөлтэй байна.