хувийн эмнэлгүүдийг дүн мэдээгээ ирэх сарын 20-ны дотор өгөхийг шаардсан байна.
2014.02.27
“Статистик дүн мэдээгээ өгдөггүй эмнэлгийн зөвшөөрлийг цуцална”
Нийслэлийн Эрүүл мэндийн газар энэ онд статистикийн сарын мэдээгээ огт өгөөгүй, сар бүр тогтмол гаргаж хэвшээгүй хувийн эмнэлгүүдийг дүн мэдээгээ ирэх сарын 20-ны дотор өгөхийг шаардсан байна.
Хэрэв дурьдсан хугацаанд мэдээгээ өгөхгүй бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авахыг анхааруулжээ.
Өнгөрсөн оны статистик мэдээгээ Эрүүл мэндийн газарт хүргүүлээгүй 50 сувилал, уламжлалт эмчилгээний 15, шүдний 62, хүүхдийн 22, арьс БЗХӨ-ний ес, чих, хамар, хоолойн ес, нүдний хоёр, бусад 30 гээд нийт 222 эмнэлэг байгаа юм байна.
Мөн тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан, сунгуулаагүй 33 эмнэлэг байгаа аж. Тэдгээр эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын Тусгай зөвшөөрлийн комисст оруулжээ.