Валютын ханшийн өсөлтөөс болж аж ахуйн нэгжүүд зээлээ эргэн төлөхөд эрсдэл үүсч байна
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.02.28

Валютын ханшийн өсөлтөөс болж аж ахуйн нэгжүүд зээлээ эргэн төлөхөд эрсдэл үүсч байна

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ дахь МАН-ын бүлгээс эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлсэн. Гэхдээ Монгол­банкныхан ам.долларын ханш өссөн нь эдийн зас­гийн нөхцөл байдал хүнд­рэхэд шууд нөлөөлсөн гэж үзэхгүй байгаа шүү дээ?

-Монгол Улсын өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийг авч үзэхэд эдийн засгийг тодорхойлдог гол үзүүлэл­түүд унасан байгаа. Өнгөр­сөн онд ДНБ 18.5 хувиар өснө гэж төлөвлөж байсан. Гүйцэтгэлээр 11.5 хувьтай гарсан. УИХ-аар 2013 оны мөнгөний бодлогыг бат­­лах үед Төвбанк оны төгс­­гөлд инфляци найман хувьтай байна гэсэн. Инф­ляци бол гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт гэсэн үг. Гэтэл гүй­цэт­­гэлээр инфляци 12.5 хувь­тай гарсан.

Мөн манай улсын зээлжих зэрэглэл буурч -В рүү орсон. Гадаад худалдааны алдагдал ихэс­сэнээр худалдаа агшсан, өрийн хэмжээ байх ёстой хэмжээнээсээ нэмэгдсэн гээд тоочвол эдийн засагт асах ёстой бүх “гал” ассан. Ийм байхад ам.доллар 1795 төгрөгтэй тэнцэж байгаа нь эрсдэлтэй шүү дээ. Монгол Улс бүхий л хэрэгцээтэй зүйлээ импортоор авдаг. Тиймээс энэ асуудалд Зас­гийн газар, УИХ анхаарал хандуулахгүй байж болохгүй.

-Төсөвт валютын ханшийг 1384 төгрөг бай­хаар тооцсон. Гэтэл үүний­гээ барьж чадахгүй өсгөчихөөд байгаа нь эдийн засгийг улам доройтуулна гэсэн үг үү?

-Ам.долларын ханш 1794 төгрөгтэй тэнцсэнээр 2012 онтой харьцуулахад Монгол Улсын өрийн хүү­гийн хэмжээ 35 хувиар нэмэгдсэн.

Гадаадаас авсан зээлийн хүүд жил бүр 150-180 тэр­бум төгрөг төлж байгаа. Валютын ханш өссөнөөс болж зээлийн хүүгийн хэм­жээ 35 хувиар нэмэгдсэн гэсэн үг.

УИХ-аас 2014 оны төс­­­­вийн хуулийг хэлэл­цэх хүрээнд хөрөнгө оруу­­лалтыг нэг их наяд төг­рөгөөр төсөвлөсөн. Т­ө­сөв бат­­луулахдаа ам.дол­ла­рын ханшийг 1384 төг­рөгөөс хэтрүүлэхгүй гэж бай­сан ч 1794 төгрөгт хүр­чих­лээ. Ингэснээр нэг их наяд төг­рөгийн хөрөнгө оруу­лал­тын өртөг нэмэгдэх зайлшгүй эрсдэл үүсээд байна.

Тодруулбал, аж ахуйн нэгжүүд тендерт оролцох сонирхолгүй болно. Валютын ханш 1794 төгрөгтэй тэнцэж байхад 1384 төгрөгөөр тоо­цуулж ажил хийх компани олдохгүй.

-Валютын ханш өссөнөөр банкнаас ам.долларын зээл авсан хувийн хэвшлийнхэн олноороо үүдээ барьж, дам­пуурч байна. Нэгэнт эдийн засагт дүн шинжилгээ хий­­сэн хүмүүс аж ахуйн нэгжүүдийн зээлийн хэм­жээг тооцоолж үзсэн үү?

-Аж ахуйн нэгжүүдийн авсан зээл зургаан их наяд орчим төгрөгт хүрсэн. Хоёр тэрбум орчим нь ам.дол­­ларын зээл. Тэгэхээр ханшийн өсөлтөөс болоод аж ахуйн нэгжүүд зээлээ эргэн төлөхөд эрсдэл хүлээх болчихоод байна.

-Уг нь Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, алтны татварыг буу­­­­руулсан. Ингэснээр валю­­­­тын нөөц нэмэгдэж, ханш тогтворжино хэмээж бай­­сан. Гэтэл сахил хүртээд шал дордов гээч боллоо. Цаашид ямар арга хэмжээ авбал валютын ханшийг бууруулах бол?

Экспортолж байгаа нэг тонн нүүрсний 30-40 хувийг тээв­рийн зардал эзэлж байна шүү дээ.

-Валютын нөөц бүр­дүүл­­­дэг дөрвөн эх үүсвэр бий. Нэгдүгээрт экспортыг нэмэг­дүүлэх, хоёрдугаарт га­даадын шууд хөрөнгө оруу­­лалтыг татах, гурав­дугаарт зээл тус­ламж авах, дөрөвдүгээрт алт тушаалтыг нэмэгдүүлэх. Гэхдээ өнөө­дөр экспортыг дэмжих бод­лого тодорхой бус байна. Оюутолгой, Таван толгойгоо хөдөлгөж чадсангүй.

С.Батболдын Засгийн газрын үед Таван толгойн ордоос олборлосон нүүр­сээ Хятадын “Чалко” ком­панид нэг тонныг нь 70 ам.доллараар нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Гэтэл түүнийг нь Ч.Сайханбилэг сайд “Шанаандаа буу тул­гуулж байгаад байгуулсан гэрээ” гэж шүүмжилж бай­сан. Тэгтэл өнөөдөр өөрс­дөө нэг тонн нүүрсийг 40 ам.доллараар нийлүүлж байна.

Мөн экспортын гол­лох бү­тээгдэхүүн болох нүүрс маань дэлхийн зах зээлд буюу Австрали, Индо­незийн бүтээг­дэхүүнтэй өр­сөлдөх чадваргүй болсон. Экспортолж байгаа нэг тонн нүүрсний 30-40 хувийг тээв­рийн зардал эзэлж байна шүү дээ. Ийм өндөр өртөгтэй зардлаар нүүрсээ тээвэрлэх боломжгүй, өрсөлдөх чад­вар­тай болгохын тулд тээвэр ложистикийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх ёстой.

Гэтэл Засгийн газар өнөөдрийг хүртэл төмөр за­мын царигийн асуудлыг УИХ-д оруулж ирсэнгүй. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байсан төмөр замыг төрд хурааж аваад ажил нь үргэлжилж байгаа эсэх нь тодорхойгүй болгосон.

Түүнчлэн УИХ-аас до­­­лоон сарын өмнө га­даад, дотоодын хөрөнгө оруу­­­лалтыг дэмжсэн Хө­рөнгө оруулалтын тухай хуулийг баталсан байтал уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг өнгөрсөн долоо хоногийн баасан га­рагийн Засгийн газрын хурал­­даанаар баталж байх жи­шээтэй. Засгийн газар маш удаан ажиллаж байна.

Валютын эх үүсвэрийг бүр­дүүлэх ёстой гадаадын хө­рөнгө оруулалтыг татах хуулийн хэрэгжилт дээр ингэж цаг алдаж болохгүй. Бүхэл бүтэн долоон сар өнгөрчихөөд байхад. Уг нь УИХ эдийн засгийг сэр­гээхтэй холбоотой авах ёс­­той арга хэмжээнүүдээ авч хуу­лиудыг баталж өгсөн. Тий­мээс Засгийн газар дээр дурьдсан ажлуудыг бодитой болгох ёстой.

-МАН-ынхан сөрөг хүч­ний өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй бай­­на гэх зэргээр гомдол­лож байсан. Гэхдээ хариу авах мэт байдлаар багагүй цаг алдсан байх аа?

-УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төсөл бүрт тээг тавь­сан гэвэл дэгсдүүлсэн хэрэг болно. Эдийн засагт голлох нөлөө үзүүлэх татварын хууль, жишээ нь алтны татварын хувь хэм­жээг бууруулах асууд­лыг ул суурьтай судлах, нарийн тооцоолох цаг авсан судалгаа шаардсан ажлууд байсан.

Валютын ханш 1794 төгрөгтэй тэнцэж байхад 1384 төгрөгөөр тоо­цуулж ажил хийх компани олдохгүй.

Тиймээс завсарлага авч нягтлахаас өөр арга бай­­гаагүй. Үүнийг зөвөөр ойлгож, ялгаж, салгах хэрэгтэй.

Өнгөрсөн онд УИХ-ын даргын захирамжаар эдийн засгийн гадаад, дотоод нөх­цөл байдалд үнэлэлт, дүг­­нэлт өгөх ажлын хэсэг бай­гуулагдсаныг санаж бай­гаа байх. Ажлын хэсэгт бүх яамны сайд, дэд сайдууд баг­таж ажилласан. Гаргасан дүгнэлтийнх нь хү­рээнд эдийн засагт үүссэн нөхцөл байдал болон цаашид анхаарах асуудлыг нь тодор­хойлсон. Ингээд хууль эрх зүйн хүрээнд энэ хуулиудаа ши­нэчилье, УИХ ийм арга хэмжээ авъя, Засгийн газар ийм ажил хийх ёстой юм байна гэдэг маш тодорхой даалгавар өгөгдсөн. Харам­салтай нь, УИХ-аас өгсөн даалгаврыг Засгийн газар хэрэгжүүлээгүй.

Түүнч­лэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын нэр бүхий гишүүд эдийн засгийг идэвхжүүлэх, валютын ханшийг тогтвор­жуулах хуу­­лийн төслийг санаачлан санал авахаар Засгийн газарт мэдүүлсэн ч УИХ-д буцааж бариагүй.

Тэгэхээр чухам юун дээр анхаарлаа хандуулах ёстой вэ гэдэг зарчим алдагдаад байна. Уг нь ач холбогдлоор нь эрэмбэлэх юм бол Зас­гийн газар нэн тэргүүнд эдийн засгийн өсөлтөө хадгалж үлдэх, валютын ханшаа тогтвор­жуулах аж­лыг хийх ёстой. Гэтэл аахар шаахар зүйлээр орол­­доод эдийн засгийн гол үзүү­лэлтийг муутгаад байна.

-УИХ-ын даргын захи­рамжаар байгуулагдсан аж­лын хэсэг Монголбанкин дээр ажилласан. Дүгнэлт нь хэрхэн гарсан бол?

-УИХ-аас 2014 оны мөн­гөний бодлогыг батлахад дагаж мөрдөх тодорхой тог­тоол гарсан. Түүнд Монгол­­банк, Засгийн га­зар хоёрын хэрэгжүүлж бай­гаа “Үнэ тогт­воржуулах хөтөл­бөр” дээр хяналт тавьж, то­дор­хой үр дүн тооцоё гэсэн.

Өнгөрсөн онд “Үнэ тогт­воржуулах хөтөлбөр”-ийн хү­рээнд шатахуун, гурил, мах, барилгын үнийг тогт­воржуулахад зориулж гур­ван их наяд төгрөгийн сан­хүүжилт хийгдсэн. Маш өндөр өртөгтэй хөтөлбөр уч­раас аж ахуйн нэгжүүдэд олгосон зээл эргэн төлөгдөх ёстой. Түүгээр дараагийн үнэ тогтворжуулах хөтөл­бөрийг санхүүжүүлэх хэм­жээний мөнгө орж ирсэн эсэх, аль салбарт зарцуулсан зээл үр дүнгээ өгөв гэх зэргээр хугацаатай үүрэг өгсөн.

Гэтэл Засгийн газар УИХ-д тайлангаа тавиагүй. Уг нь УИХ-ын намрын чуулган зав­сарлахаас өмнө “Үнэ тогт­воржуулах дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг Засгийн газар тайлагнах үүрэгтэй байсан.