Баянзүрхийн иргэд төрийн одон хүртэв
Баянзүрх дүүргээс нийт 30 хүн төрийн дээд одон медалиар шагнагдлаа
2014.03.18

Баянзүрхийн иргэд төрийн одон хүртэв

Монгол цэргийн өдөр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр бүхий иргэдийг эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, спорт, шинжлэх ухаан, хууль эрх зүй, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласаныг нь үнэлж төрийн дээд, одон медалиар шагнасан билээ.

Баянзүрх дүүргээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нийт 30 хүн төрийн дээд одон медалиар шагнагдсаныг өнөөдөр тус дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон албаны бусад хүмүүс гардуулан өгсөн юм.


Тус дүүргийн 27 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Ю.Самбууг Цэргийн гавьяаны Улаан тугийн одонгоор, 28 дугаар хорооны иргэн Д.Бадамханд, 20 дугаар хорооны иргэн Х.Дугар, 48 дугаар сургуулийн багш Г.Ичинноров, 17 дугаар хорооны иргэн Н.Хашхүү, Нийтлэг үйлчилгээний газрын дарга Д.Нарангуа нарын21 хүнийг Алтангадас одонгоор, 20 дугаар хорооны иргэн, ахмад дайчин А.Лхүндэвдэлэгийг Цэргийн гавьяаны одонгоор, Шавь цогцолбор сургуулийн багш Б.Нармандах, 147 дугаар цэцэрлэгийн багш Б.Очирбат, 5 дугаар хорооны зохион байгуулагч С.Эрдэнэцэцэг нарын 7 иргэнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагналаа