Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хүчин зүтгэсэн иргэдээ урамшууллаа
Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/-өөс 2013 оны ажлаа дүгнэж, хамтран ажилладаг байгууллагын удирдлагууд, цагдаагийн алба хаагчид, олон нийтийн байцаагчид болон иргэдийг шагнаж урамшууллаа.
Хэдийгээр тангараг өргөсөн цагдаа биш ч, иргэний журамт үүргээ биелүүлэн, гэмт хэргийн илрэлтэд онцгой ач холбогдол бүхий мэдээллийг цагдаагийнханд өгснөөрөө 5 дугаар хорооны иргэн С.Гантулга, 14 дүгээр хорооны иргэн Ч.Отгонбаяр нар шагнагдсан юм.
Иргэдээс гадна дүүргийн Ерөнхий прокурор С.Цэрэнсамбуу, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга Б.Эрдэнэном, Дэд дарга Д.Одсүрэн, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга Н.Пүрэвсүх, Дэд дарга З.Гомбо, Дүүргийн Замын цагдаагийн тасгийн дарга Г.Мөнхжаргал, мөн ГХУСАЗЗ-ийн гишүүд болох Хурлын Хууль эрхзүй, төрийн үйлчилгээний хорооны дарга А.Мишигдорж, дүүргийн хяналтын прокурор Б.Чойжилсүрэн,
цагдаагийн алба хаагчид, олон нийтийн байцаагчид болон иргэдийг шагнаж урамшууллаа.
ГХУСАЗЗ-ийн ажилтан Г.Мөнхзаяа, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ХЖХТ-ийн дарга Б.Мөнхбат, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн чиглэлийн ахлах Б.Ганзориг, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаа жолооч Ц.Энхбаатар, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн цагдаа жолооч Г.Баттөмөр, 18, 20 дугаар хорооны Олон нийтийн байцаагч Ч.Нэргүй, Н.Отгонбаатар, КТМС-ийн Оюутны зөвлөлийн дарга Б.Нямсүрэн,
ИГХХМН-ийн захирал Н.Өнөр, ЗЦТ-ийн шугам замын байцаагч Г.Отгонбаатар гэсэн нийт 20 хүний хөдөлмөрийг үнэллээ. 2014 онд дүүргийн ГХУСАЗЗ-өөс хэрэгжүүлэх олон ажлын төлөвлөгөө батлагдсан бөгөөд эхний ээлжинд дүүргийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуулийн оюутнуудын дунд гэмт хэргийн эсрэг флашмоб зохион байгуулна.