Жүжигчин Б.Навчаа залууст инээд бэлэглэлээ - "ЗАЛУУ ХҮН"-2014 цуврал лекц №5
“Залуу хүн” цуврал лекц, жүжигчин Б.Навчаа
2014.04.01

Жүжигчин Б.Навчаа залууст инээд бэлэглэлээ - "ЗАЛУУ ХҮН"-2014 цуврал лекц №5

“Залуу хүн” цуврал лекцийн өнгөрсөн 7 хоногийн дугаарт жүжигчин Б.Навчаа оролцсон юм. МЗХ-оос 6 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа энэхүү лекцийн хамгийн содон, сонин, сонирхолтой зочин байлаа.

Учир нь өмнөх лекцүүдэд доктор, пропессор, уран илтгэгч гээд ихэнх нь номын хүмүүс оролцож байсан бол энэ удаагийн лекцэнд урлагийн хүн оролцсоноороо залуусын анхаарлыг илүү их татсан бөгөөд МЗХ-ны залуус танхимд багтахааргүйих залуучууд цугласан байсан юм.

Лекц сонирхолтой үргэлжилсэн бөгөөд жүжигчин Б.Навчаа “Би өмнө нь энэ лекцний тухай сонсож байсан дандаа мундаг хүмүүс оролцдог байсан юм байна лээ. Надад тэгэж уран илтгэх авьяас байхгүй шүү. Асуувал хариулна, илэн далангүй чөлөөтэй байж, халуун дотно яриа өрнүүлье” гэсэн юм.

Б.Навчаа энэ өдөр “Инээмсэглэл” сэдвээр лекц тавьсан бөгөөд инээд гэдэг юу байдаг, хүнийг инээлгэнэ гэдэг ямар агуу урлаг болох, таны инээмсэглэл бусдад сайхан энерги бэлэглэдэг талаар залуучуудад ярьж, лекцэнд суусан залуус бүхэн нүүр дүүрэн инээмсэглэлтэйгээр залуус танхимаас гарч явсан юм.