УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2014.05.01

Ж.Энхбаяр: Засгийн газар өөрийнхөө хийх ёстой байсан мөрийн хөтөлбөрөө дахин хуулж оруулж ирсэн

“Ийгл” телевизийн Бадарчийн Жаргалмаатай ярилцахаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр уригдан оролцлоо.

-          Монгол Ардын Нам эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр гээд  засгийн газарт боловсруулсан УИХ-ын тогтоолын төсөл дээр ямар байр суурьтай байгаа талаар эхний асуултаараа сонирхъё. Өнөөдрийн байдлаар энд ямар саналыг нэгтгэж, дүгнэлт хийж байна вэ?

Юуны өмнө олзуурхаж байгаа зүйл бол эрх баригчид маань эдийн засгийн нөхцөл байдал хүндэрлээ гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа явдал юм. Их олзуурхууштай. Үндсэндээ бид бүтэн жилийн өмнөөс л асуудал тавьсан. Макро эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд уначихлаа, гадаад төлбөрийн тэнцэл алдагдлаа, өр зээлийн түвшин байх ёстойгоосоо хэтэрлээ,  ханшны уналтад бодитойгоор орчихлоо.

Хэрэггүй орон тоог бүрдүүлж байгаа зөвлөх, орлогч нарынхаа асуудлыг танаж ядахдаа 2012 онд Засгийн газрыг хүлээлгэж өгсөн тэр түвшинд авчрах үүрэг хүлээх ёстой.

Үүнээс бид урьдчилан сэргийлэх ёстой гэж яг жилийн өмнө бид тавьсан. Харамсалтай нь эрх баригчид хүлээж аваагүй. Амьдрал сайн, сайхан болох гэж байгаа үед та нар муу юм яриад байна гэж онгирч байсан. Харамсалтай нь нөхцөл байдал тооцоолж байсны дагуу муудаад ирлээ. УИХ-д онц яаралтай гэдэг горимоор асуудлыг яаралтай өргөн барьж байгаа. Энд эдийн засгийн засгийг эрчимжүүлнэ гэдэг томъёолол орж ирлээ.  

Үүн дээр бид зарчмын байр суурь өөр байгаа. Аливаа эдийн засгийг эрчимжүүлэх гэж байгаа бол авах арга хэмжээ нь өөр байдаг. Эдийн засаг хүндэрч, хямралт нөхцөл бий болчихсон үед мөн авах арга хэмжээ өөр байх ёстой. Ямартаа ч асуудал гараад ирсэн. Хоёр талаасаа ажлын хэсэг гаръя.   УИХ үүнийг хэлэлцээд эхэллээ. Ойлголцол харьцангуйгээр ойртож байна. Хэд хэдэн зарчмын асуудал тавьсан.  

Ардчилсан намын өргөн барьж байгаа 23 зүйлийг багцлаад үзвэл үндсэндээ 17 нь Засгийн газар өөрийнхөө хийх ёстой байсан мөрийн хөтөлбөрөө дахин хуулж оруулж ирсэн.  Үндсэндээ хоёр жил хийгээгүй ажлаа хийнэ гэж оруулж ирж байгаа юм. Бүгдийг нь багцлаад үзвэл өрийн хэмжээг нэмье. Яагаад өрийн хэмжээг нэмэх шаардлага байна гэвэл Монгол улсын эдийн засаг өөрийгөө авч явах чадвараа алдсан. Дахин гадны зээлээр дахиад л хэрэглээгээ хангахаас өөр аргагүй нөхцөл байдалд орлоо гэж Ардчилсан нам өрийн асуудлыг нэмье гэсэн.

Тусгай хамгаалалттай газар нутаг урт нэртэй хуулиар хязгаарлагдсан ашигт малтмалын хуулийг эргэн харъя гэх зэрэг тусгай хамгаалалттай газар нутгаа ухах асуудал байна. Мөн зугаа цэнгэл, бооцоот тоглоом, казиногийн асуудлыг оруулж ирье гэсэн ийм л гурван зүйл үндсэндээ байна даа. Бид сөрөг хувилбар гаргаж тавьж байгаа. Эдийн засаг эрчимжээд байгаа юм алга, эдийн засаг хүндэрч байна. Хүндрэх байтугай уналт эхэлчихлээ. Уналтыг бид зөөллөх ёстой. Үүнээс бид хохирол багатай даван туулах ёстой.

Монгол улсын нийт иргэн, ААН хэмнэлттэй горимд орчихсон байгаа.  Одоо нэгдүгээрт төр хэмнэлтийн горимд орох ёстой. Төр хэт тэлсэн бүтцээ багасгах шаардлагатай. Шаардлагагүй яам, агентлагуудаа цөөлөх хэрэгтэй.

Хэрэггүй орон тоог бүрдүүлж байгаа зөвлөх, орлогч нарынхаа асуудлыг танаж ядахдаа 2012 онд Засгийн газрыг хүлээлгэж өгсөн тэр түвшинд авчрах үүрэг хүлээх ёстой. Засаг өөрийгөө хумих, нөгөө талдаа төсвийнхөө тодотголыг яаралтай оруулж ирэх, төсөв дээр яаралтай өөрчлөлт хийхгүй бол болохгүй.

Төр хэт тэлсэн бүтцээ багасгах шаардлагатай. Шаардлагагүй яам, агентлагуудаа цөөлөх хэрэгтэй.

Өнөөдрийн байдлаар төсөв 20 гаруй хувиар тасарчихлаа. Ганцхан жишээ дурьдахад бид энэ жил төсөв зохиохдоо 31 сая.тонн нүүрс гаргана гэсэн зорилготой байгаа. Бидний хамгийн их найдлага тавьж байгаа Эрдэнэс Тавантолгой 1 сая.тоннтой л сууж байна. Хувийн хэвшлийн уурхайнууд бүгд зогсчихсон байгаа. Тэгэхээр төсвийн хүндрэл бодитой болчихсон.

Төсөв хүндэрнэ гэдэг бидний тооцоогоор нэг их наядын тасалдал үүснэ. Нэг их наяд гэдэг нь энэ жил Монгол улсын хэмжээнд хөрөнгө оруулалт, орон нутагт хийгдэх татаас, шилжилт хийгдэхгүй гэсэн үг.  Төр өөрийгөө хумьж, зардлаа багасгах, зардлыг нэлээд тэвчих, зардлуудаа гаргах, эрэмбэлэх, хөрөнгө оруулалтынхаа шаардлагуудыг дахин эргэж харах зэрэг шаардлагууд тавьж байгаа.   Гуравдугаарт, татварын реформыг яаралтай хийх ёстой.  

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...