Үндэсний хөлбөмбөгийн багаа дэмжицгээе
Эрчим хүчний сайд М.Сономпил
2014.05.01

Үндэсний хөлбөмбөгийн багаа дэмжицгээе

Улаанбаатар хотод анх удаагаа болох гэж байгаа Азийн хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “AFC Presidents cup-2014” тэмцээнд  Монгол Улсаа төлөөлөн эрчим хүчний салбарын ажиллагсдаас бүрдсэн “Эрчим” хөлбөмбөгийн баг шалгаран оролцохоор боллоо.

Олон улсад нэр хүндтэй энэ томоохон тэмцээнд Монгол Улсынхаа нэрийн өмнөөс 3 дахь удаагаа өрсөлдөх гэж байгаа, үндэсний лигийн олон удаагийн аварга, “Дулааны Цахилгаан Станц-4” ТӨХК-ийн “Эрчим” багийн хамт олондоо амжилт хүсч, баяр хүргэе.

Монголын хөл бөмбөгийн холбоо нь Дэлхийн хөл бөмбөгийн холбооны  дэмжлэгтэйгээр 5 мянган хүний суудалтай, хиймэл зүлэг бүхий орчин үеийн хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн, Футзалын ордон байгуулснаар олон улсын хэмжээний нэр хүндтэй тэмцээн уралдаан зохион байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлсэн билээ.

Эх орныхоо торгон ногоон талбайд эрчим хүчний салбарынхаа мянга мянган ажилтны уухайн түрлэгт, монгол түмнийхээ халуун дэмжлэгтэйгээр “Эрчим” багийнхан маань амжилт, ялалт авчирна гэдэгт найдаж байна.

Азийн хөл бөмбөгийн холбоонд удаа дараа хүсэлт тавьсны үр дүнд Азийн хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “AFC Presidents cup-2014”  тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулахаар болсонд салбарын нийт хамт олны өмнөөс Монголын хөл бөмбөгийн холбоонд талархал илэрхийлье.

Азийн орнуудын шилдэг клубуудын хооронд жил бүр зохион байгуулдаг олон улсын нэр хүндтэй энэ тэмцээнд  манай салбарын төлөөлөл “Эрчим” баг маань Монгол Улсынхаа нэрийн өмнөөс босч, 2014 оны тавдугаар сарын 3-5-ний өдрүүдэд Камбож, Непалийн багтай тус тус тоглохоор боллоо. Эх орныхоо торгон ногоон талбайд эрчим хүчний салбарынхаа мянга мянган ажилтны уухайн түрлэгт, монгол түмнийхээ халуун дэмжлэгтэйгээр “Эрчим” багийнхан маань амжилт, ялалт авчирна гэдэгт найдаж байна.

Эрчим хүчний салбарын нийт ажилтан Та бүхнийг монголын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд морилон ирж, “Эрчим” багийн тамирчдаа уухайн түрлэгээрээ дэмжихийг уриалж байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД М.СОНОМПИЛ