Ерөнхийлөгч “Чингис” бондын зарцуулалтыг дэлгэрэнгүй тайлагнахыг үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
2014.05.01

Ерөнхийлөгч “Чингис” бондын зарцуулалтыг дэлгэрэнгүй тайлагнахыг үүрэг болголоо

“Чингис” бондын асуудлаарх ҮАБЗ-ийн зөвлөмжийн биелэлтийг заалт нэг бүрээр гаргаж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, ҮАБЗ-ийн тавдугаар сарын 6-ны хуралдаанд албан ёсоор танилцуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт үүрэг болголоо.

ҮАБЗ-ийн 2014 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн ажлын уулзалтаар улс орны санхүү, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар холбогдох сайдын мэдээллийг сонсож, “Чингис” бондын хөрөнгийн зарцуулалтын талаар ҮАБЗ-д албан ёсоор танилцуулах нь зүйтэй гэж үзсэн билээ.

Үүний дагуу Эдийн засгийн хөгжлийн яамнаас албан бичгээр “Чингис” бондын зарцуулалтын талаарх мэдээллийг ҮАБЗ-д ирүүлсэн боловч тодорхой дүгнэлт хийж, шийдвэр гаргахад хангалтгүй хэмээн үзжээ.

Уг зөвлөмжийн биелэлтийг танилцуулахдаа бондын зарцуулалт, эргэн төлөлт, тавих хяналтад шаардагдах нэмэлт эрх зүйн орчныг бүрдүүлсэн болон бондоос төсөл, хөтөлбөр сонгон санхүүжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байдал, бондын хөрөнгөөр Монгол Улсын эдийн засгийн бие даасан

Мөн “Чингис” бондын зарцуулалт, үлдэгдлийн дэлгэрэнгүй тайланг хавсаргах, ирэх гурван жилд эргэн төлөх эх үүсвэр, хуваарийг тодорхой болгох үүрэг өглөө.

байдал, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг тэргүүн эгнээнд санхүүжүүлсэн байдал, бондоос нэг төсөл, хөтөлбөрт хийх санхүүжилт нь тухайн төслийн нийт санхүүжилтийн гуравны нэгээс хэтрэхгүй байх тухай зөвлөмжийн 2.3 дахь заалтын хэрэгжилт, бондоос санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгохдоо ил тод, хариуцлагатай байх зарчмыг мөрдсөн болон заасан хугацаандаа хэрэгжсэн эсэх, бондоос санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн сонголтыг иргэний хяналт дор хэрэгжүүлсэн байдал зэргийг тусгахыг чиглэл болгожээ.

Мөн “Чингис” бондын зарцуулалт, үлдэгдлийн дэлгэрэнгүй тайланг хавсаргах, ирэх гурван жилд эргэн төлөх эх үүсвэр, хуваарийг тодорхой болгох үүрэг өглөө.