Х.Баттулга: Хамгийн том эмгэнэл бол намаараа талцаж хуваагдах. Би үүний эсрэг явдаг
Хамгийн том эмгэнэл бол намаараа талцаж хуваагдах
2014.05.15

Х.Баттулга: Хамгийн том эмгэнэл бол намаараа талцаж хуваагдах. Би үүний эсрэг явдаг

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Засгийн газрын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Тэрээр Ерөнхийлөгчийн санаачилсан "Том төрөөс ухаалаг төр рүү" санаачилгыг дэмжиж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахаас татгалзах хүсэлтээ өгсөн юм. Хүсэлтийг Ерөнхий сайд хүлээн авч, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлж, УИХ-д өргөн мэдүүлснийг өчигдөр УИХ дахь намын бүлэг хэлэлцсэн. Хуваарь ёсоор Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хүсэлтийг нь хэлэлцлээ. Хоёр Байнгын хорооны нийт 26 гишүүн хуралдаа ирж, зарим нь асуулт асууж, саналаа хэлсэн юм. Ерөнхий сайд Дархан, Хөтөлд томилолтоор явсан учир ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг чөлөөлөх хүсэлтийг хүлээж авснаа танилцуулав. Ингээд ҮХАА-н сайдын чөлөөлөх хүсэлтэд гишүүд ямар байр суурьтай хандаж буйг нь хүргэе.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: -Ямар шалтгаанаар өргөдлөө өгөв. Салбарын ажил болохгүй байна уу. Нам, улс төрийн шалтгаантай юу?

ҮХАА-н сайд Х.Баттулга:  -Ерөнхийлөгчөөс УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг хавсарч хийхгүй байх хуулийн төсөл оруулсныг дэмжсэн. Энэ хууль дэмжлэг авсангүй. Дэмжиж саналаа өгчихөөд Засгийн газарт байх үндэслэл байхгүй учир өргөдлөө өгсөн. УИХ-д цаашдаа Засгийн газрын ажлыг шахаж явна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:    -Төмөр      зам   тавих, Сайншандын аж үйлдвэр байгуулна гэж ярьж амлаж байснаа хэрэгжүүлэх ёстой. Үүний хариуцлагыг хэнээс нэхэх вэ. АН дотроо том фракц МоАХ-г тэргүүлж явдаг учраас эдийн засгийн энэ хүндрэлтэй үед ажлаа өгөх нь буруу. Таалагдахгүй болохоороо ажлаа өгнө гэж болохгүй. Ер нь, АН-ын бүлэг, Засгийн газартаа ярьж, улс төрийн шийдэл гаргасан уу.

ҮХАА-н сайд Х.Баттулга: -Төмөр замыг зургаан жил, зарим нь найман жил болоо гэж яриад байна. 2010 онд УИХ-аас Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гарсан шүү дээ. 2013 оны есдүгээр сард анхныхаа мөнгө 55 сая ам.доллар төмөр замд өгсөн. Мөнгө байхгүй бол шүДэнзний үйлдвэр ч босохгүй. Батболдын Зас- гийн газар мөнгө өгөөгүй гэдгийг дахиж хэлье. 255 сая ам.доллар төмөр замд өгөөд ажил явж байгаа. Зүүн Ази руу хандсан бодлого баримталсан боловч харамсалтай нь тухайн үед Хуульзүйн сайд байсан Нямдорж нууц задалж гаргасан. Ингээд хөрөнгө оруулагчдын толгой эргэсэн. Хариуцлагыг мэдээж бидэнтэй тооцно. Хөдөө аж ахуйн бодлогоо гаргаж, Засгийн газар өргөн барьсан.

Удахгүй УИХ-аар орно. Хамгийн том эмгэнэл бол намаараа талцаж, хуваагдах. Хувь хүнийхээ хувьд үүний эсрэг явдаг. Монгол Улс хөгжих л ёстой. Сайншандын аж үйлдвэрийн хувьд өмнө нь байгаагүй зүйлүүдийг хийсэн. Судалгаанууд гарсан. Бага мөнгөтэй боловч хийсэн. Өнөөдөр бид нэгийгээ тавлаад байх зүйлгүй. Маш их төмрийн хүдэр, их хэмжээний коксжих нүүрс Хятад руу түүхийгээр гардаг. Энэ хоёрыг нийлүүлээд яагаад үйлдвэр барьж болдоггүй юм бэ гэсэн бодол. Надаар овоглодог ажлуудаа дуусгана. Засгийн газар, бүлэг дээр энэ ажлаа шахаж явна. Бүх хэцүү, хатууг давж туулах ёстой. Монгол хүн ганцхан л үзэл бодол байх ёстой. Хариуцлагаа би өөрөө хүлээгээд явна.

ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг:  -Ерөнхий сайд УИХ-ын чуулганд өөрөө оролцоод ярих байх. Сайн бодож шийдвэрээ гаргасан уу гэж асуухад сайн бодсон гэсэн. Нэг хүнийг дагаад хийх ажил нь явчихдаг зүйл гэж байхгүй. Төмөр замын далангийн ажил 70 хувьтай яваа. Эсрэг намынхаа улс төрийн тогоо руу гүн гүнзгий орох нь улс төрийн соёлгүй үйлдэл. Нэгийгээ нөгөө рүү нь турхирч байгаа юм шиг ярьж болохгүй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт -АН засаг бариад ажлаа үргэлжлүүлье гээд "Монгол мал" хөтөлбөр, Хөдөө аж ахуйн бирж, Мал хамгаалах сангийн хууль баталж гаргасан. Үүнийгээ үргэлжлүүлье гэтэл тэгээгүй, малчид үнсэнд хаягдсан шалз шиг л болсон. Засгийн газар мал өсгөөгүй гэж хэлсний төлөө бөөн юм болсон. Салбарынхаа сайдаар үргэлжлүүлэн ажиллаж, энэ ажлуудаа явуулаач ээ. Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох, Нийгмийн даатгалыг нөхөн олгох төслийг удахгүй өргөн барина. Үүнийг дэмжиж ажлаа үргэлжлүүлэх үү. Зогсчихсон "Монгол мал" хөтөлбөрт тодорхой хөрөнгө шийдүүлж өгөхийг дэмжих үү,

ҮХАА-н сайд Х.Баттулга: -Бага ярьж, их ажил хийе гэж боддог юм. Малчдын асуудалд хамгийн их бодлого ярьж, бодит ажил хийсэн нь өнгөрсөн хоёр жил. Ноосны урамшуулал, "Шинэ сум" төсөл хэрэгжүүлж, сүүлийн хоёр жилд бодитой ажлууд хийсэн. Хэдийгээр бага мөнгө тусгасан ч цаашдаа 16 сум яригдаж байгаа. Малчдаа дэмжихгүй Хөдөө, аж ахуйн сайд гэж байхгүй. Хөдөө аж ахуйн биржээр жилд хоёр тэрбум ам.долларын борлуулалт хийх бүтэц гаргаж ирсэн. Газрын баялгийг шүтсэн улс л байлаа шүү дээ. Тэрийгээ боль л доо.

"Шударга ёс" эвслийн, бүлгийн дарга Н.Батцэрэг:

-Засгийн газартай хамтарч байгуулах хэлэлцээрт Баттулга сайд нэлээн идэвхтэй оролцож байсан. Энэ хоёр жилийн хугацаанд ядаж ширм хайлах. үйлдвэр байгуулах бололцоо байсан уу. Эсвэл мөнгө төгрөг байхгүй, улс төрийн асуудал байв уу, эрх мэдэл дутсан, уу. Төрийн өмчийн хорооны ажил ямархуу явж байгаа вэ. Улс төрийн өнөөгийн тогтоол. болохгүй байна гээд ийм шийдвэр гаргасан уу.

ҮХАА-н сайд Х.Баттулга: -Улс төрийн тогтолцоог, шүүмжилдэг. ТӨХ ашигтай, ашиггүй, ажилладаг, хувьчлах шаардлагатай гэж ангилаад ажиллаж байгаа. Сингапураас туршлага судлаад төрийн өм- чийн компаниуд ашиг хуваадаг бүтэцтэй байя гэдэг саналаа Засгийн газарт оруулсан. Сайншандын аж үйлдвэр маш боломжит хувилбарыг, ойлгодог гишүүд ч байхгүй. 3-5 сая тонн ган үйлдвэрлэх боломжтой гэж Сайншандын танилцуулгыг хийхэд Эдийн засгийн байнгын хорооны гуравхан гишүүн л сонссон. Хэрвээ 3-5 сая тонн ган үйлдвэрлэх юм бол 2018 онд ДНБ 15-20 хувиар өсөх тооцоо бий. Оюу толгойтой тэнцэхүйц үйлдвэрлэл хийх юм гэж танилцуулсан. Засгийн газарт ч өргөн барьсан.

Сайншандын аж үйлдвэр маш боломжит хувилбарыг, ойлгодог гишүүд ч байхгүй. 3-5 сая тонн ган үйлдвэрлэх боломжтой гэж Сайншандын танилцуулгыг хийхэд Эдийн засгийн байнгын хорооны гуравхан гишүүн л сонссон.

Засгийн газраас гарлаа гээд энэ ажлаа зогсоохгүй, үргэлжлүүлнэ. Сайншандын 66 хувьд хувийн хэвшил, 34-т төр байна гэж Засгийн газраар батлуулсан. Цаашдаа хувийнхныг энд урьж ажиллуулна. Заавал засагт байж биш гаднаас нь бүлгээс шахаад явбал оновчтой юм байна гэж хувьдаа шийдвэр гаргасан юм. Асуулттай гишүүд цөөхөн байсан ч санал хэлэхээр нэлээн олон нэр өгсөн юм. Шүүмжилсэн, хамгаалсан, буруутгасан, ажлаа өгөхийг  дэмжихгүй гэж гишүүд байр сууриа илэрхийлж, сүүлдээ маргалдаж ч байв.

УИХ-ын  гишүүн Ц.Нямдорж: -Баттулгатай гурван жил нэг сар хамтарч Засгийн газарт ажилласан. Таван толгойг гартаа авах гээд гэрээ хэлэлцээр хийгээд бүтэхгүй болохоор нь хаясан. “Давхар дээл"-ээс болоод засгаас гарах хүн биш гэж бодож байна. Эдийн засаг уначихаар хаяад явчихаж байгаа юм. 2012 онд түрүүлээд мэдэгдэл хийх гээд байсан болохоор нь Алтанхуяг засгаас гарна гэсэн. Хувийн мөнгөөрөө төмөр зам барьж байсан компанийн ажлыг 2012 онд Шинэчлэлийн Засгийн газар булааж аваад . зогсоосон. 100 мянган тонн улаанбуудай татвараас чөлөөлүүлэхээс өөр Зүйл хийгээгүй. Сайдын ажлаа өгч, засгаас зайлж байгаад нь баяр хүргэе. ХАА-н биржийг Бадамжунай   батлуулж байсан юм. Ноос ноолуурын урамшууллыг Балдан-Очир хийсэн. Сайдаас нь чөлөөлөх биш огцруулах байсан юм. Хариуцлага хүлээх Баттулгаар дуусаагүй.

ҮХАА-н сайд Х.Баттулга: -Та олон жил Хуульзүйн сайд байсан. Танаар овоглосон зүйл байхгүй. Та Хууль зүйн сайд байсны хувьд намайг бүх шатаар шалгуулах эрхтэй хүн. Хэлсэн үгэндээ дараа нь эзэн болно шүү. Намайг муулах нэг их том асуудал биш. Таныг Зайсанд айлын байр хөлсөлж байна гэж хэлснээс хойш надад өш санах болсон. Тиймээс үүнийгээ хуулийн байгууллагаар шалгуул.

УИХ-ын     гишүүн С.Дэмбэрэл:   -Ажлыг ганц хүн биш, яамаараа, бүгдээрээ хийдэг. Хийсэн ажлын танилцуулгыг уншлаа, статистикийн мэдээлэлтэй зөрөхгүй байна гэдэг энэ хүний хариуцсан ажил унаагүй байна гэсэн үг. Асуудалд бодитой хандах ёстой.

УИХ-ын гишүүн Б.Бат- Эрдэнэ:   -Улс орны эдийн засаг хүндэрч, ард иргэдэд маш их нөлөөлж байна. 2013 оны эдийн засгийн жаахан өсөлтөд ХАА-н салбар, хэдэн барилга л нөлөөлсөн. 2009 онд .нийгмээрээ зөвшилцөлд хүрч хямралыг давж байсан. Харин 2012 онд томоохон бодлогууд зогссон шүү дээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Нэг тойргоос сонгогдсон журмын нөхрийг маань хараар будаж болохгүй. Улс төрд хэзээ ийм соёл байсан юм бэ. Сайд өөрөө хүсэлтээ өгч огцорч байсан юм уу. Хүнийг заавал буруутгах гээд үндсэндээ хэрэггүй. 1996-2000 онд АН засаг барьж чадаагүй шүү дээ. 2012 онд бол АН олонхи биш олон суудалтай л болсон. Ухаалаг төртэй болохыг АН дотроосоо эхлүүлж, дэмжээд явах ёстой.

УИХ-ын     гишүүн Ц.Дашдорж:   -Өмнөх ажлаа үргэлжлүүлж ХАА-гаа дэмжсэн нь 2008-2012 он. Төмөр замыг хувийн компани барьж байхад хууль зөрчсөн ажил гээд төр авсан. Уг нь 2014 онд ашиглалтад орох байсан. 2015 ондоо амжиж ашиглалтад орохгүй. Төрд илүүдээ гарсан мөнгө байхгүй. Эргээд төмөр замд концесс оруулж ирнэ гээд байх юм. Засгийн залгамж чанараа ойлгох ёстой.

УИХ-ын   гишүүн М.Зоригт: -ҮХАА-н салбарт чанарын ямар өөрчлөлт гараад байгааг мэднэ. Байнгын хорооны дүгнэлтдээ онцсайн ажилласан гэж оруулж өгөх хэрэгтэй. Нийгэмд юу хэлээд байгааг ойлгохгүй, сонсохгүй байна уу. Эдийн засгаа босгож ирэхдээ зөвшилцлөө хийгээд явах ёстой. "Чингис" бонд, "Самурай" бонд гээд- төсвөөс гадуур яваад байгаа том том төслийг хоёр, гуравхан хүн шийдээд байна. УИХ хяналтаа тавьж чадахгүй, бондтой холбоотой асуудалд Ерөнхий сайд хариулж чадахгүй байгаа. АН юу ч хийхгүй байна. Засаг зөв явна, зөвшилцөх ёстой. Гэхдээ МАН, АН-ын хамтарсан засаг гэж ойлгохгүй байгаа. Зөвшилцлөө дотроо ярих ёстой.

УИХ-ын  гишүүн Д.Сумъяабазар:  -Нөхцөл байдлыг бодитоор нь харах ёстой.  Зөвхөн      Баттулга сайдтай   биш  Засгийн газартай холбоотой асуудал. Ерөнхийлөгч  хариуцлага алдсан, завхарсан сайд нарын хариуцлагын асуудлыг оруулж ирсэн гэж ойлгож байгаа. Эдийн засгийг өөд татах, засах эхлэл тавилаа гэж харж байна.

Засгийн газрын үйл ажиллагаа дампуурснаас болоод ард иргэдийг сүйрүүлж байна. Хариуцлага алдсаныг нь авч үлддэг, огт өөр нэг нь өргөдлөө өгдөг, УИХ-ын гишүүнээс нь буулгахгүй гээд үлдээдэг парламент, Засгийн газар байна. Монгол Улсын эдийн засгийг 100 хоногт босгоод ирсэн зүйл би өмнө нь хараагүй. Өөрсдийнхөө амь тээсэн байдлаар явахаа боль. Энд хариуцлагын асуудал ярьж байна.

УИХ-ынгишүүн Ж.Энхбаяр: -Ажлаас нь чөлөөлж болохгүй. Улс төрийн амлалт авч Сайншандыг шаардана. ХАА-н биржийг бид байгуулсан. Энэ Засгийн газар пиар, тархи угаалт сайн хийж байгаа дээрээ тогтож байна. УИХ-д 35 суудал авчихаад бид санаачилга гаргаж, санал тавьж, засагт урьж байсан. Одоо санаачилгыг танайх гаргах болсон шүү.

УИХ-ын     гишүүн А.Тлейхан: -Байр байрандаа очъё гэж байгаа нь зөв үндэслэл учир хүлээж авах ёстой.

БОХХАА-н Байнгын хорооны дарга Г.Баярсайхан: -Байнгын хорооны хуралдаа сууж .байсан' гишүүд Баттулга сайдын ажлыг сайн мэднэ. Байнгын хорооны хуралдаа суудаггүй нь төөрөөд өөр юм яриад байна. Ёс зүйтэйгээр ажлаа өгч байсан удаагүй. Ерөнхийлөгчийн санаачилсан Том төрөөс ухаалаг төр рүү санаачилгыг Баттулга сайд эхлүүллээ. Ардын намын журамт цэргүүд ээ, бүгдийг үгүйсгэж болохгүй шүү. 100 мянган тонн улаанбуудай оруулж ирлээ л гээд байна. Тэгж яривал Атрын I, II, III аяны үед ч улаанбуудай авч байсан шүү дээ. Ил зарлаагүй л болохоос. "Чингис" бонд эргээд буух эзэн, буцах хаягтайг санах хэрэгтэй.

Ингээд хоёр Байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцсон 26 гишүүнээс 14 нь ҮХАА-н сайд Х.Баттулгын чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээж авах нь зөв гэж гар өргөж санал өгсөн юм. Өнөөдөр болох УИХ-ын нэгдсэн чуулганд Байнгын хорооны дүгнэлтийг хэлэлцэн Үүний дараа сайдад хэнийг санал болгох вэ гэсэн асуудал гарч ирэх нь.