Л.Дуурсах: Эдийн засаг хүнд үед хагас сайн өдөр ажиллах хэрэгтэй
Хөдөө аж ахуйд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төвийн захирал Л.Дуурсахтай хөдөө аж ахуйд ямар ололтыг нэвтрүүлж байгаа талаар ярилцлаа.
-Монголын хөдөө аж ахуйд үйлдвэрлэл яагаад хөгжихгүй байна вэ?
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд яагаад хөгжихгүй байгаа талаарх оношилгоог хийж томьёолж чадлаа. Тухайлбал бэлчээрийн малын ашиг шим багассан шалтгааныг олсон. Сүүлийн тавин жилийн хугацаанд болж буй байгаль экологи, уур амьсгалын идэвхитэй өөрчлөлттэй холбоотойгоор хуурай газрын гадаргуу дээр хор хохирол учруулж байгааг хүн бүхэн мэднэ. Үүнээс гадна манай улсын хувьд уул уурхайн салбар дахь хүний буруутай олон үйл ажиллагаанаас үүдээд бэлчээрийн уурагт ургамлын агууламж 80-85 хувь буурчээ.
Сүүлийн 30 жил буурчихаад байхад ямар ч судалгаа хийгдээгүй. Хөхтөн буюу сүүн тэжээлтэн амьтан уургаар тэжээгдэж байдаг. Гэтэл монгол мал хамгийн чухал уургаа дутуу аваад байгаа юм.
2014 оны эхэнд 19,4 сая хээлтэгч мал тоологдож үүнээс олон жилийн дунджаар 80,0 хувиар төл авна гэж үзвэл 15,5 сая төл хүлээн авах урьдчилсан тооцоо байна. ҮХААЯ
Мал тарга тэвээрэг дутуу авснаас болж махны гарц, чанар, сүүний чанар, ноос ноолуурын гарц буурах аюултай.
-Тиймээс яах ёстой вэ. Ашиг шимээ яаж сайжруулах вэ. Та бүхэн энэ талаар судалсан уу?
Бэлчээрийн малыг уургийн дутагдлаас хэрхэн гаргах талаар судалгаа хийсний эцэст Монгол, Солонгосын эрдэм шинжилгээний багийг уурагт ургамлыг экологийн нөхцөлд тариалах талаар судлах ажилд томилсон. Одоо туршилтын шатандаа явж байна.
Америкийн эрдэмтэд гахайг тэжээхдээ мах, өөх мах гэж алаглуулдгийн учир нь махан таргийг уургаар нь өгч, өөхөн таргийг нь өөхөн тарагаар тэжээл өгдөгтэй холбоотой. Харин бид химийн бордоо хэрэглэхгүйгээр байгалийн уурагт ургамлыг хашаан дотор зөвхөн усаар усалж тарьж байгаа. Сэргээж тарималжуулж, 12 сараас 5 сар хүртэл өгнө. Бод мал 400 грамм, бог малд 200 граммыг орой бэлчээрт ирэхэд өгч байна. Ингээд монголын нийгэм эдийн засагт том ашиг шимийг авчирна.
-Яг ямар ашиг авчрах вэ?
Хамгийн гол нь 45 сая малын уургийн алдагдлыг нөхөснөөрөө 60 сая малтай тэнцэх ашиг шимээ өгөх боломжтой болно. Монголын нийгэм эдийн засагт мөнгө орно гэсэн үг. Монгол орныг зөв тогтвортой өндөр хөгжилтэй болгоё гэвэл шинжлэх ухаанаа чагнах хэрэгтэй.
-Уургийн нэмэгдүүлэх судалгааг өмнө нь хийж байгаагүй юм уу?
1970 онд ургамал судлалын эрдэмтэн Н.Батсүх гэдэг царгас гэдэг
Царгасыг жилд хоёр удаа хадаж, тэжээл болгон өгөхөд малын жин хэд дахин илүү нэмэгдэх боломжтой. Байгалийн хадлангийн өвснөөс гурав дахин илүү шимт чанартай гэсэн үг. Тариаланч Ц.Ширчинжав
ургамлыг Увсын Хархираатад тарималжуулаад, мянган хургыг тэжээсэн туршлагатай. Тухайн үед үр дүнгээ сайн өгсөн байдаг. Одоо царгасыг Хэнтий аймагт тариалаад эхэлсэн.
-Судалгааны ажил, шинжлэх ухааны ололтыг хэрхэн амьдрал дээр буулгаж ажил хэрэг болгох вэ?
Бид Хөдөө аж ахуйд шинжлэх ухааныг хөгжүүлэх бодлогыг гаргаад дууслаа. Үүнийгээ ҮХАА яаманд өгсөн. Ер нь ойрын хорь гучин жил гаргаагүй бодлогыг бид зангидаж байгаа учраас нөр их хөдөлмөр гарч байгааг ойлгох хэрэгтэй. Энэхүү бодлогыг мөн Ерөнхий сайдад танилцуулах гэж байгаа. Хэрвээ бодлоготой болвол манай улсы бүх хүн үйлдвэрлэгч, баялаг бүтээгч болох үндэс суурийг тавих болно.
-Танай төв сүүлийн үед ямар судалгаа хийж байна вэ?
Ус цэвэршүүлэх эко технологийг судалж байгаа, ашиглаж байгаа эрдэмтэдтэй уулзаж байна. Мөн Жайкатай хамтраад төмсөө намар хурааж аваад дараа жил нь ч гэсэн шинэ юм шиг хадгалах зоорийн шинэ технологийг нэвтрүүлэх ажлыг эхлэх гэж байна. Манай төв Монгол хүмүүсийн төлөө ажилчин шоргоолз шиг ажиллаж байна.
Хөдөлмөр хүнийг бий болгосон болохоос биш залхуурал биднийг сайхан амьдруулахгүй.
Хөдөлмөр хүнийг бий болгосон болохоос биш залхуурал биднийг сайхан амьдруулахгүй. Ийм эдийн засгийн хүнд үед хагас бүтэн сайнд амарч яах юм бэ. Хагас сайн өдрийг улс орныхоо төлөө ажилладаг өдөр болгоё л доо.