2009.11.24

Долдугаар сарын нэгний гэрчүүд ярихыг хүсээгүй гэнэ

7сарын 20ны өдрийг хүртэл өргөдөл, Долдугаар сарын нэгний эмх замбараагүй байдлын үеэр хүний эрх зөрчигдсөн эсэхэд  дүгнэлт хийхээр Хүний эрхийн дэд хорооноос УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээр ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаад таван сар өнгөрч байна. Жил хагасын өмнөх энэ үйл явдлын гэрч нарын мэдээллээр тун удахгүй нээлттэй сонсгол зохион байгуулах гэж байгаа юм. Ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин, гишүүн Ж.Энхбаяр нар өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, өнгөрсөн таван сарын хугацаанд ажлын хэсэг ямар ажлуудыг хийсэн талаар болон нээлттэй сонсголын талаар танилцуулав.

Долдугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан ажлын хэсэг наймдугаар сарын 20-ны өдрийг хүртэл иргэдээс өргөдөл хүлээн авчээ. Нийт 60 гаруй иргэнээс 46 өргөдөл, гомдол ирсэн байна, Мөн зургаан өмгөөлөгчөөс мэдээлэл иржээ. Ингээд ажлын хэсэг 10 дугаар гомдлын эзэдтэй биечлэн уулзаж, танилцан, нээлттэй сонсгол зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Гэхдээ нээлттэй сонсгол зохион байгуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй байсан тул Хууль зүйн байнгын хороогоор дүрмээ батлуулж, ирэх сарын хоёрны өдөр сонсголыг зохион байгуулахаар болжээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр энэ талаар «Нээлттэй сонсгол зохион байгуулах нь УИХ-ын үйл ажиллагаа нээлттэй болох бас нэг алхам юм. Долдугаар сарын нэгний үйл явдлын үеэр нийт 980 орчим хүн саатуулагдаж, 292 хүн гэм буруутай нь тогтоогдож, ял авсан» гэж байлаа.


УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн мэдээлж буйгаар нээлттэй сонсгол зохион байгуулахад бас хүндрэл учирч буй аж. Учир нь өргөдөл,гомдлоо бичгээр ирүүлсэн-зарим хүмүүс амаар мэдээлэл хийхээс татгалзаж байгаа гэнэ. Ярихыг хүсэхгүй байгаа нь цаанаа ямар нэг дарамт байгаатай холбоотой байх гэсэн хардлага үүсгэж байгааг ч гишүүн Х.Тэмүүжин хэлж байсан.



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.