2010.05.07

Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй, худал мэдүүлсэн нэр бүхий албан хаагчдаас тайлбар авна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, гишүүн Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нар "Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх" сэдэвтэй нээлттэй сонсгол зохион байгуулна хэмээн өмнө нь мэдэгдэж байсан билээ. "Авлигын эсрэг" бүлгэмийн гишүүд тус нээлттэй сонсголыг ирэх долоо хоногийн лхагва гаригт зохион байгуулахаар болж, бэлтгэл ажилдаа ороод байгаа гэнэ. Нээлттэй сонсголд дуудан оролцуулах ал-бан тушаалтнуудын нэрсийг АТГ-аас гаргаж өгчээ.

АТГ гүйцэтгэх ажлынхаа хүрээнд херөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй болон худал мэдүүлсэн гэдгийг тогтоосон байна. Хөрөнгө орлогын мэдүүлгээ егөөгүй, худлаа мэдүүл-сэн 13 албан тушаалтан оролцохоос гадна тэдний холбогдох дээд удирдлагууд яагаад хариуцлага тооцоогүй талаар тайлбар өгөх юм байна. Өөрөөр хэлбэл, нээлттэй сонсголд 26 албан хаагч оролцоно.

Хөрөнгө орлогын мэдүүлгээ егөөгүй гэсэн үндэслэлээр Баянгол дүүр-гийн татварын хэлтсийн дарга Ж.Туяацэцэг, Дор-нод дахь Гаалийн газрын байцаагч Г.Болортуяа нар дуудагджээ. Харин хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн гэ-сэн үндэслэлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлелийн ажлын албаны дарга Б.Хурц, Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, "МИАТ" ХК-ийн захирал Р.Бат-Эрдэнэ, Ашигт малтмалын газрын дэд дарга Б.Эрдэнэбилэг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын БОГУУЦХ-ын улсын ахлах байцаагч Д.Төмөрбаатар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч Ц.Нямдорж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх, Ашигт малтмалын газрын ГСХ-ийн РТСТ-ийн дарга М.Энхжаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Ц.Бор нар дуудагджээ. Мөн дээрх албан тушаалтнуудад хариуцлага тооцоогүй талаар холбогдох дээд албан тушаалтнууд нь тайлбар өгөхөөр дуудагдсан байна. Тодруул-бал, Татварын ерөнхий газрын дарга Ц.Оюунбаатар, Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Ерөнхий сайд асан С.Баярыг орлож, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Дорнод аймгийн ИТХ-ын дарга Н.Хүрэлбаатар нар дуудагдаад байгаа аж. Мөн Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланд хариуцлага тооцоогүй гэх үндэслэлээр нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэмбэрэлдаш нар дуудагдсан байна. Түүнчлэн ТӨХ-ны дарга Д.Сугар, Зам, тээвэр барилга хот байуулалтын сайд Х.Баттулга нар "МИАТ"-ийн захирал Р.Бат-Эрдэнэд хариуцлага тооцоогүй талаараа тайлбар хийнэ.

Үүнээс гадна Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Ашигт малтмалын газрын дэд даргаас болж дуудагдаад байгаа бол Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Т.Сэргэлэнбат, Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Я.Содбаатар нар хөрөнгө орлогоо мэдүүлээгүй Дорно-говь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх, Ашигт малтмалын газрын ГСХ-ийн РТСТ-ийн дарга М.Энх-жаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Ц.Бор нараас болж, энэхүү сонсголд дуудагджээ.УИХ-ын гишүүд "Дуудагдсан албан тушаалтнууд нээлттэй сонсголд хүрэлцэн ирж, тайлбар өгөхгүй бол авлигатай тэмцэх хүсэл сонирхолгүй байна гэж үзэхээс өөр аргагүй" хэмээж байв. Нээлттэй сонсголын үеэр хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй, худал мэдүүлсэн албан хаагчидтай хариуцлага тооцоогүй дээд албан тушаалтнуудтай хариуцлага TOO¬LBOX тухай асуудал яригдах юм байна. Ийм сонсгол зохион байгуулж байгаагийн нэг ач холбогдол нь хууль тогтоогч дээд байгууллагынхны цаашид юун дээр голлож ажиллах шаардлагатай талаар тодорхой мэдээлэлтэй болох боломж бүрдэнэ гэдгийг гишүүд онцолж байв.

Мөн тэд "Энэ бол зөвхөн авлига хээл хахуулийн хөнжлийн захыг сөхөж буй эхний ажил. Энэ талаар илүү ажиллах шаардлага гарна. Ингэхдээ хууль эрх зүйн хүрээнд хил хязгаар баримталж ажиллах шаардлага бий" хэмээж байв. Дараагийн нээлттэй сонсголыг ирэх намрын чуулганы үеэр зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ үеэр АТГ-т төрийн өндөр дээд албан тушаалтнуудтай холбоотой авлигын талаар мэдээлэл ирэхгүй байна уу. Эсвэл ирснийг нь хэргээр нуун дарахаас аргагүй болоод байгаа юу. Ирсэн ч хэрэг нь дарагдчихаад байгаа юу гэх зэрэг асуудлыг хөндөх юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.