Баянзүрхчүүдэд шагналын хур буулаа
Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон албаны бусад хүмүүс өнөөдөр гардуулан өглөө.
2014.07.10

Баянзүрхчүүдэд шагналын хур буулаа

Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улсын 808 жил, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын одон медалиар шагнасан юм.

Мөн Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчдийн дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  нар ажилдаа амжилт гаргаж, хамт олноо манлайлан ажилласан иргэдийг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнасныг Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон албаны бусад хүмүүс өнөөдөр гардуулан өглөө.

“Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор дүүргийн Өмч газрын харилцааны албаны дарга Н.Батсүх, 12-р хорооны иргэн, ахмад тээвэрчин А.Даваа, 16-р хорооны өндөр настан З.Янжив, 1-р хорооны ахмад багш Б.Бадрах нарын есөн хүнийг шагнасан юм. Харин “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор 4-р хорооны иргэн, бэлтгэл офицер Б.Жуваа, мөн хорооны өндөр настан Г.Тэрбиш нарыг шагнасан.

“Алтан гадас одон”-гоор Т.Аварга, Ц.Баасай, С.Базар, Ц.Бат-Өлзий, С.Баярчимэг, Д.Бэхбат, Д.Ганбаатар нарын 39 хүнийг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Ч.Батчулуун, З.Варшав, Б.Манлай, Я.Нэргүй, Б.Төмөрбаатар, Ж.Сүрэнжав, Ш.Болдбаатар нарын 10 хүнийг шагнасан юм. “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хүндэт тэмдэг”-ээр дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч П.Төгсмааг шагналаа.

“Улаанбаатар хотын хүндэт тэмдэг”-ээр Нийтлэг үйлчилгээний Газар II ”ОНӨААТҮГ-ын хэсгийн дарга Д.Батсайханыг шагнасан бол тус газрын авто хэсгийн дарга Д.Энхбаатарыг “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнав. Мөн авто хэсгийн дарга Д.Хишигжаргал, зам талбайн үйлчлэгч Ц.Баянсайхан, Х.Мөнхбат нарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг”-ээр шагнасныг гардуулан өгсөн юм