Д.Ганхуяг: Хяналтгүй төрийн алдааг засах гэж цаг их алдаж байна.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр гишүүн Д.Ганхуягийн гаргасан арилжааны банкуудын зээлийн хүүг жилийн 12 хувиас хэтрүүлэхгүй байх саналыг гишүүдийн олонхи дэмжсэн юм. Гэсэн ч тэрээр саналаа татжээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.
-Үнэхээр арилжааны банкуудын зээлийн хүү жилийн 12 хувиас хэтэрдэггүй бол цалингаараа орон сууцтай болох мөрөөдөлд нэг алхам ойртох боломжтой. Таны санал тооцоо, судалгаанд хэр үндэслэгдсэн бэ?
-Эдийн засгийн байнгын хороон дээр "Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, Монголбанкны бодлогын хууг бууруулах байдлаар арилжааны банкнаас иргэд, аж ахуйн нэгжид олгож байгаа зээлийн хууг сарын нэг хувьд хүргэх зорилтыг тавьж хэрэгжүүлэх" гэсэн санал хураалгаад олонхийн дэмжлэг авсан.
Энэ саналын мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гэсний утга нь төгрөгийг их хэмжээгээр хэвлэж зах зээл рүү цутгах утга, агуулга байхгүй ээ. Монголын арилжааны банкуудын санхүүгийн нийт үүсвэр нь 2.6 их наяд төгрөг байгаа гэсэн. Үүний 70 орчим хувь нь буюу 1.8 орчим их наяд төгрөг нь дунджаар 10 орчим хувийн хүүтэй иргэдийн хадгаламж. Иргэдийн хадгаламжид төр баталгаа гаргасан. Үлдсэн нь аж ахуйн нэгжүүдийн харилцахад байгаа мөнгө. Дээр нь Монголбанкны бодлогын хүү 11 хувьтай байгаа. Засгийн газар арилжааны банкуудыг дэмжихдээ яг энэ бодлогын хүүтэй ойролцоо хүүтэйгээр санхүүжилт хийж байна. Мөн манай арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээ бага, олон жижигхэн банктай тул зардал өндөртэй байна. Ийм нөхцөлд арилжааны банкууд доод тал нь жилийн 20 орчим хувийн хүүтэй зээл олгохоос өөр аргагүй байдалд орчихоод байгаа бололтой. Тэгвэл хямралын энэ үед бодит эдийн засгийг идэвхжүүлэх нь төрийн үндсэн үүрэг. Энэ үүднээс бусад орны төв банкууд аль болох бодлогын хүүгээ бууруулж, Засгийн газар нь арилжааны банкуудынхаа чанаргүй зээлийг багасгах зорилгоор багаар үнэлж худалдаж авах, арилжааны банкууддаа маш хямд үүсвэртэй санхүүжилт буюу зузаатгал хийж энэ хэмжээгээр тэр банкууддаа түр хугацаанд хувь эзэмшиж хяналт тавих зэрэг арга хэмжээнүүдийг авч байна. Эндээс дээрх зорилтыг Засгийн. газар, Монголбанк хамтарч хэрэгжүүлэх боломжтой байгаа биз. Гэхдээ одоохондоо Засгийн газарт тийм хөрөнгө байхгүй. Тэр ч байтугай төсвийн нийт зарлагынхаа 20 гаруй хувий зээлээр бүрдүүлээд явж байна. Ийм хөрөнгийг Засгийн газарт Оюутолгойн зээлээр бус өөр аргаар босгох боломж байсан. Стратегийн ордод бүртгэгдсэн 15 ордын Оюутолгойгоос бусад нь бүгд улсын төсвийн хөрөнгөөр эрсдэл, хайгуул нь хийгд-сэн. Тухайлбал, Тавантолгойн ордын коксжих нүүрсийн нөөцийг хоёр тэрбум.тн гэж үзвэл газар доор байхад нь хоёр ам.доллараар үнэлээд урьдчилгаа авахад л дөрвөн тэрбум ам.доллар босгох боломжтой. Ийм концесс хэлбэрийн аргаар нүүрсийг олборлож байгаа хэд хэдэн орон бий. Гэтэл бүтэн нэгжил зөвхөн Оюутолгойн гэрээ ярьсаар байгаад таарлаа. Уг нь техник эдийн засгийн үндэслэл, гэрээний төслийг нь хөрөнгө оруулагчид бэлдээд өгсөн. Ер нь ард түмэн нь парламентын олонхийг сонгочхоод байхад сонголтыг нь хүндэтгэхгүй, цөөнхөө өвөртлөөд хамтарсан Засгийн газар байгуулчхаар, Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарчих юм. Энэ тохиолдолд гишүүд мянга яриад хэрэг алга. Тэгээд дараагийн сон-гуулиар олонхи юу ярьж сонгогч дээрээ очих бол. Хамгийн тааруу төр гэж ямар төрийг хэлэх вэ гэвэл цөөнхийн хяналтгүй төр гэдэг. Орчин үед тунгалаг төрийг үйл ажиллагаа нь ил, тод л сайн засаглал гэсээр, тэр нь нотлогдсоор байна. Энэ ч манайд бүүр дордчихлоо. Нөгөө хяналтгүй төрд, эрх баригчид зоолдог гэдэг ухаантны үг ортой ч юм шиг. Оновчтой бодлогын шийдвэрийн төлөө олонхи, цөөнх бодол өрсөлдүүлнэ гэдэг ардчилсан парламентын үндсэн зарчим нүдний гэм болсон. Ер нь УИХ-ын гишүүд олонхи, цөөнхийн гишүүнээсээ үл хамаарч өргөсөн тангаргаа байнга боддог юм шүү дээ. Сүүлийн үед энэ хяналтгүй төрийн алдааг засах гэж дахиад ямар хугацаа алдах бол гэдэгт санаа зовж байна. Тэр арилжааны банкны зээлийн хүүг сарын нэг хувь буюу жилийн 12 хувь болгох зорилт гэдэг бол тийм шинэ зүйл биш.
-Таны саналаа татсан гэж сонслоо. Ямар шалтгаанаар ингэв. Банкныхны лоббийд орчихоогүй байгаа гэж асуумаар байна.
-Нэгдсэн чуулган дээр саналаа татсан. Гол нь УИХ-ын гишүүдийн олонхи эсрэг байгаа нь мэдрэгдсэн. Ийм захиргаадалтын чанартай хатуу зорилтыг Монголбанкинд тулгаж болохгүй гэж ярьсан. Хэрэв уначих юм бол дараагийн хэлэлцүүлгээр байнгын хорооны гишүүдийн гуравны хоёрын саналаар босгох шаардлагатай болдог. Тиймээс ЭЗБХ-ны гишүүдтэйгээ зөвлөлдөж байгаад саналын томъёоллоо арай жаахан аядуухан оновчтой болгож өөрчилж санал хураалгана гэж бодож байна. Хэрхэхийг гишүүдийн олонхи мэднэ. Лобби энэ тэр юу ч мэдэгдээгүй ээ.
-Арилжааны ба нкны зээлийн хүүгийн өсөлт, зээл олголт багассанаас бодит эдийн засаг идэвхгүй болсон. Чанаргүй зээл 2.9 хувиас 23 орчим хувьд хүрсэн зэрэг шалтгааныг УИХ юу гэж тайлбарлах бол.
-УИХ олонхиороо шийдвэрлэдэг. Тиймээс энэ асуудлаар УИХ-аас гарах шийдвэр л хариу өгөх байх. Миний хувьд бодит үүссэн нөхцөл байдлаас ганц хоёр жишээ хэлмээр байна. Өнөөдөр үйлдвэрлэл, худалдааны салбарын ямар ч бизнесийн зардалд энэ арилжааны банк-ны зээлийн 20 гаруй хувийн хүү өртөг болон шууд нэмэгдэж байна. Гэтэл хөгжилтэй, хөгжиж байгаа орон тусмаа л банкны арилжааны зээлийн хүү нэг оронтой тоонд багтаж, хөнгөлөлтэй зээл бол бараг хүүгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Эдгээр орнуудын төв банкны бодлогын хүү дунджаар 0.5-5-ын хооронд байгаа. Гэтэл хойд хөршид ийм байна гээд суугаад байж болохгүй байх. Хойд хөршийн маань иргэдийн ихэнх нь манайхантай адилхан амьдарч байна. Заавал хойноос нь дагадаг үе өнгөрсөн. Ингэхээр Төв банкны зээлийн бодлого бол тухайн орны иргэдийн амжиргааны төв шин, эдийн засгийн идэвхжилт, өрсөлдөх чадвартай шууд холбоотой. Тухайлбал, орон сууцнууд борлогдохгүй байгаа шалтгаан нь өндөр хүүтэй зээл, барилга барихад шаардагддаг олон зөвшөөрлийн хүнд суртлын зардал зэргээс шалтгаалан барилга өндөр өртөгтэй баригдаж байна. Дээр нь ийм өндөр үнэтэй орон сууцуудыг авах орлоготой өрхүүд багассан. Хуулиар төрийн хамгаалалтад байх малчдын мал банкных болсон. Монголбанк нь 11-14 хувийн хүүтэй үнэт цаасаа арилжааны банкнуудад борлуулж гадаад валютын нөөцөө нэмэгдүүлдэг. Засгийн газар нь арилжааны банкнуудаа дэмжихдээ татвар төлөгчдөд дээр буух зээлийн хүүгийн ачааллыг улам нэмэгдүүлэх шийдвэр гаргасаар ирсэн. Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжөөгүй учир манай жижиг зах зээлийн бүх салбарт аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөөн ихэсч орлого, ашиг нь багассан. Энэ байдлаас шалтгаалаад өндөр зээлийн хүүгээ төлж чадахаа байж чанаргүй зээл нэмэгдэж байгаа болов уу. Эцэстээ энэ нь зээлдүүлэгч банкуудаа татаж унагаахад хүрч магадгүй юм. Эндээс төр амаараа бодит эдийн засгаа дэмжиж Ачир дээрээ боймолж байна гэж хэлж болно байх.