Дундговьчууд Хөдөлмөрийн сайдын шалгалтанд бүдэрсэнгүй
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Дундговь аймгийн бизнес эрхлэгчдийн ажилтай танилцлаа.
40 дээш настай иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг ажилчдыг дэмжих хөтөлбөрийг хөдөлмөрийн яам аймаг сумдын харьяа байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлдэг.
Дундговь аймагт энэхүү хөтөлбөр хамгийн үр дүнтэй хэрэгжиж байна гэж тус яамны хөдөлмөрийн хэлтсийнхэн тус яамны хөдөлмөрийн хэлтсийнхэн салбарын сайддаа дуулгаад иргэдийн үйл ажиллагаатай танилцуулжээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд Сайнцагаан суманд гурван га талбайд Эрдэнэдалай суманд дөрвөн га нийт 34 га талбайд төмс болон нарийн ногоо тариалж хүнсний ногоо тариалах газар талбай хагалах үр бордоо усалгаа болон бусад шаардлагатай зүйлүүдийг хөдөлмөрийн хэлтсээс үнэ төлбөргүй хангаж өгчээ.
Намар тариагаа хураасны дараа иргэд тэнцүү хувааж аваад өрхийн хэрэгцээндээ хэрэглэх эсвэл зарж борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болжээ. Түүнчлэн аймгийн хөдөлмөрийн хэлтэс 50 гаруй ажлын хэсэг шинээр бий болгосон үүний тал хувь нь мэргэжлийн сургалтаар сурч дадлагажуулан ажлын байраар хангасан байна.
Харин яамнаас хэрэгжүүлж байгаа үндэсний мэргэжилтэн ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд энэ онд аймгийн хэмжээнд 20 гаруй мэргэжилтэй тогтвортой ажлын байртай бий болсон байна.
Орон нутгийн иргэдийн онцлогт тохирсон ажил чухал хэсгийн үндсэн дээр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд олон ажил хийгдэж байгааг дуулгалаа.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?