Б.Бат-эрдэнэ гишүүн жолооч болохыг хүсдэг байжээ
УИХ-ын гишүүн Б.Бат- Эрдэнэ хүүхэд байхдаа ундаа буюу улаан усанд их дуртай байжээ.
Хүүхдийн баяр болоход хамгийн түрүүнд л ээж ааваараа улаан ус авахуулдаг байсан байна. Тэр үед ундаа их ховор байсан учраас баяраар дүүрэн л очер болдог байж.
Одоо ч гэсэн гишүүнд маань хүүхэд байхдаа аав ээжтэйгээ хамтдаа тэмдэглэсэН хүүхдийн баяр, тэр дундаа амттай ундаа авахуулж байсан нь амьдралынх нь хамгийн сайхан дурсамж гэнэ. Мөн тэрбээр жолооч болохыг хүсч, мөрөөддөг байжээ.
Учир нь түүний аав жолооч байсан гэнэ. Б.Бат-Эрдэнэ гишүүн, “Би таван хүүхэдтэй айлын хамгийн отгон нь. Таван хүүхдийн хамгийн бага хоёр нь хүү юм. Ах маань бүр багаасаа машин барьж, жолоо мушгисан. Би ч гэсэн жолооч болох сонирхолтой байлаа.
Тийм болохоор хоёр хүүдээ мэргэжлээ өвлүүлье гэж аав маань боддог байсан байх. Ер нь л техниктэй их ойр өссөн дөө” гэж дурсжээ.