Цөмийн технологийн дэвшлээр хавдарыг эмчилнэ
Цөмийн технологийг энхийн зорилгоор бүхий л салбарт ашигласаар бид 50 гаруй жилийн түүхийг бүтээсэн байна.
Энэ хугацаанд зөвхөн эрүүл мэндийн салбарт гэхэд олон арван төсөл хэрэгжиж, өнөөдрийн байдлаар аливаа өвчлөлийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх дэвшлийг бий болгожээ.
Харин энэ удаа Цөмийн энергийн газар Олон Улсын Атомын Энергийн Агентлагтай хамтран “3 хэмжээст зураглалд суурилсан зайн туяа эмчилгээг нэвтрүүлэн, чанарыг сайжруулах” төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
Ийнхүү дэвшилтэт зайн туяа эмчилгээний тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлснээр хавдрын өвчлөлийг эрт үед нь эмчлэх, урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.
Нөгөө талаар дэвшилтэт технологи дээр суурилан мэргэжилтэн, боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх, эмчилгээний стандартыг сайжруулах зорилготой юм.