Д.Ганхуяг: Төрийн банкны луйварыг өөгшүүлээд байна
Төрийн банкинд Засгийн газраас 100 тэрбумын бонд гаргах тухай УИХ-ын тогтоолыг өнгөрсөн баасан гаригт батласан. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.
-Та төрийн банкинд бонд гаргахын эсрэг санал өглөө. Бонд гаргах нь буруу гэж үзсэн хэрэг үү?
-Төрийн банкийг дэмжихэд гаргаж байгаа бонд биш юм.Товчхон хэлбэл төр иргэдийн хадгаламжинд баталгаа гаргасныхаа төлөө арилжааны банкны алдагдлыг хариуцахад зориулж гаргаж байгаа бонд. Бонд гэдэг чинь хүүтэйгээр буцааж төлөх өр шүү дээ. Энэ банкны алдагдалд орсон шалтгаан нь иргэдийн хадгаламжийг их хэмжээний найдваргүй баталгаанд тавиад туучихдаг. Мөн банк өөрийн хөрөнгөөсөө хэд дахин том зээлийг танил талынхаа, эсвэл улс төрд нөлөөтэй компанид өгөөд байгаатай холбоотой. Угтаа бол Монгол банк төрийн өмнөөс арилжааны банкны санхүүгийн зохистой байдалд хяналт тавьж иргэдийн хадгаламжийг манаж байх үүрэгтэй. Төрөөс олгосон тусгай зөвшөөрлөөр их ашигтай бизнес явуулж байгаа арилжааны банк өөрөө хариуцлагаа хүлээдэг нь энэ нийгмийн үндсэн зарчим. Гэтэл төр иргэдийн хадгаламжинд арилжааны банкны урдуур орж даатгалын байгууллагын үүргийг өөр дээрээ авч баталгаа гаргаад удсанаас луйврыг өөгшүүлэхэд хүрээд байна. Тэгээд баталгаа гаргагч төр хамгийн бага хохирол хүлээх хувилбар нь "Зоос" банкыг үл хөдлөх хөрөнгө, ганц нэг эргэж төлөгдөх найдвартай зээлтэй нь тасдаж Төрийн банк болгох шийдвэр. Одоогийн байдлаар 65 орчим тэрбум төгрөгийн бонд гаргаж Монгол банкинд худалдаж иргэдийн хадгаламжийг нөхөх байх. Энэ бондын болон хүүгийн нэмэгдлийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргах нь ойлгомжгүй'. Дээр өгүүлсэн найдваргүй баталгаа нь төрөөс компанид олгосон ашигт малтмалын лиценз. Зарим лицензэд банкууд давхардуулан баталгаа гаргасан бололтой. Уг нь ингэж хууртагдахгүй баймаарсан. Үүнээс харахад "чононд хонь хадгалуулаад" найдвартай шүү гэж хэлсэнтэй адилхан сонсогдож байна. Тиймээс "Зоос"ыг Төрийн банк болгож байгаа хувилбарыг дэмжиж байгаа ч, энэ байдлаараа цаашилбал дахиад ийм асуудал босохгүй гэх баталгаа алга, ямар арга хэмжээ авах талаар шийдвэрлэсэн зүйл байхгүй. Нөгөө талаас иргэдийн хадгаламжийг бусниулж төрийг хохироосон явдалд хариуцлага ярихгүй шинжтэй болохоор нь эсрэг санал өгсөн. 100 тэрбум төгрөг бага мөнгө биш, олон татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр. Өмнө нь ийм асуудлууд олон гарч байсан. Бас л татварын орлого төсвөөс иргэдийг хохиролгүй болгоод, гол эзэд нь хөрөнгийн хариуцлага хүлээгээгүй өнгөрсөн байдаг. Ийм асуудлыг УИХ хаалттай яриад байх шаардлага байхгүй. Тэртээ тэргүй баталгаа гарчихсан юм чинь. Ер нь төр хэрэггүй юманд оролцож, хаалттай болоод ирэхээрээ асуудалтай болдог.
-Тухайлбал, бонд гаргахаас өөр ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж?
-"Зоос" банк яагаад дампуурсан бэ, үүнд хэн буруутайг тогтоох шаардлагатай. "Зоос" банк бол хувьцаат компани. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ банкыг дампууруулах, Төрийн банк болгох асуудлыг хэлэлцүүлээгүй гэж байгаа. Энэ чинь тер хувийн өмчид халдаж байгаатай адилхан үйлдэл. Хувьцаа эзэмшигчдийн хохирлыг хэн барагдуулах вэ. Засгийн газрын бондын өрийг хэн ямар хугацаанд хэрхэн барагдуулах үүргийг УИХ-ын тогтоолоор өгч, хэрэгжилтэд йь хяналт тавих боломжийг бүрдүүлж болох байсан. Энэ төрийн банкны менежментийг "Зоос" банкийг дампуурах хүртэл удирдаж байсан менежментийн багт хэвээр егсөн байгаа. Энэ бас л ойлгомжгүй асуудал.
-Хямралын үед аль ч оронд чанаргүй зээлээс болж олон банк дампуурч байна. Ийм үед алдагдлыг төсвөөс хариуцаж байгаа болов уу. Банкуудын зээлийн хүү өндөр байгаа үед боловсруулах үйлдвэрийг хөгжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх боломж бий юү?
-Хөгжилтэй орон тусмаа банкны өөрийн хөрөнгө их байгаа. Хувийн банкны алдагдлыг татвар төлөгчдийн хөрөнгөөр хаадаг ардчилсан орон байхгүй. Энэ бол монгол тоглолт. Цаашид чанаргүй зээл ихсэхийг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь манай арилжааны банкуудын санхүүжилтийн 70 орчим хувь нь жилийн дунджаар 11 орчим хувийн хүүтэй иргэдийн хадгаламжаас бүрддэлттэй холбоотой. Үлдсэн 30 хувь нь харилцах, төрийн сан болон гадаадын дамжуулан зээлдүүлсэн хөрөнгө гэх мэт. Өндөр хүүтэй хадгаламжаа 20-30 хувийн хүүтэй зээл болгож rapгадаг. Зах зээлийн нийгэм эхэлж байхад манай бизнесийнхэн нугалж ашиг олдог байлаа. Энэ бол хэсэгхэн хугацааны асуудал байсан. Одоо тийм боломж байхгүй . Энэ хэдэн жилийн хугацаанд өндөр хүүнд малчдаас аваад иргэд маань олсон хамаг юмаа тушаасаар ирсэн. Одоо бараг алдалгүй аж ахуйн нэгж ховордох тал уруугаа орж байна. Нөгөө талаас манай зах зээл жижигхэн. Иймд өрсөлдөж бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулахаас өөр аргагүйд хүрч байна. Эдийн засгийн бүтэц нь үйлдвэрлэл хөгжөнгүй, худалдаа, үйлчилгээ зонхилсон байдалтай. Байгалийн болон байгалийн оролцоотой бүтсэн ихэнх баялгаа түүхийгээр нь экспортолдгоос бэлэн бүтээгдэхүүний борлуулалтын орлогын 60-аас доошгүй хувийг бүрдүүлдэг нэмүү өртөг гадаадынхны ашиг болсоор байна. Ийм өндөр хүүтэй зээлтэй байж үйлдвэржсэн орон байхгүй. Боловсруулах үйлдвэр хөгжөөгүй орон тусмаа хөгжлийн төвшин доогуур, иргэд нь орлого багатай, ядууралтай, цалин тэтгэвэр нь амьжиргаанд нь хүрэлцэхгүй байна. Зээлийн хүүгийн ачааллыг иргэд, аж ахуйн нэгж даах боломжгүй болж зээлдэгч банкуудаа татаж унагаахад хүрсэн. Тиймээс энэ чиглэлд төрийн зохицуулалт хийх нь тулгамдсан асуудал. Энэ асуудлыг шийдэхгүйгээр үйлдвэржүүлнэ, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ, малчдаа дэмжинэ, ядуурлыг бууруулна гэж ярих нь хоосон тархи угаалт болсоор ирсэн. Иргэдийн хадгаламжаар дамжиж ашиг олдог арилжааны банкны санаатай санаандгүй гаргасан алдагдлыг улсын төсвөөс 100,100 тэрбумаар нь хааж төр, олон түмнийг хохироож буй асуудлыг үргэлжлүүлэх шударга ёсонд нийцэхгүй.
-Тэгвэл луйвар хийх боломж олгоод байгаа банктай, хадгаламжийн баталгаатай холбоотой хуулиа өөрчлөх ёстой юм биш үү?
-Засгийн газраас өргөн барьсан Иргэдийн хадгаламж, харилцахад баталгаа гаргах хуулийн төслийг УИХ өнгөрсөн жил баталсан. Гол үндэслэл нь иргэд хадгаламжаа татах гээд байна. Ингэвэл санхүүгийн салбар тогтворгүй болно гэсэн тайлбар байсан юм. Үүнийх нь дагуу хууль баталлаа гээд зээл ч нэмэгдсэнгүй, зээлийн хүү ч буурсангүй, ам.долларын ханш ихэнх« оронд буурсан байхад, төгрөгийн ханш сул хэвээр байна. Манайхаас өөр ийм өндөр хадгаламжийн хүүтэй улс цөөн юм чинь хаашаа татах байсан юм. Арилжааны банкууд Монголбанкны хадгаламжийн хүүтэй тэнцүү хүүтэй үнэт цаасыг найдвартай гэдгээр нь худалдаж авдаг, эсвэл ам.доллар худалдаж авдаг, хамгийн сүүлд зээл олгодог.
Төв банкны үнэт цаасны хүү өндөр байх нь зээлийн хүү өсөхөд нөлөөлдөг гол хүчин зүйл. Бодит байдал дээр бол манайх шиг өндөр хүүтэй хадгаламжтай орон ховор, Мөнгөнөөс мөнгө хүүлсээр нийгэмд үнэ, цэнэ бий болдоггүйг хүмүүс мэднэ. Энэ хадгаламжинд бас асуудал бий. Нийт хадгаламжийн 80 орчим хувийг цөөхөн хэдэн хүн эзэмшдэг. Бусад нь жижиг хадгаламж эзэмшигч бөгөөд нийт хадгаламж эзэмшигч иргэдийн 80 орчим хувийг эзэлдэг гэсэн, Зарим оронд хямралын үед хадгаламж эзэмшигчийн хөрөнгөд баталгаа гаргасан байгаа. Гэхдээ нэг иргэнд баталгаа гаргах хадгаламжийн хэмжээ, хадгаламжийн хүүнд хязгаар тогтоосон байгаа. Эдгээр орны хадгаламжийн жилийн хүү үсрээд гурван хувь хүрвэл их юм. Бараг бусад олонх оронд арилжааны банкууд өөрсдөө иргэдийн хадгаламжийг даатгалын компанид даатгуулдаг.Тэгэхгүй бол банк байгуулах зөвшөөрөл ч өгөхгүй л дээ, Ер нь зээлийн хүү өндөр байх нь бодит эдийн засгийн хөгжлийг боймлодог учраас хадгаламжийн хүүгийн дээд хэмжээг хязгаарлах, төрийн банкаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох бодлогыг тасралтгүй явуулж байна. Манай улс уг нь энэ арга хэмжээг аль хэдийнэ авах байсан. Гэтэл тэгсэнгүй яагаад гэдэг нь анхаарал татсан асуудал. Иргэд байгууллагыг дампууруулдаг томоохон шалтгаан нь өндөр зээлийн хүү учраас, банк бус санхүүгийн секторын зээлийн хүүгийн дээд хэмжээг хязгаарласан олон орон бий. Хямралын үед банкны салбарт өгч байгаа өөр нэг нийтлэг арга хэмжээ нь бараа, үйлчилгээний борлуулалт буурснаар банкны чанаргүй зээл нэмэгдэж байгаа нь бодит байдал. Энэ тохиолдолд төр чанаргүй зээлийг 50 орчим хувиар нь үнэлж худалдаж аваад тухайн банкинд энэ хэмжээгээрээ хувь эзэмшээд банкны үйл ажиллагаа тогтвортой болохоор нь гараад явчихаж байна. Уг нь манай хуулиар бол чанаргүй зээлийн хэмжээ банкны өөрийн хөрөнгө, эрсдлийн сангийн хэмжээнээс давахаар нь тэр банкны үйл ажиллагааг зогсоох ёстой. Гэтэл манайх яаж байна. Банкны өөрийнх хөрөнгөнөөс хамгийн доод тал нь 20 дахин их иргэдийн хадгаламжинд төр баталгаа гаргаад, тэрийг идээд дуусахаар нь төсвөөс төлж, төрийг хохироож байна. Ингэхээр энэ хууль зарим банкинд иргэдээс, төрөөс давхар луйвар хийх боломж олгож байгаа биз. Иймээс энэ хуулийг хурдан өөрчлөх хэрэгтэй байна. Анх энэ хуулийг гаргахдаа гадаадад ингэж байна гэсээр байж гаргасан. Хэдийгээр энэ хуулийг Засгийн газрын өргөн барьсанаар УИХ баталсан ч төрийн өмнөөс ажил хариуцсан байгууллага нь бишдэж байгааг аль эрт мэдсээр байж хуулийг өөрчлөх санал гаргахгүй өдийг хүрсэн нь хариуцлагагүй асуудал. Ер нь чанаргүй мэдээлэл, гадаадын зөвлөх тэгсэн гэсэн үгээр хууль батлах процөсс явах болсон. Санхүү, төсөв, мөнгөний бодлого бол асар олон хүчин зүйлээс хамаардаг. Тиймээс УИХ бодлогын шийдвэр гаргахдаа бодлогын боловсруулалтын төвшинд анхаарах цаг болсон.
-Яг тодорхой ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бэ?
-Миний бодлоор бол Монгол Улс даяаршлын энэ зуунд дэлхийн мөнгө, хүн, бараа, техник, төхнологийн урсгалд орохгүйгээр хөгжих боломж хомс. Манай мөнгө зээлийн бодлогод энэ урсгалд орох, өрсөлдөх ямар ч чадвар алга.Төрийн нууцын тухай социализмын үеийн хуулийн. Монголбанктай холбоотой зарим заалтуудыг иж бүрэн өөрчилж, ил тод болгох. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ажлыг хурдавчлах, энэ байдлаараа бол явахгүй ээ. Хөрөнгө оруулалтын сангийн хуулийг гаргах. Зээлийн бүртгэл мэдээллийг хуульчлах. Мөн арилжааны банкуудыг төрийн оролцоотойгоор хямд үүсвэр' тэй санхүүжилтээр дэмжих, Тодруулбал, бонд гаргаж гадаадын зах зээл дээрээс хөрөнгө босгох, энэ хэмжээгээрээ банкинд хувь эзэмших, хадгаламжийн хэмжээ, хадгаламжийн хүүгийн хэмжээг хязгаарлах, банкны иргэдийн хадгаламжинд сонгодог даатгалын тогтолцоог оруулах, төрийн бодлого зохицуулалтаар хөнгөлөлттэй зээлийн хэмжээг асар ихээр нэмэгдүүлэх, арилжааны банкны өөрийн хөрөнгийн хэмжээг хэд дахин нэмэгдүүлэх зэрэг дорвитой арга хэмжээг авмаар байна. Мөн дэлхийн олон оронд сүлжээтэй олон улсын хэмжээний банкны салбарыг Монголд байгуулах боломжийг олгосон ч болохгүй зүйл байхгүй.
-Төрийн банкинд 100 тэрбумын бондыг хэдий хугацаанд хэдэн хувийн хүүтэй гаргаж байгаа юм бол?
-Ямарч байсан урт хугацаатай байх нь ойлгомжтой. Тэгэхгүй бол энэ жилийн төсөв ачааллыг даахгүй. Бонд гаргах эрхээ авсныхаа дараа худалдан авагчтайгаа нөхцлөө тохирох байх.
-"Анод"-д дахиад 170 тэрбумын бонд гаргана гэсэн шүү дээ?
-Энэ талаар төр иргэдийн хадгаламжид баталгаа гаргасныг зарим банк буруугаар ашигласныг дээр хангалттай тайлбарласан. Гол нь иргэдийн хадгаламжаар зээл өгч ашиг олдог хувийн банкууд, энэ хадгаламжийг өөрсдөө даатгуулах ёстой байтал төр урдуур нь орсноор ийм байдал үүссэн. Өөд нь татаж чадахгүй юмаа гэхэд Монголыг Монголоор нь үлдээмээр байна. Үүнийг Монголбанк хариуцах хэрэгтэй. Амарханаар нь эмисс буюу төгрөг хэвлэж зах зээлд нийлүүлэх байх. Үр дүн нь төгрөгийн ханш муу хэвээрээ байх болно.
-Арилжааны банк дампуурахад алдагдлыг Засгийн газрын бонд гаргаж нөхөх нь хэр оновчтой арга юм бэ?
-Банкны ашгийг банк өөрөө авдаг, алдагдлыг төр хариуцдаг байж болох уу. Энэ нь банкаар иргэдийн хадгаламжийг даатгуулахын оронд, төр хариуцдаг хуультай болсонтой холбоотой. Мөн иргэдийн хадгаламжинд гаргасан баталгааг буруугаар ашигласан, ашиглах боломж олгосон зэрэг энэ харилцаанд оролцогч буруутай этгээдтэй хариуцлага тооцохоос нааш байдал сайжрахгүй байх талтай. Иймээс энэ зангилаа болсон хуулийг өөрчилж банкны алдагдлыг төсвөөс хариуцахыг зогсоомоор байна.