2014.09.30

Боловсролын байгууллагын 90 жилийн ойг тэмдэглэв

Монгол улсад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 90 жилийн түүхт ой баярыг тэмдэглэлээ.

Энэ өдрийн хүрээнд "90 жил 90 фото" түүхэн, баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн харуулах бөгөөд үзэсгэлэнг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ нээлээ.

Мөн Багшийн хөгжлийн ордонд 90 жилийн ойн Эрдэм шигжилгээний хурал зохион байгуулсны зэрэгцээ БШУЯ дээр Боловсрол, шинжлэх ухааны салбарын 90 жилийн түүхийг агуулсан ховор нандин эд зүйлсийг дэлгэн үзүүлэх Түүхийн танхимыг нээсэн юм.

Дуурь бүжгийн эрдмийн театрт үе үеийн боловсролын сайд нар, боловсролын яамны ажилчдад зориулсан хүндэтгэлийн хурал хийж, БШУ-ны сайд Л.Гантөмөр үе үеийн сайд нарт хүндэтгэл үзүүлсэн юм.