Нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөөх “Бизнесийн уулзалт” боллоо
Говь-Алтай аймгийн бизнес эрхлэгчид уулзаж төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хамтарч ажиллах “Бизнесийн уулзалт”-ыг 2009 оны 3-р сард УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Аймгийн ЗДТГ, ИТХ-тай хамтран зохион байгууллаа. Уулзалтад Алтай нутгаар овоглосон 120 гаруй бизнесмэнүүд ирсэн бөгөөд нэгдсэн зохион байгуулалттайгаар хамтарч ажиллахаа илэрхийлж байв.
Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулж буй лиценз эзэмшигч компаниудыг нэг дор цуглуулан аймаг, сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нартай хамтарсан уулзалтыг зохион байгуулж орон нутгийн хөгжил, хүн ардын эрүүл мэнд боловсролыг тэтгэн, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийж хамтарч ажиллахыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр сануулж байлаа.