Малчдыг эрсдэлээс хамгаална гэснээс биш төрийн хамгаалалтад авна гээгүй
2009.05.05

Малчдыг эрсдэлээс хамгаална гэснээс биш төрийн хамгаалалтад авна гээгүй

“Малчдын талаар төрөөс баримтлах бодлого” гэсэн баримт бичгийг боловсруулж, батлах талаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр болсон.

УИХ дахь МАХН-ын бүлгээс оруулж ирсэн энэ саналд малчдыг цаг агаарын эрсдэлээс хамгаалах, тэдний амьжиргааны гол эх үүсвэр малын гаралтай түүхий эдийн үнийг тогтвортой байлгах зэрэг үндсэн хоёр төсөл тусгагдаад байна. “Өмнө нь мал төрийн хамгаалалтад байна гээд заасан, одоо малчид төрийн хамгаалалтад малтайгаа давхар орох нь дээ. Удахгүй эмч, багш, цагдаа гээд бүгдийг нь төрийн хамгаалтанд авсан нь дээр” хэмээн АН-ын зарим гишүүн даапаалахад МАХН-ын хэл амтай нэг нь “Малчдыг эрсдэлээс хамгаална гэдэг тэднийг төрийн хамгаалалтад авна гэсэн үг биш, битгий мушгиад бай” гэж мөчөөгөө өгөөгүй сурагтай.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.