“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн Ерөнхийлөгчид мэдэгдэл хүргүүллээ
50 гаруй төрийн бус байгууллагыг эгнээндээ нэгтгээд байгаа аж.
2014.10.03

“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн Ерөнхийлөгчид мэдэгдэл хүргүүллээ

“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнийхөн есдүгээр сарын 10-ны өдөр Чингисийн талбайд тайван жагсаал хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт мэдэгдэл хүргүүлсэн байна.

Мэдэгдлийн хариу өнөөг хүртэл ирээгүй тул тус холбооноос өнөөдөр дахин мэдэгдэл хийлээ.

Үндэсний хөдөлгөөн  байгуулагдаад гурван  сарын нүүрийг үзэж байгаа ч 50 гаруй төрийн бус байгууллагыг эгнээндээ нэгтгээд байгаа аж.

Мөн 3000 гаруй хүн нэгдэж гарын үсгээ зурсан гэнэ. Тэдгээр ТББ-ууд шүүхийн шударга бус байдал болон төрийн албан тушаалтнуудыг хариуцлагаа ухамсарлахыг шаардаж байгаа юм.  Шүүхийн алдаатай шийдвэрүүдээс болж хохирч байгаа иргэдийн гомдлыг барагдуулахыг шаардлаа. 

“Хүсэл зорилгоо нэгтгэе үндэсний холбоо”-ны “Ээжүүдийн холбоо”-ны зохицуулагч Г.Алтанцэцэг: Жирийн албан хаагчийн хүүхэд гадуурхагдаж байна, нийгэм улам л дорой болж, ард түмний амьдрал уруудаж байна, эмнэлэгийн байгууллага хэрээс хэтэрлээ зэрэг нийгмийн бүхий л болохгүй байгаа асуудлыг талаар ярьлаа.

Мөн нийгмийн бүх хүрээг хамарч тэмцэхийг энэ үеэр уриалсан юм.  Тэд иргэний танхимыг иргэний нийгэмд шилжүүлэхийг шаардаж байлаа. 

Өнөөдрийн дотор хариу ирэхгүй бол маргааш Сүхбаатарын талбайд суулт хийж, тэмцэлийн дараагийн хэлбэрт шилжихийг хатуу мэдэгдсэн юм