5 хороог хамарсан бизнес сургалт, аялалыг зохион байгууллаа
Тэрэлж хүртэл гэсэн маршрутаар явуулж хороодын хуримтлалын 9бүлгийн 154 гишүүн хамрагдлаа.
2014.10.08

5 хороог хамарсан бизнес сургалт, аялалыг зохион байгууллаа

Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, ДЗОУБ-ын “Амгалан Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр”-тэй хамтран тус дүүргийн зүүн чигийн 5 хорооны (8,10,12,23,28 дугаар хороод) бичил бизнес эрхлэгч, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн бүлгүүдийг хамруулсан идэвхижүүлэх сургалт, аялалыг зохион байгууллаа.

Тус аялалыг Баянзүрх дүүргийн Амгалан өртөөнөөс Налайх дүүргийн Тэрэлж хүртэл гэсэн маршрутаар явуулж хороодын  хуримтлалын 9бүлгийн 154 гишүүн хамрагдлаа. Тус аялалын зорилго нь иргэдийн бүлгүүдийн үйл ажиллагааг сурталчлах, харилцан туршлага солилцох, “Хуримтлалын сан”-ийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах, бүлгийн гишүүдийг сонирхлоор нь нэгтгэх, идэвхижүүлэх явдал байсан бөгөөд бүлгүүдийн дунд спортын 3 төрөлт буухиа тэмцээн зохион байгуулж  тэргүүлсэн бүлгийг 1 сарын “Хуримтлал”-аас чөлөөлж  урамшууллаа.