2010.02.18

Д.Ганхуяг: Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах нь бүх талаар ашигтай

УИХ дахь Монгол-Японы Парламентын бүлгийн зарим гишүүн удахгүй Японд айлчлах юм байна. Энэ үеэр Япон, Монголын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах асуудлаар Парламентын хэмжээнд саная солилцох аж. Энэ талаар нь Парламентын бүлгийн дарга Д.Ганхуягаас зарим зүйл тодрууллаа.

-Японы Засгийн газар3үүн Азийн хамтын ажиллагааны нийгэмлэг (ЗАХАН)байгуулах санаачилга гаргасан. Энэ асуудлаарсанал солилцох нь Парламентын   төлөөлөгчдийнайлчлалын гол зорилгын нэг гэсэн үү?

-Азийн бүс нутаг, Зүүн Хойд Ази, Төв Азид байр сууриа бататгах, улс төр, эдийн засгийн интерграцид идэвхтэй оролцох нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын нэг чухал хэсэг юм. Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага болох АПЕК-т гишүүнээр элсэх зорилгыг ч манай улс тавьсан.

Америк, Хятад, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд тус бүрийнхээ бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай Чөлөөт худалдааны /ЧХХ/ болон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЭЗТХ/ байгуулах талаар үр дүнтэй ажиллаж байна. Өндөр хөгжилтэй орнууд болон бүс нутгийнхаа байгууллагуудтай Чөлөөт худалдаа, Эдийн засгийн туншлэлийн хэлэлцээр байруулах нь Монгол Улсад ашигтай. Парламентын бүл-гийн төлөөлөгчдийн Япон улсад хийх айлчлалын үеэр яриг-дах гол сэдэв эдгээр асуудал байх юм.

-Чөлөөт худалдааны болон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах нь манай улсад ямар ашигтай вэ?

-Япон улс Чили, Мексик, Энэтхэг болон Зүүн өмнөд Азийн долоон орон, ASEAN-тай Эдийн засгийн түншлэлийн болон Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах буюу байгуулахаар тохирсон. Ийм хэлэлцээр байгуулах нь олон улсын бараа, мөнгөний урсгалд орох боломж бүрдүүлнэ. Гэрээ байгуулсанаар тухайн орны хөгжил, өрсөлдөх чадварт өндөр ач холбогдолтой. Тухайлбал, Япон, Чилийн хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр Японы тал зэс, молибденийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн зэргийг гаалийн татвараас чөлөөлсөн бол Чили улс тоног төхөөрөмж, авто машины гаалийн татвартаа хөнгөлөлт үзүүлэхээр болсон.

-Японы Засгийн тазрын дэвшүүлж байгаа Зүүн Азийн хамтын ажиллагааны нийгэмлэг (ЗАХАН) байгуулах санаачилгыг дэмжих нь манай оронд ашигтай юу. Ерөнхий сайд асан С.Баяр Японд айлчлахдаа ЭЗТХ байгуулах сонирхолтойгоо мэдэгдсэн гэдэг?

-Монголын зах зээлийн нийгэмд шилжих үйл явцыг Япон улс анхнаас нь дэмжиж ирсэн. Японы талаас манай улсад үзүүлсэн Хөгжлийн албан ёсны тусламжийн хэмжээ 1.7 тэрбум долларт хүрээд буй. ЗАХАН байгуулах гол механизмыг ЧХХ, ЭЗТХ байгуулах явдал гэж үзэж байгаа. Энэ нь манай улсын Гадаад бодлогын үзэл баримт-лалтай ч нийцдэг. Японтой ЭЗТХ байгуулахад бэлтгэх зорилгоор хоёр улсын хамтын ажиллагааны 10 жилийн үндсэн хөтөлбөр баталж, Ерөнхий сайд асан С.Баяр тус улсад айлчлахдаа ЭЗТХ байгуулах саналтай байгаагаа мэдэгдсэн. Японы тал ч манай саналыг судалж, хэлэлцээр байгуулахтай  холбоотой   сургалтыг Монголд гурав дахиа зохион байгуулаад байна.

Техник, технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Японы үндэстэн дамнасан корпорациуд олон улсын зах зээлд бараа, бүтээгдэхүүн борлуулалтын сүлжээнд ихээхэн үүрэгтэй оролцдог давуу талтай. Тийм учраас ЗАХАН байгуулах Японы санаачилгыг дэмжиж, ЭЗТХ байгуулах нь манай улсад бух талаараа апгагтай. Ашшт малтмал, мал аж ахуйн гаралтай түүхий эдээ бид Японы болон өндөр хөгжилтэй орны технологийг ашиглаж эцсийн бүтээгдэхүүний   үйлдвэрлэл хөгжүүлэх, Японы үндэстэн дамнасан корпорациудын бор-луулалтын сүлжээнд орох боломжтой гэж үзэж байгаа. ЗАХАН байгуулах Японы санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, ЭЗТХ байгуулах ажлын явцыг түргэвчлэх шаардлагатай байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.