2014.10.18

Д.Оюунхорол: Цалингаараа амьдардаг ард иргэдийн амьдрал хүндхэн байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.10.17/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Монгол Улсын макро эдийн засгийн 2014 оны эхний есөн сарын байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хэлсэн үгийг хүргэж байна.

Бодит байдал дээр амьдрал хүндэрч байгаа гэдэгтэй та санал нэг байна уу. Жишээ нь инфляци 14.5 хувьтай болсон байна.Ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 1869 төгрөг болчихлоо. Энэ нөхцөлд харьцуулахад төгрөгийн ханш 35 орчим хувиар унаж байна. Бид энэ хооронд цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж чадахгүй.

Цаана чинь цалингаараа амьдардаг ард иргэдийн амьдрал хүндхэн байна гэдэгт та санал нэгдэж байна уу. Та өөрийнхөө хйиж байгаа ажилд менежментийн хувьд  эдийн засгийг хөдөлж, удирдаж байгаа арга барилын хувьд болохгүй зүйл байна. Үүнийг бүгдээрээ ярилцаад шийдэх юм гэдгийг та бодох юм уу үгүй юм уу