Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.10.17

Э.Бат-Үүл: Иргэд сонирхохгүй болохоор үр дүнгүй ажил болж байна

Хот төсвөө өөрсдөө бүрдүүлж зарцуулдаг болох талаар олон жил ярьж байснаа энэ жилээс ажил хэрэг болгож магадгүй байна.

Хотын дарга үргүй зардлыг өөрийнх нь төлсөн татварын мөнгийг хэрхэн зарж байгаад нүд хурц байхыг сануулсаар байгаа юм. Харин иргэд энэ тал дээр анхаарлаа хандуулахгүй байгааг шүүмжиллээ.

Өмнө нь төсвийн зарцуулалт тайлан мэдээ нь иргэдэд нээлттэй байж чаддаггүй байсан. Нийслэлийн засаг даргын харъяа хэлтсийн албад төсвийнхөө зарцуулалтын тайланг мэдээг цахим хэлбэрт шилжүүлжээ. Гэтэл үүнийг сонирхдог хүн байдаггүй гэдгийг хотын удирдлагууд онцолж байв.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Бид нар өөрсдийхөө хүрээнд ил тод байлгах арга хэмжээг хийж, иргэдийнхээ оролцоотойгоор шийдвэр гаргах гэж байна. Ер нь чадах ядахаараа хийж байна гэхдээ туршлага дутаж байгаа. Улаанбаатар хотын төсвийн зарлага сайтад бүгд гарч байгаа боловч иргэд нэг их сонирхдоггүй. Иргэд сонирхохгүй болохоор үр дүнгүй ажил болж байх жишээтэй” гэлээ.